Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л "итгэмтгий" байдаг

2019-09-20, 11:15 Нийтлэл 1,679 0
Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л "итгэмтгий" байдаг

Өөртөө итгэлгүй болох 3 шалтгаан байдгийг сэтгэл судлаачид тогтоолоо Сэтгэл судлалын хэд хэдэн номын зохиолч, сэтгэл зүйч Мелани Гринберг Psychology Today сэтгүүлд бид яагаад өөртөө итгэлгүй байдаг тухай нийтлэл нийтлүүлжээ. Түүний үзэл бодлоор бол өөртөө итгэлгүй байх гурван шалтгаан байдаг байна. Эдгээр шалтгааныг даван туулах ёстой бөгөөд бидэнд яагаад айдас төрж байгаа шалтгааныг олж мэдэх ёстой ажээ.

Мэдээж энэхүү нийтлэлийг уншаад та ид шидийн дохиураар дохисон мэт өөртөө итгэлтэй болохгүй, гэхдээ өөртөө итгэлтэй болох анхны алхамыг хийхэд тань тусална гэж найдаж байна. Аз жаргал гэдэг ойлголтыг судалж буй эрдэмтдийн үзэж байгаагаар: бидний аз жаргалын 40% нь бидний сүүлд хийсэн үйл явдлын үр дүнгээс хамаардаг гэжээ. Ойр дотны хүмүүстэйгээ тасалсан харилцаа, тэдгээрийн үхэл, ажлаа алдах зэрэг нь хүний аз жаргалд маш их нөлөөлдөг.

Аз жаргалгүй байх нь хувь хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөг буюу өөртөө итгэх итгэлийг алдуулдаг байна. Сэтгэл зүйч Гай Уитчийн саяхан хэвлэсэн анхны номонд дурьдсанаар, өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс бүтэлгүйтлээ илүү их хүндээр хүлээж авдаг гэжээ. “Жишээ нь бид ажлаа алдахад урьд өмнө өөрийгөө сул дорой байсан үеийг дахин санаж гал дээр тос нэмэх шиг л зүйл болдог” гэж “Сэтгэл санааны анхны тусламж” номдоо дурьджээ. Бүтэлгүйтэл бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг ухаарах ёстой. Жишээ нь, Абрахам Линкольн ерөнхийлөгч болохоосоо өмнө ажлаасаа халагдаж байсан, хоёр ч удаа конгрессийн сонгуульд нэр дэвшээд ялагдаж байв.

Хэрвээ өөрийнхөө тавьсан зорилгын төлөө замд тулгарах бүтэлгүйтлийг үл тоон урагш алхахад хүний урам зоригийг нэмж хэний ч гарч чадахгүй гэж байсан оргилд гарч чадна. Бүтэлгүйтлийн улмаас өөртөө итгэх итгэлээ алдсан бол хэрхэн тэмцэх вэ? Өөртөө хэсэг амсхийх хугацаа өг, шинэ нөхцөл байдалд дасан зохицтолоо хэсэг завсарла. Битгий дотогшоо гуньж гутар, өөрийнхөө сонирхлын дагуу ямар нэгэн зүйл хийж өөрийгөө завгүй байлга Гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү харилцаж бай, ингэснээр та өөрийнхөө тухай муухай бодлоос салах болно.

Итгэж явдаг ойр дотнын хүмүүстэй өөрийнхөө бүтэлгүйтлийн тухай ярилц Бууж өгөлгүйгээр өөрийнхөө зорилгын төлөө цааш яв Өөр стратеги ашиглахад бэлэн бай Шинэ хүмүүстэй танилцана гэхээс бидний ихэнхэд нь айдас төрдөг: үдэшлэг, ойн баяр, ярилцлага. Биднийг дүгнэж үзнэ гэхээс айдас төрнө, магадгүй хангалттай анхаарал хандуулахгүй гэхээс эмээнэ – ингээд л өөртөө итгэх итгэл алдарч эхэлнэ. Магадгүй хүн болгонд нэгэн азгүй тохиолдол байгаа болов уу: өсвөр насныхны бүлэгт элсүүлээгүй, сургуульд шоглодог байсан гээд, энэ нь насанд хүрсэн хүний сэтгэлд байсаар байдаг.

