Азийн 10 шилдэг их, дээд сургуулийг тодруулжээ

Азийн 10 шилдэг их, дээд сургуулийг тодруулжээ

Дээд боловсрол, карьер төлөвлөлтийн бүхий л мэдээллийг багтаадаг "QS" сүлжээний гаргадаг дэлхийн шилдэг их сургуулиудын 2019 оны  жагсаалтад энэ жил Ази тивээс нийт 505 их сургууль багтжээ. Ингээд та бүхэнд "QS Top Universities" жагсаалтад хамгийн өндөр оноо авсан Азийн шилдэг 10 их сургуулийг танилцуулж байна.

10 Сөүлийн их сургууль (Seoul National University)

Сөүлийн их сургууль (Seoul National University)

1946 онд байгуулагдсан Сөүлийн их сургууль нь Өмнөд Солонгосын боловсролын тэргүүлэх байгууллагуудын нэг юм. 

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Юн Сам тэргүүтэй улс төр, урлаг соёлын нөлөө бүхий олон хүмүүс тус сургуулийг төгссөн байдаг.

1946 онд арван дээд боловсролын байгууллагыг нэгтгэснээс үүдэн байгуулагдсан Сөүлийн их сургууль нь бусад Солонгосын их сургуулиас хамаагүй нэр хүндтэй байдаг. 

Одоогоор нийт 28 мянга гаруй оюутан бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа ба тус сургууль Пенсильваны их сургуультай солилцооны хөтөлбөртэйгөөс "MIT Sloan" менежментийн сургууль, Йелийн менежментийн сургууль зэрэг 40 орны 700 гаруй эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг юм.

Их сургуулийн 16 коллеж нь бакалаврын зэрэг олгох 83 хөтөлбөрийг санал болгодог бол магистр, докторын хөтөлбөр нь таван чиглэлийн 99 хөтөлбөртэй.

Саяхны судалгаагаар Сөүлийн үндэсний их сургууль нь бусад томоохон их сургуулиудтай харьцуулахад оюутнууддаа илүү их мөнгө зарцуулдаг болохыг тогтоожээ.

9 Хонконгийн Хятад их сургууль (The Chinese University of Hong Kong)

Хонконгийн Хятад их сургууль (The Chinese University of Hong Kong)

1963 онд байгуулагдсан Хонконгийн Хятад их сургууль нь (CUHK) дэлхийн уламжлалт үзэл баримтлалыг орчин үетэй хослуулах, Хятад ба өрнөдийг нэгтгэх цогц судалгааны их сургууль юм.

CUHK нь Хонконг дахь коллежийн системийг санал болгодог цорын ганц их сургууль. Мөн CUHK-ийн 9 коллеж нь сургалтын хөтөлбөрийг нөхөх олон тооны албан бус сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог.

CUHK нь Дэлхийн нийтийн их, дээд сургуулийн сүлжээ, Номхон далайн RIM их, дээд сургуулийн нийгэмлэгийн гишүүн аж.

Шатин хотод байрладаг кампус нь MTR системээр хотын бүх хэсэгт хялбархан холбогдсон байдаг ба энэ нь Хонконг дахь хамгийн үзэсгэлэнтэй, зохион байгуулалттай оюутны хотхон гэнэ.

8 Солонгосын шинжлэх ухаан, технологийн дээд институт (KAIST)

Солонгосын шинжлэх ухаан, технологийн дээд институт (KAIST)

Солонгосын Дэвшилтэт Шинжлэх Ухаан Технологийн дээд сургууль гэгддэг KAIST нь 1971 онд байгуулагдсан Өмнөд Солонгос улсын анхны эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухаан, инженерийн сургууль юм.

Түүнчлэн АНУ-ын Карнеги Меллон, Берлиний Техникийн их сургууль зэрэг дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудтай хос түвшний хөтөлбөр боловсруулж, оюутнууддаа олон төрлийн боловсрол олгох боломжийг олгодог.

Их сургуулийн гол кампус нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс өмнө зүгт 150 км-ийн зайд байрладаг. Сөүлд өөр нэг хотхон бий бөгөөд энэ нь бизнесийн, санхүү, менежмент, мэдээлэл, медиа менежментийн чиглэлийн сургууль нь юм.

