Өвлийн улиралд гэр бүлүүд антибиотикт өрхийн орлогынхоо 30 хувийг зарцуулж байна!

Өвлийн улиралд гэр бүлүүд антибиотикт өрхийн орлогынхоо 30 хувийг зарцуулж байна!

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Түүнчлэн эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал. 

Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай байдаг.

Ялангуяа хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан манай оронд ханиад томууны дэгдэлт маш ихээр нэмэгддэг. Ялангуяа үүний улмаас эцэг, эхчүүд хүүхдүүддээ дур мэдэн антибиотик өгөх нь бий. Угтаа бол антибиотик гэдэг нь хүний дархлааны системийг устгаж байдаг "хор" ажээ.

Мөн хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол нянгийн эсрэг эмүүдийн үнэд хууртах нь бий. Үнэтэй байх тусмаа хурдан эдгэнэ гэсэн ойлголтоор хамгийн хүчтэй эмийг нь авч хэрэглээд түүндээ дасал болж дараа нь ямар ч эмэнд эмчлэгдэхгүй нөхцөл байдалд ордог. Энэ бол тэр дундаа дөнгөж дархлааны систем нь бүрэлдэж байгаа хүүхдэд маш аюултай юм. 

Өөрсдөө дур мэдэн эм ууснаас болж дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон иржээ. Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болно гэсэн дүгнэлт гарсан учраас хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одооноос ярьж эхэлж байна. Харин бид өнөө хороо хоол шиг хэрэглэсээр л байна. 

Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут л антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглэ. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар нь уух хэрэгтэй. Эс бөгөөс та хүүхдээ хорлож байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Мөн хүйтний улиралд гэр бүлүүд антибиотикт өрхийн орлогынхоо 30 хувийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үнэндээ эмийг зохистой хэрэглэвэл эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлт гаргаж болох юм.

Үүн дээр нэмээд эмэнд тэсвэртэй сүрьеэг дурдах хэрэгтэй. Сүүлийн 10 жилд эмэнд дасалтай сүрьеэ маш ихээр өсөж байна. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс хоёр жилийн турш маш хүчтэй химийн эмчилгээтэй төстэй 6000-10000 долларын өртөгтэй эм хэрэглэхэд хүрч байгаа бөгөөд эмийн зохисгүй хэрэглээ амь насанд эрсдэл үүсгэж байна. Учир нь 2040 онд бид настай болоод өвдгөндөө хагалгаа хийлгэх гэхээр үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик байхгүй болох аюул нүүрлээд байгаа билээ.

Хэн ч ирээдүйд үр хүүхдээ ийм эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь мэдээж. Тэгвэл та яг одооноос бяцхан үрийнхээ цаашдын амьдралынх нь төлөө хариуцлагатай байх ёстой юм шүү. 

Үүнээс гадна хүүхэд, том хүн гэлтгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор антибиотик ууж эхэлсэн л бол дундаас нь хаяж болохгүй. Үрэвсэл дарагдтал эмээ яг цагт нь ууж байх хэрэгтэй. Энэ нь антибиотикт дасал болох эрсдэлийг бууруулдаг аж. Хэрэв эм уух хугацаагаа гүйцээлгүй "Гайгүй болчихлоо" гээд хаявал та дараа нь тухайн антибиотиктоо дасал болох аюултай. 

Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний өвчин эмгэг, нян бактериуд ч шинэчлэгдэн хувьсаж байна. Тиймээс бид ч гэсэн сэтгэхүйгээ өөрчилж эрүүл мэндийнхээ төлөө эмийг хоол шиг хэрэглэхээ зогсоох цаг иржээ.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417