Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн
Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар форум саяхан Манжуур хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр гурван орны 200 гаруй аж ахуйн нэгж одоогийн  болон цаашдын хамтын  ажиллагааны боломж,  зорилгоо тодорхойлжээ. Энэ тухай Манжуур хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны албаны дарга Ван Баодунтай ярилцлаа.
 
-Гурван орны бизнес эрхлэгчдийн форумын ач холбогдол, цар хүрээг хэрхэн тодорхойлж байна вэ. Форумын гол зорилго юу байв?
 
-Манжуур хот бол Хятадын хамгийн том эх газрын боомт хот, 100 жилийн түүхтэй хот. Зүүн  Азийн цонх гэгддэг энэ боомт хотын  байршлын давуу тал, газар зүйн нөхцөл  байдал нь бүс нутгийн хамтын  ажиллагааг хөгжүүлэх, төрөл бүрийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэн Хятад,  Монгол, Орос гурван орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай гэж бид үзсэн. Иймээс Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар форумыг энэ сарын 10-12-нд амжилттай зохион байгууллаа. Форумыг ӨМӨЗО-ны Засгийн газар, Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих хороо, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газар, Буриад улс хамтран зохион байгуулж  нийт 500 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид  оролцсон.
 
Гурван орны эдийн засгийн интеграцийг дэмжих, хамтын ажиллагааны төслүүдээ боловсруулж, харилцаагаа шинээр нээж түншлэх, цаашдын төлөвлөгөө, хамтын  ажиллагаагаа тодорхойлох нь манай форумын гол зорилго байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна.
 
-Энэ форум нь БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай хэрхэн уялдаж байгаа вэ?
 
-Бизнес эрхлэгчдийн чуулган зохион байгуулсан гол зорилгын маань нэг нь  “Бүс ба зам”   санаачилгатай уялдан түүнийг хэрэгжүүлэхэд дэм болох юм. Үүний тулд хойд чиглэлд нээлттэй гүүр, холбоос болсон Манжуур  боомтын давуу талыг ашиглаж байгаа гэж ойлгож болно. Дангаар бус харилцан  ашигтай хамтран ажиллая гэсэн “Бүс ба зам” санаачилгын зорилго маань Хятад, Монгол, ОХУ-ын зэргэлдээ нутгийн эдийн засаг болон бүх талын хамтын  ажиллагааг хөгжүүлэх зорилготой давхцаж байгаа юм.
 
-Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр гурван орны бизнес эрхлэгчид эдийн засагт эерэг үр дүн авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн гэж байсан. Нийт хэдэн төсөл хэлэлцсэн бэ. Эдийн засгийн ач холбогдлын хувьд  ямар төслүүд дийлэнх байв?
 
-Форумын хүрээнд гурван улсын хамтын  ажиллагааны төслийн лавлах боловсруулж нийт  187 төслийг нэгтгэн ярилцсан. Өөрөөр хэлбэл, форумын хүрээнд Хятадын талын 61, Оросын талын 71, Монголын талын 56 төслийг хэлэлцэж, гурван орны 200 гаруй аж ахуйн нэгж нүүр тулан уулзаж одоогийн болон цаашдын хамтын  ажиллагааны боломж,  зорилгоо тодорхойлсон юм. Тодруулбал, Монголын талаас БНХАУ-тай хамтран, Монгол хэв маягийн цэцэрлэгт хүрээлэн, Буйр нуурын аялал жуулчлалын бүсийг байгуулах, цахим худалдаа, мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр хамтран ажиллах төслүүд байсан. .
 
-Гурван орны чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэсэн. Монголын талаас сонирхож буй аж ахуйн нэгжүүд хэрхэн хамрагдах вэ?
 
-Ирэх жил форумыг ОХУ-ын Буриад  улсад хийхээр төлөвлөөд байгаа. Магадгүй түүний дараа жил  Монголд гэх мэтээр ээлжлэн зохион байгуулахаар ярилцаж байна. Тэр үед форум маань илүү олон салбар хурлуудтай, илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдах  байх. Энэ удаад бид 300 гаруй төлөөлөгч оролцох байх гэж анх төлөвлөж байсан ч 500 гаруй бизнес эрхлэгч,  зочин төлөөлөгч оролцлоо.
Монголын талаас хамтран ажиллахыг хүссэн бизнес эрхлэгч хэн бүхэнд форум маань нээлттэй байх болно. Энэ дашрамд Монголын талын  бизнес эрхлэгчдээ урьж байна. Ирэх жилийн форум эхлэхийн өмнө хамтран зохион байгуулж буй гурван орныхон маань өөр өөрсдийн  сувгаар тодорхой мэдээллийг улс  орондоо хүргэх болно.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417