Дээрээс нь хэрвээ эцэг эх нь өөр бусадтай харьцуулж таныг байнга “дорд” үзэж шүүмжилдэг байсан бол асуудал улам л хүндэрнэ. Энэ төрлийн өөртөө итгэлгүй байдал нь “хүн намайг юу гэж бодож байгаа бол” гэсэн буруу бодлоос үүдэлтэй юм.

Үнэндээ хүмүүс өөрийнхөө ажил төрөл, өмнөх амьдралаа л гэж явахаас бус бусдыг үнэлж, харж явдаг нь үнэндээ ховор. Хэрвээ тийм хүн байгаа бол тэр хүн өөрөө сул дорой хүмүүс байх бөгөөд зөвхөн гаднах үзэмжээр бусдыг үнэлдэг хүмүүс байх нь олонтой. Тэгэхээр ийм зүйлд санаа зовоод байх хэрэггүй.

Нийгмийн айдсыг хэрхэн даван туулах вэ? Өөрийнхөө дотоод шүүмжлэгчийг сайн сонс. Өөрийнхөө сайн талыг өөртөө байнга сануулж бай: таны тоглоом шоглоом ойлгодог, та сайн анд нөхөр, уран зураг ойлгодог … Урьд өмнө таньж мэдэхгүй хүмүүстэй уулзах гэж байгаа бол ярианы сэдвийг урьдчилан бэлдэж болно: улс төр, кино, амралт зугаалгын төлөвлөгөө … Нийтээс зугтаах хэрэггүй, улам л дордоно. Үдэшлэг, болзоонд явж бай, сэтгэл санаа тавгүй байсан ч хамаагүй яв. Хүмүүстэй харилцах туршлага суралц. Бодитой зорилго тавьж бай.

Мэдээж хэн ч шууд тайзан дээр гараад дуу дуулахгүй учраас найз нөхөдтэйгөө суугаад элдвийг хуучлах нь илүү амьдралтай. Бусад хүмүүст анхаарлаа хандуул. Хүмүүсийг сэтгэл бодлоо хэрхэн илэрхийлж байгааг, тэдний сэтгэл хөдлөл ямар байгааг хөндлөнгөөс хараарай. Ажиглаад ирэхээр та өөрийгөө этгээд биш гэдгийг ухаарч эхлэх бөгөөд магадгүй өөрийнхөө итгэлийг төрүүлэх арга барилтай ч болох боломж гарч ирнэ.

Зарим нэг хүмүүс хэрээс хэтэрсэн төлөвлөгөө, зорилго тавьдаг. Өөрийгөө хэт үнэлсэн эсвэл хүүхдүүд нь төгс байх ёстой, эсвэл хань ижил нь царайлаг байх ёстой ч юм уу гоё ажил хийх ёстой гэж үздэг. Харамсалтай нь амьдрал үргэлж бидний хүссэнээр байдаггүй хойно яалтай ч билээ. Бидний хяналтаас гадуур аливаа зүйл явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй: муйхар дарга, ажилгүйдэл, за тэгээд гени … Өөрийнхөө хэрээс хэтэрсэн зорилго нь биелэхгүй бол өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлнэ. Тэгээд ч өөрөө өөртэйгөө тэмцэх нь яваандаа таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг ажээ: сэтгэл санаагаар унах, нойргүйдэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг ядаргаанд орох.

