УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.
2019 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.