Орост долоо хоногийн ажлын өдрийн тоог 4 болгож багасгах уу?

Орост долоо хоногийн ажлын өдрийн тоог 4 болгож багасгах уу?

Хойд хөршийн Ерөнхий Сайд Дмитрий Медведевийн саналаар ОХУ-ын Хөдөлмөрийн Яам бүх Орос даяар хэд хэдэн үйлдвэр аж ахуйн газрыг долоо хоногт ажлын 4 өдөртэй болгохоор болжээ. Ажлын 4 өдөртэй болох талаар улстөрчид, ажил олгогчид ямар саналтай байгааг сонирхов.

Энэ оны 6-р сард Дмитрий Медведев Швейцарийн Женев хотноо Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 108-р хуралдаанд оролцохдоо Орос улсад хүмүүс долоо хоногт 5 биш 4 өдөр ажиллаж эхлэх хугацаа тун ойрхон байна гэж мэдэгдсэн. Ерөнхий сайдын үзэж байгаагаар ийнхүү өөрчлөгдсөнөөр хүмүүс илүү аз жаргалтай болж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх ажээ. 9-р сарын 11- нд Медведев ажлын 4 өдөрт шилжих хугацааг илүү тодорхой нэрлэсэн байна. Тэрбээр “Зарим ажил мэргэжлийн хувьд үнэндээ маргаашнаас ч шилжих боломжтой бол цөөнгүй ажил мэргэжлийн хувьд нэлээд алсын хэтийн асуудал” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр иргэдэд ажлын өдөр багассанаар цалин буурахгүй болохыг батлан хэлжээ.            

Дмитрий Медведев 8-р сарын сүүлээр Хөдөлмөрийн Яаманд ажлын 4 өдөртэй долоо хоногт шилжих саналыг судлан 9-р сарын 30-ны дотор үнэлгээ дүгнэлт гаргах үүрэг даалгаврыг өгсөн байна. Өнөөдөр “Известия” сонинд мэдээлснээр хэд хэдэн үйлдвэр, аж ахуйн газруудад ажлын 4 өдөртэй долоо хоногийг нэвтрүүлэх туршилтын тухай авч хэлэлцэх уулзалтууд Хөдөлмөрийн Яаманд энэ долоо хоногт болох ажээ.

Туршилтаар хэрэв ажлын цагийг багасгаснаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж буй батлагдаж байвал Медведевийн санаачлагыг бүх орон даяар нэвтрүүлэх тухай ярьж эхэлж болох юм байна. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайдын орлогч Пётр Засельский “Известия” сонинд “Үйлдвэр, аж ахуйн газруудад ажилтнууд нийт ажлын цагийнхаа 30-40%-д нь юу ч хийдэггүй. Манай зорилго бол ажлын өдрийг тоог цөөлөх биш харин өдрийг илүү үр ашигтай болгох юм. Туршилтыг “Хөдөлмөрийн Бүтээмжийг дээшлүүлэх Үндэсний Төсөл”-д оролцогч үйлдвэр, аж ахуйн газруудад явуулна” гэж хэлсэн байна.

“Ажил хэрэгч Орос” хэмээх олон нийтийн байгууллагын дэд ерөнхийлөгч Николай Остарков ажлын 4 өдөртэй долоо хоногийг түүний бодлоор хөдөлмөрийн үр ашиг хамгийн доогуур байдаг төрийн байгууллагуудад туршиж эхлэхийг санал болгожээ.    

Төрийн Дум дах “Нэгдсэн Орос” намын бүлгийн даргын нэгдүгээр орлогч Андрей Исаев Засгийн газрын тэргүүн Медведевийн саналыг дэмжсэн байна. Тэрбээр хэлэхдээ: "Долоо хоног тутамд амралтын 3 өдөр байна гэдэг хүмүүсийн амьдралд хүсэн хүлээж буй чанарын өөрчлөлтийг авчирна. Энэ бол хүний хувьд маш том эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх илүү том боломж бөгөөд эндээс илүү үр бүтээлтэй хөдөлмөр бий болно гэсэн үг" гэсэн байна. (эх сурвалж: Российская газета)

Мөн тэрбээр хуулиар ажлын цагийг зайлшгүй багасгах нь ажилгүйдлийн өсөлтийг зогсоох боломж олгоно гэж нэмж хэлсэн аж.

