Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Судалгаагаар хүн жилд 9,5 литр согтууруулах ундааг хэрэглэдэг гэнэ. Энэ бол архичны тоо баримт биш бөгөөд хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг хүний баримт юм. Заримдаа бүтэн өдрийн ажлын дараа бага ч болов амрахын тулд оройд 100 гр улаан дарс уудаг ч хүн бий. Тэгвэл 28 хоногийн турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

 

1. Эхний долоо хоног:

Яагаад ч юм хоолны дуршил нэмэгдэж байгаа мэт санагдах ч бодит байдал дээр хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ илүү их өлсдөг. Согтууруулах ундаанаас бүр мөсөн татгалзсан үед хүмүүс сэтгэл зүйн хоосон байдлаа юм идэж нөхөх гэж хичээдэг. Гэтэл үнэн хэрэгтээ ундаа, жүүс ууж болно шүү дээ.

Амттан идэх хүсэл төрнө: Согтууруулах ундаа нь цусан дахь сахарын төвшинг нэмэгдүүлдэг. Гэхдээ хүн бүрд өөр өөрөөр нөлөөлдөг бөгөөд зарим хүмүүсийнх буурах нь ч бий. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүс коктейль хэрэглэх нь аюултай.

Нойрсоход хэцүү болно: Унтахынхаа өмнө 100 гр улаан дарс уудаг хүмүүст энэ асуудал элбэг тохиолдоно. Хэдийгээр согтууруулах ундаа нь нойрсох чадварыг нэмэгдүүлдэг ч зүүдэнд муугаар нөлөөлдөг. Согтууруулах ундаанаас татгалзсаны дараа унтахад хэцүү байх хэдий ч хэсэг хугацааны дараа энэ асуудал арилж та бат бөх сайн нойрсож чадна.

Зарим тохиолдолд толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг ба энэ нь элэгний асуудал, цусны даралт ихсэх, дааврын дутагдлаас болсон байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед энэ бүх өвчин намддаг юм.

 

2. Хоёр дахь долоо хоног:

Элэгний үйл ажиллагаа сайжирна: Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх үед элэгний эс үхжиж үйл ажиллагаа нь мууддаг. Элэг нь нөхөн төлжих боломжтой эрхтэн боловч тэрхүү үйл явц маш удаанаар явагддаг. Тухайн хүн согтууруулах ундааг хэр хэмжээтэй хэрэглэгдэг байснаас хамаарч нөхөн төлжих үйл ажиллагааны хурд шалтгаалдаг байна.

Үүнээс гадна арьсны өнгө цайрч, толигор болно. Согтууруулах ундаа нь судсыг өргөсгөдөг бөгөөд цусан хангамжийг алдагдуулж, арьсыг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Улмаар арьсан дээр нөсөө толбо үүсэж, эрт үрчлээтэх магадлалтай.

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна: Согтууруулах ундаа ходоодны хүчлийг маш ихээр ялгаруулдаг учир ходоод бага багаар өөрийгөө идэж эхэлдэг. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед их хэмжээгээр өлсдөгтэй холбоотой.

Хүмүүсээс судалгаа авахад согтууруулах ундаанаас татгалзсан 2 дахь долоо хоногт найз, нөхдийн уулзалтаас татгалзахад хэцүү болж байсан гэнэ. Эхний нэг долоо хоногт согтууруулах ундаанаас татгалзахад илүү хялбар байсан бол дараа дараагийн удаа маш их тэвчээр шаардах хэрэгтэй болдог аж.

 

3. Гурав дахь долоо хоног:

Гуравдахь долоо хоногоос эхлэн нүдний хөхрөлт арилж, нүүрний хаван буудаг. Энэ нь бие организмд усны хуримтлал үүсэхгүй, бөөр сайн ажиллаж байгааг илтгэнэ.

Өглөө босоход хялбар байх болно: Согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэсэн ч тухайн хүн гүн нойрсох магадлалтай байдаг. Харин согтууруулах ундаа гарах үед нойр дутмаг, тайван унтаж чаддаггүй. Үүнээс болж тухайн хүн амарч чадахгүй, дутуу нойртой сэрдэг байна.

Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх үед шүлс ялгаралт багасдаг бөгөөд энэ нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс согтууруулах ундаа бага хэрэглэдэг хүмүүсийн шүд бат бөх, өнгөлөг байдаг аж.

Согтууруулах ундаа нь өвчин намдаахаас гадна амтлах мэдрэмжийг үгүй хийдэг. Харин согтууруулах ундаа хэрэглэхээ больсноос хэсэг хугацааны дараа амтлах болон үнэрлэх мэдрэмж сэргэдэг байна.

 

4. Дөрөв дэхь долоо хоног

Жингийн илүүдэл илт мэдэгдэхүйц багасна. Хүн бүрийн хувьд жин хасах явц өөр байдаг бөгөөд ихэнхдээ дунджаар 3-4 кг хасдаг. Хэдий чинээ урт хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байна төдий чинээ их жин хасах боломжтой.

Согтууруулах ундаа цусны даралтыг нэмэгдүүлэхээс гадна байнга давтагдвал цусны даралт ихсэх өвчлөлтэй болно. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүсийн даралт ихэнхдээ хэвийн байдаг. Мөн зүрх судасны өвчин тусах магадлал бага байдаг.

Нүүрний арьс илүү цэвэр, толигор болно: Нүүрэн дээр гарсан батга, үрэвсэл арилна. Ихэнх тохиолдолд бие организм дахь усны хэмжээ тэнцвэржиж, цусан хангамж сайжирсантай холбоотойгоор ийнхүү өөрчлөгддөг байна. Нүүрний өнгө цайрч, батга, үрэвсэл, улайлт зэрэг арилна.

Сэтгэн бодох чадвар сайжирч, илүү бүтээлч болно: Согтууруулах ундааны тархинд нөлөөлдөг нөлөө тэр бүр ил харагддаггүй. Харин судлаачдын үзэж байгаагаар тархи хавантаж, судас бүдүүрч, хүчил төрөгчийн дутагдлаас болж тархины эд эс үхэждэг гэжээ. Энэ өөрчлөлт нь бага багаар явагддаг бөгөөд төдийлөн анзаарагддаггүй байна.

27
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417