Тайваньчууд Хонконгийн жагсагчид руу 2000 ширхэг хорт утааны баг илгээжээ
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Хонконгийн гудамжинд жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, тэдний эрх чөлөөг Хятадаас хамгаалж өгөхийг шаардаж байгаа.
Тэгвэл Тайванийн иргэн, 23 настай Алекс Ко тэдэнд маск, агаар шүүгч, дуулга зэргийг илгээх хандивын аяныг эхлүүлжээ. Тэрбээр жагсагчдыг нулимс асгаруулагч хийнээс хамгаалахын тулд 2000 гаруй иж бүрдэл хэрэгслийг цуглуулж Хонконгийн эсэргүүцэгчид рүү явуулсан байна.
Ко хэлэхдээ "Би Хонконгт хэзээ ч очиж байгаагүй. Гэхдээ надад санаа тавихгүй байх шалтгаан байхгүй мэт санагдаж байна. Мөн би христэд итгэгч учраас бусдыг доромжилж, дайрч байгааг хараад тэдэнд туслах ёстойг мэдэрдэг. Тайвань хүний хувьд бид дараагийнх нь ч байж магадгүй гэж санаа зовж байна. Манайх Хятад улс биш. Бид Хонконгтой нэгдвэл илүү хүчтэй болно. Нэг л өдөр тэдний тусламж бидэнд хэрэгтэй болж магадгүй юм." гэсэн байна.
Үүнээс гадна Тайванийн засгийн газар Бээжин, Хонконгийн эрх баригчдыг ардчиллын төлөө жагсагчдын шаардлагыг нааштайгаар хүлээж авч, эрх чөлөө, бие даасан байдлыг нь хадгалах амлалтаа биелүүлэхийг удаа дараа шаардаж байгаа юм.