Гэхдээ уг шийдлийг шүүмжлэх хүмүүс бас олон байна. Оросын Коммунист намаас Төрийн Думд сонгогдсон депутат Николай Арефьев DailyStorm-д өгсөн ярилцлагадаа “Засгийн газар ажилгүйдлийн өсөлтийг ажлын 4 өдөртэй долоо хоногоор халхлахаар оролдож байна. Энэ бол үнэндээ эдийн засаг агшиж байгаа баримт юм. Эдийн засгийн идэвхитэй ажилтнуудын талаас илүү хувь нь богиносгосон ажлын долоо хоног, богиносгосон ажлын өдөр ажиллаж байна. Өнөөдөр хүмүүс ингэж ажиллаж байхад ядаж цалин нь хэвээрээ хадгалагдаж байна. Хэрэв бид албан ёсоор ажлын 4 өдөртэй болбол 5 дах өдөрт нь цалин төлөх юм уу? Лав ойрын хугацаанд төлөхгүй. 100 гаруй жилийн өмнө Карл Маркс нэмүү өртгийн хуулийг нээсэн. Ажил олгогч нар амралтын өдөрт цалин төлдөг тийм зүйл байхгүй. Тэгэхээр ажилчдын цалин шууд 20%-иар буурна гэсэн үг. Тэгвэл бид ядуурлыг 2 дахин бууруулах ерөнхийлөгчийн зарлигийг яаж биелүүлэх болж байна? Хүн амын амьжиргааны түвшин сүүлийн 6 жил дараалан буурч байна шүү дээ” гэж хэлжээ.

Түүнчлэн “Шударга Орос” намаас Төрийн Думд сонгогдсон депутат Олег Шейн DailyStorm-д өгсөн ярилцлагадаа Засгийн Газар яагаад гэнэт ажлын 4 өдөртэй долоо хоногийн тухай ярих болсон шалтгааныг нэрлэсэн байна. Түүний батлан хэлснээр ажлын байр жил ирэх тутамд багасаж байгаа ч үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэмжээ өмнөх төвшиндөө хэвээрээ байна. Энэ нь ажилгүйдэл өсч байгааг харуулж байгаа бөгөөд маш их хэмжээний хүмүүст хийх ажил огт байхгүй байгаа ажээ. Түүний бодлоор энэ байдлыг тэтгэврийн хуучин насыг эргэн сэргээх эсвэл ажлын долоо хоногийг багасгах замаар засах боломжтой гэлээ. Хэдий тийм боловч тэрбээр Медведевийн саналыг “түүний явуулж буй улс төрийн бодлоготой ямар уялдаа холбоо байхгүй уран зөгнөл” гэж нэрлэсэн байна. Мөн тэрбээр засгийн газрын явуулж буй бодлогыг “тэд иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчин хүмүүсийг ахиад ялихгүй мөнгөний төлөө илүү цагаар шаргуу ажиллахад хүргэхээр санаархаж байна” гэж хурцаар шүүмжлэв.                       

HeadHunter – аас “Известия” сонинтой хамтраад ажил олгогчид энэ асуудалд хэрхэн хандаж буйг тодруулжээ. Судалгаанд хамрагдсан 200 ажил олгогчоос 76% нь ажлын 4 өдөрт шилжихийг огт авч хэлэлцээгүй бол 8% нь нэлээн алс ирээдүйд шилжих боломжтой, 12% нь ойрын 2 жилийн дотор нэмж ажлын 1 өдрийг амралтын өдөр болгоход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Ажил олгогчдын бодлоор ажлын долоо хоногийг богиносгох нь зайлшгүй цалингийн хэмжээ буурах, цагийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх мөн ажилтнуудад ирэх дарамт шахалт нэмэгдэхэд хүргэх ажээ.                       

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417