Зам тээврийн ослоор хоёр өдрийн дотор дөрвөн иргэн нас барж, таван хүүхэд хүнд гэмтжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 21-нээс 22-ны өдрүүдэд нийт 566 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 391 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 10 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутаг гурван хүний амь нас хохирчээ.
НИЙТ ХҮН БЭРТСЭН ОСЛЫГ ХЭЛБЭРЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 9
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрэр - 1 тус тус бүртгэгдсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг шалгалтаар илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСЛООС ДУРДВАЛ:
2019.09.20-ны өдрийн 23:10 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сум 4-р баг “Хөх ус” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч А нас барж, жолооч С гэмтсэн.
2019.09.22-ны өдрийн 23:30 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Долоон тогооны аараг” гэх газар /Сумын төвөөс урагшаа 35 км/ шороон замд мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч М нас барсан
2019.09.22-ны өдрийн 01:10 цагийн орчимд БЗД-ийн 10 дугаар хороо Улиастайн зам, “Баянзүрх” Барилгын материалын төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч Э-г мөргөж амь насыг нь хохироожээ.