Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Хятад Оросын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна" гэж хэлжээ.
Бээжин Москватай стратегийн хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хятад улсын удахгүй болох 70 жилийн ойд зориулан бичсэн нийтлэлдээ дурдсан болохыг ТАСС мэдээлэв. Түүний хэлснээр Хятад Оросын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн аж.
Түүнчлэн Хятадын дээд дипломатч "Бээжин хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэх, ялангуяа харилцан итгэлцлийг бий болгохыг зорьж байгаа" гэдгийг цохон тэмдэглэжээ.