УИХ-ын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайн хүргэн гэх Э.Жаргалсайханыг цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг хэргийг холбогдох албаныханаас тодруулахад иргэн Э.Жаргалсайханыг энэ сарын 24-нөөс 26-ны хооронд Урьдчилан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулж, улмаар сулласан байна.
Түүнийг ийн 48 цаг саатуулсан шалтгаан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зүйл ангиар шалгаж байгаатай холбоотой юм байна.
Эх сурвалжийн өгүүлснээр Э.Жаргалсайханд холбогдох хэргийг нягталж шалгахад цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс энэ сарын 29-нд буюу маргааш шүүхэд хүсэлт гаргах тухай мэдээлэл байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг таван сая ам.долларын хэрэгт холбогдуулан ийн саатуулсан гэж буй юм.
Сэтгэгдэл (5)