Марк Зукерберг Цагаан ордонд зочилж, иргэдийн хувийн мэдээллийн нууцлалын талаарх асуултад хариу өгчээ
Марк Зукерберг Ерөнхийлөгч Дональд Трамптай Вашингтонд уулзалт хийх үеэрээ нийгмийн сүлжээнд хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалах чадваргүй байдлын талаар хууль тогтоогчдын асуултуудад хариулсан байна.
Трамп Зукербергтэй авахуулсан зургаа твиттер хуудсандаа байрлуулж, "сайхан уулзалт" боллоо гэж бичив. Харин Марк Зукерберг "Ерөнхийлөгч Трамптай Цагаан ордонд үр дүнтэй уулзалт хийлээ" гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэдний аль нь ч уулзалтынхаа үр дүнг дэлгээгүй юм.
Трамп Фэйсбүүкийг Ардчилсан намд давуу байдлаар хандсан гэж буруутгаж, олон удаа шүүхэд хандаж байсан. Үүнээс гадна тус компани нь хувийн нууцлал муутай, сонгуультай холбоотой үйл ажиллагаа, онлайн сурталчилгаанд монополь байр суурийг эзэлдэг гэх мэт бусад бусад шүүмжлэлүүдтэй тулгарч байгаа аж.
Тэрбээр өнөөдөр бас ардчилсан нам болон бүгд найрамдах намын нөлөө бүхий сенаторуудтай уулзах юм.
Бүгд найрамдах намын сенатч Жош Хаули Фэйсбүүкийн үүсгэн байгуулагчтай хийсэн уулзалтынхаа дараа Facebook-ийг Instagram болон WhatsApp-ийг зарахыг уриалснаас гадна үр хөндөлттэй тэмцэх бүлэг болон консерватив үзэлтэй хэрэглэгчдийн үг хэлэх эрх чөлөөг нь хязгаарлаж байгааг нь буруутгажээ.
Мөн Фэйсбүүкийн контент засварлах явцыг хөндлөнгийн этгээдийн аудитад оруул гэж уриалаад, "Компани их ярьдаг. Би ямар нэг арга хэмжээ үзмээр байна.” гэж хэлжээ.