Ихэнх лекц, судалгааны ажлууд нь Дэжон хотын үндсэн кампус дээр явагддаг.

Дэдокок кампусын захад жендэрийн дагуу хатуу зохицуулалт хийсэн нийт 29 дотуур байр байдаг. Мөн оюутны хотхоноос гадуур гэрлэсэн оюутнуудад зориулсан орон сууцтай. Оюутны хотхон дахь хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь KAIST-ийн хувьд тэргүүлэх чиглэл биш байж болох ч оюутнуудад зориулсан клуб, нийгэмлэг их байдаг бөгөөд их сургууль нь дуурь, жүжиг, поп концерт, бүжиг, сонгодог танхим зэрэг урлагийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

Тус институт нь PhD зэрэгтэй багш нарын тоогоор болон факультет тус бүрд оногдох эрдэм шинжилгээний ажлынхаа тоогоор дэлхийд дээгүүр бичигддэг юм.

7 Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (HKUST)

Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (HKUST)

1991 онд байгуулагдсан Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль (HKUST) нь боловсрол, судалгааны чиглэлээр ажилладаг олон улсын судалгааны их сургууль юм.

Олон талт, олон улсын сургалтын орчныг бүрдүүлэх зорилготой HKUST-д одоогоор таван тивийн 80 гаруй улс орны 15,000 гаруй оюутан сурч байна.

1991 онд байгуулагдаж байсан Хонконгийн ШУТИС нь үйл ажиллагаа явуулсан богинохон хугацаандаа амжилт бүтээлээр дүүрэн байж өдгөө дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 37-р байранд бичигдэж байна.

Боловсрол, эрдэм шинжилгээний маш өндөр стандарттай энэхүү их сургууль нь нийт судалгааны ажлын тоо, олон улсын факультетууд, гадаад оюутнууд болон солилцооны оюутнуудад ээлтэй байдаг зэрэг олон шалгуураар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг аж.

6 Фудан их сургууль (Fudan University)

Фудан их сургууль (Fudan University)

Шанхайн төв хэсэгт байрладаг Фудан бол Хятадын хамгийн нэр хүндтэй, сонгомол сургуулиудын нэг бөгөөд 1905 онд буюу Манж Чин улс унахын өмнөхөн байгуулагдаж байжээ.

Фудан их сургуулийн оюутнууд 17 сургууль, 69 тэнхимд суралцдаг бөгөөд тус их сургууль нь бакалаврын 73, магистрын 201 хөтөлбөртэй. Энэ нь Хятад улсын шилдэг таван их сургуулиудад тогтмол эрэмбэлэгддэг.

Фудан нь эрдэм шинжилгээний солилцооны хөтөлбөрүүд, Харвард, Колумбиа, Лондонгийн Эдийн засгийн сургууль зэрэг 200 гаруй их сургууль, судалгааны байгууллагатай түншлэлийн харилцаатай.

Шанхай хотод төвтэй Фудан их сургууль нь өмнөд хөршийн хамгийн нэр хүндтэй шилмэл их сургуулиудын нэгт тооцогддог.

5 Бээжингийн их сургууль (Peking University)

Бээжингийн их сургууль (Peking University)

БНХАУ-ын хамгийн эртний дээд боловсролын байгууллага болох Пекин их сургууль нь 1898 онд эртний Гуозижийн сургуулийн (Эзэн хааны коллеж) оронд байгуулагдаж байжээ.

Бээжингийн их сургууль нь Хятад улсын хамгийн шилдэг эрдэм шинжилгээний байгууллага гэдгээрээ чансаагаараа тэргүүлсээр ирсэн бөгөөд Чин гүрний хаадын цэцэрлэгүүдийн урд байрладаг кампус нь Хятадын уламжлалт архитектурын үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. 

Пекин их сургууль нь 30 коллеж, 12 тэнхимтэйгээс гадна бакалаврын 93 хөтөлбөр, магистрын хөтөлбөр 199, докторын 173 хөтөлбөртэй.

Мөн дээд мэргэжилтнүүдийг бэлтгэсэн зуугаад жилийн хугацаандаа энэхүү их сургууль нь Хятадын соёлын довтолгоон, 1989 оны Тиан Ан Мений талбайн эсэргүүцлийн арга хэмжээ зэрэг түүхийн томоохон үйл явдлуудад голлох үүрэгтэй оролцжээ.