Перфекционизмтэй хэрхэн тэмцэх вэ? Өөрийнхөө чадал, хүчийг бодитоор үнэл, өөрийнхөө эрх мэдэлд байгаа зүйлийг олж мэдэр. Аливаа зүйл хийж дууссаны дараа өөрөөс тань шалтгаалаагүй үр дүнгээр нь бүү үнэлж бай. Өөртөө асуулт тавь: дахиад 10% илүү ажиллавал үр дүнд нөлөөлөх үү? Үгүй гэсэн хариулт өгөхөөр бол дэмий ажилд өөрийнхөө хүч, хөдөлмөр, цагийг бүү үр. Перфекционизмын зарчим “бүгд эсвэл юу ч үгүй” гэсэн зарчим дээр явагддаг. Зөвхөн хар, цагааныг харалгүй өөр бусад өнгө туяаг олж сурах хэрэгтэй.

Өөрийгөө дүгнэхдээ та нөхцөл байдлыг давхар дүгнэсэн үү? Үр дүн нь таны хүсэн хүлээж байсан нь биш ч гэсэн та шинэ зүйлд суралцав уу? Перфекционист хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь тогтворгүй байдаг. Бүх зүйл төгс явахад тэд өөрсдөдөө сэтгэл хангалуун байх бол урсгалаараа явах үед өөрийгөө үзэн ядаж эхэлдэг. Өөрийгөө ямар ч байсан хамаагүй хайрлаж сураарай.

Эх сурвалж: Urlag.mn

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Дональд Трамп тодорхой болзолтойгоор Жулиан Ассанжийг өршөөх санал тавьж байсан нь ил болжээ

2020-02-21

ОХУ-ын үндсэн хуульд ерөнхийлөгчийг халдашгүй дархан эрхтэй болгох өөрчлөлт орж магадгүй

2020-02-21

Өмнөд Калифорнийн их сургууль бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнуудыг төлбөргүй сургана

2020-02-21

Хятад улс шинэ сансрын станц барьж эхэлжээ

2020-02-20

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12
5:29

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс

2020-02-21
7:31

Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт болсон асуудал, Оюутолгойн талаар мэдээлэл хийлээ

2020-02-21

Жүжигчин Ж.Баясгалан Ардчилсан намд элсчээ

2020-02-21
11:15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2020-02-20

МИАТ: Зорчигчдын анхааралд!

2020-02-21

Баярын өдрүүдээр банкны цахим гүйлгээ хийхэд иргэдээс шимтгэл авахгүй

2020-02-21

Дархан-Уул аймаг 23-наас 27-ны хооронд иргэдийн болон автотээврийн орж, гарах хөдөлгөөнийг зогсооно

2020-02-21

Г.Занданшатар: Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа амьдралд бодитоор хэрэгжиж эхэллээ

2020-02-21

Монголын шилдэг залуусын тархи цэнэглэх 20 подкастыг нэг доороос!

2020-02-21

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний Бүтээлийн 7 Хоног

2020-02-21

“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

2020-02-21

"Бүтэн амьдрал" киног яагаад үзэх ёстой вэ?

2020-02-21

“Дэлхийн нууц товчоо” номын “Монгол улсын 2017 оны” бошго тайлал

2020-02-21

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Р.Эмүжин: Хүйтэн алт хүний аминд хүрэх цаг...МАН тавиулуудаа Алтайгаас татна уу!

2020-02-21

Хүүхэд хоолондоо муу болох 5 шалтгаан

2020-02-21

Сэтгэлийн амар амгаланг олох 5 дүрэм

2020-02-21

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Хэргийн сэжигтэн үү, хэн нэгний барьцааны хүн үү?!

2020-02-21

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.41%
АНУ
31.72%
Арабын орнууд
6.51%
ОХУ
4.34%
Хойд Солонгос
2.5%
Израиль
2.17%
Иран
1.84%
Бусад
1.5%
Африкийн орнууд
1.17%
Афганистан
0.83%
Энэтхэг
0.67%
Турк
0.67%
Пакистан
0.33%
Европын Холбооны орнууд
0.33%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,361

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,771

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,482