4 Цинхуа их сургууль (Tsinghua University)

Цинхуа их сургууль (Tsinghua University)

Цинхуа их сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэл, урлаг, уран зохиол, нийгмийн ухаан, анагаах ухаан зэрэг өргөн хүрээний салбаруудыг хамарсан 20 сургууль, 57 тэнхимтэй.

Цинхуа их сургуулийн кампус нь Бээжингээс баруун хойд хэсэгт, Хайдиан дүүрэгт, Чин гүрний хааны цэцэрлэгүүдийн хуучин буурь дээр байрладаг. Цинхуа нь хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампустай гэдгээрээ алдартай.

Бээжинд байрлах Цинхуа их сургууль нь инженерчлэл, мэдээллийн технологийн хөтөлбөрийн чанараар дэлхийд дээгүүр бичигддэг. Уг жагсаалтын ихэнх академик шалгуурт Цинхуа их сургууль маш өндөр оноо авч, дэлхийд 17-д бичигджээ. 

3 Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

Нанянгийн Технологийн Их сургууль, Сингапур (NTU Сингапур) нь дэлхийд 11-р байранд ордог бөгөөд таван жил дараалан дэлхийн шилдэг залуу их сургуулиудын 1-т жагсаж байна.

NTU нь инженерчлэл, шинжлэх ухаан, бизнес, хүмүүнлэг, урлаг, нийгмийн ухаан, боловсрол зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Лондонгийн "Imperial College"-тай хамтарсан анагаах ухааны сургуультай. 

2012-2016 оны хугацаанд дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад багтсан NTU нь хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан, робот техник, ухаалаг тээвэрлэлт, тооцоолох, хувьчлах зэрэг нийгмийн олон ач холбогдолтой чиглэлээр Алибаба, Роллс-Ройс, BMW, Вольво, Дельта Электроникс, Сингтел зэрэг дэлхийн тэргүүлэх технологийн компаниудтай түншлэлтэйгээр ажиллаж байна.

Мөн эрдэм шинжилгээний ажлын тоо, олон улс дахь судалгаа шинжилгээний сүлжээ, гадаад оюутнууд болон солилцооны оюутнуудад ээлтэй байдаг гэх мэт олон шалгуурт маш өндөр оноог авч чаджээ.

2 Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

Хонконгийн их сургууль (HKU) нь Хонконгийн хамгийн эртний буюу 100 жилийн түүхтэй дээд сургууль юм. Энэ нь дэлхийн хамгийн нэр хүндтэй иж бүрэн судалгааны байгууллагуудын 26-д бичигддэг.

Мөн дэлхийн 43 орны 340 гаруй тэргүүлэх их сургуультай дэлхийн хэмжээнд холбоотой ажилладаг ба 96 орны 9000 гаруй олон улсын оюутнуудтай олон талт хамтын нийгэмлэгтэй аж.

Үүнээс гадна мэргэжлийн 6 хөтөлбөр нь тус тусын салбартаа дэлхийн топ 10-т бичигддэгээс шүдний эмчийн хөтөлбөр нь гурав дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлж байна.

1 Сингапурын Үндэсний Их Сургууль (National University of Singapore)

Сингапурын Үндэсний Их Сургууль (National University of Singapore)

Азийн шилдэг их сургууль болох (NUS) нь Азийн хэтийн төлөвт нийцсэн боловсролыг оюутнууддаа олгодог. Мөн  судалгааны ажлуудад дэлхий нийтийн чиг хандлагыг санал болгодог Сингапурын хамгийн том сургууль юм.

NUS нь Ази, дэлхийд тулгамдсан, чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд аж үйлдвэр, засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагуудын түншүүдтэй хамтран ажиллаж, судалгаандаа нэгдсэн, олон талт арга барилыг ашигладаг.

Урлагийн салбараас эхлээд инженерчлэл хүртэл мэргэжлийн маш олон хөтөлбөртэй, гурван кампус, 17 факультеттай, дэлхийн 100-д орны 38 мянган оюутныг сургадаг энэхүү их сургууль нь сургалт, судалгааны тал дээр олон улсын стандартыг ази хэв маягтай хослуулж үйл ажиллагаа явуулдгаараа алдартай.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417