"Сохор" /өгүүллэг/

"Сохор" /өгүүллэг/

Бүгчим халуун болж нар төөнөж эхлэхэд Гэрлээ нойрноосоо сэрлээ. Гэрт анир чимээгүй. Гэрлээ босож бүсгүй хүний галбир төрх аль хэдийн бүрэлдэж цогцолсон гоолиг турьхан биеэ гайхуулах мэт ургаж гүйцсэн хөх, өөхөлж мяраалсан өгзөг юугаа чинэрүүлэн байж хэд сайхан суниалаа. Тэр ор дэвсгэрээ хурааж нүүр гараа угаагаад цайгаа уухаар гал тогооныхоо ерөөнд оров. Хажуугийн өрөөнөөс дүүгийнх нь нойрмог дуу гарч, "Гэрлээ чи босчихсон юмуу" гэсээр нүцгэн хөлөөрөө түг түг алхлан орж ирэх сонсогдоно.

Гэрлээ дүүтэйгээ өглөөнийхөө цайг яаралгүйхэн уулаа. Уг нь охины нэр Гэрэлтнаран билээ. Хориод жилийн тэртээ анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн түүний эцэг, эх гэгээн бүхэнд тэмүүлж байдаг хүний л ёсоор охиныхоо баруун чихэнд Гэрэлтнаран нэрийг гурвантаа шивнэсэн юмсанж. Хорвоо охины энэ нэрэнд өширхсөн юм шиг түүнд орчлонг харах мэлмий заяасангүй. Цайлж дуусаад Гэрлээ өрөөндөө орж хөгжмийнхөө товчийг торхийтэл дарав. Өрөөнд хөгжмийн уярам тансаг аялгуу эгшиглэнэ. Тэр хөгжмийн аялгуунд уярч гадаа гарахсан гэж учиргүй яарав. Төдөлгүй тэр дүүгээрээ хөтлүүлэн гадаа гарлаа. Түүний танил дотно орчлонгийн чимээ угтжээ.

Тэр нүдээрээ үзэж харах гэж юу байдгийг мэдэхгүй учраас үзэхсэн, харахсан гэдэг хүсэл тийм ч ихээр төрөлгүй өдий хүрснийг хэн ч үл мэднэ. Гэрлээ салхи битгий салхилаасай гэж бодохын зэрэгцээ амттай самар идэхийг хүсч байлаа. Хэрэв салхи салхилбал түүнийг дүү нь гэрт нь оруулах билээ. Тэр гэртээ орох ямар ч хүсэлгүй харин нөгөө самар өгдөг хүнийг хүлээнэ. Тэр хүн нь мөдхөн ирж самар авчирч өгөхийг Гэрлээ зөнгөөрөө мэдэж байв. Түүний хувьд салхи хүртэл бусдад цас бороо шиг харагдаж байдаг. Тэр ингэж л бодно. Төдөлгүй нөгөө хүсэн хүлээсэн хүнийх нь танил дуу сонсогдов.

- Сайн уу? Гэрлээ чи хэзээ гарч ирэв гээд тэр түүний дэргэд суув.

- Саяхан...

- Өнөөдөр бороо орж магадгүй байна.

- Тийм үү гээд тэр түүний гараас самар авлаа.

- Тэр хүн Гэрлээд самраас өөр юм өгч үзээгүй бөгөөд яагаад ч юм түүний өгсөн самар дэндүү амттай санагдана. Тэр хоёр зэрэгцэн суугаад самар цөмнө. Самартай залуугийн нэрийг Сүхээ гэдэг бөгөөд тэр Гэрлээгийн суудаг энэ байранд жижүүр хийдэг ажилтай. Гэрлээ самар идэх зуураа:

- Сүхээ чи ажил ихтэй байдаг уу?

- Өдрийн цагаар гайгүй байдаг юм аа.

- Чи өдөр шөнөгүй ажилладаг юм уу?

- Тийм

- Яг юу хийдэг юм бэ?

- Танайхаас эхлээд бүх айлуудыг харж хамгаалдаг байхгүй юу

- Харах аа?

Гэрлээ "харах" гэж чухам юу болох тухай мөнөөх л бодолдоо дарагдав. Гэрлээ энэ орчлонгийн тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй. Харин "харах" гэдэг л янз янзаар төсөөлж бодоод өдий хүртэл учрыг нь олоогүй билээ. Сүүлийн үед бас нэг зүйл гайхлыг нь давхар төрүүлэх болжээ.

Энэ нь Сүхээгийн өгдөг самар байлаа. Түүний өгсөн самар бусдын өгдөг самраас арай л илүү амттай. Бас гадаа гарч түүний хажууд суух юмсан гэж үргэлж хүсэх болжээ. Түүний дуу хоолой бусад эрчүүдийнхээс нэг л өөр. Хамаг биеийг нь гижигдэх шиг болно.

Гэрлээ ч хүмүүсийн уянгалан дуулдаг хайр дурлал надад иржээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч хааяа хааяа хардаг ч болоосой гэж боддог болов. Гэтэл нэг хүүхэд "Сохрын сууж байгаа сандал доогуур орчихлоо. Аваад шидээрэй" гэж хашгирав. Ер нь хүүхдүүд "Манайх сохрын дээд давхар" "Манайх сохрын орц" гэхчилэн ярьцгаадаг бол хажуугаар нь өнгөрөх хүмүүс "Зайлуул сохор юм байна, ийм сайхан охин сохор байх гэж" ярихыг тэр улиг болтлоо сонсдог болохоор "сохор" гэдэг үг түүнд өөрийнх нь нэр шиг танил сонсогддог болжээ. Гэнэт хүчтэй салхи хөдөлж, чийг үнэртэж эхлэв. Амгалан тайван байсан эргэн тойрон хөдөлгөөнд орж энд тэнд цаас шаржигнан хийсч, хаалга цонх савлах сонсогдоно. Гэрлээ сандарч,

- Сүхээ манай дүү харагдахгүй байна уу? гэж асуув.

- Үгүй

- Одоо яанаа гэж тэр Сүхээд хандан аяархан хэлээд орох байх газраа олж ядна. Сүхээ босч,

- Чи манай өрөөнд ороод сууж бай гээд түүний гарыг атган авахад Гэрлээ яагаад ч юм гараа угз татан авав. Төдөлгүй хүчтэй туйлаадас орж эхлэв. Гэрлээ өөрийн эрхгүй Сүхээд жижигхэн цагаан гараа өгч тамхины нэвширмэл үнэр нэвт шингэсэн түүний умгар харанхуй өрөөнд дагаж орлоо. Тэр өрөө нэг ер бусын санагдана. Сүхээ түүнийг хатуу модон вандан дээр суулгав. Сүхээгийн юм бүхэн Гэрлээгийн мэддэггүй юмс байлаа. Түүний даашинз нэвт норжээ. Тэр өөрийн эрхгүй дагжин чичирнэ. Сүхээ түүнд цамцаа нөмрүүлэх гэж ойртоход чихийг нь түүний халуун амьсгал ирвэгнүүлнэ. Энэ л агшныг Гэрлээ их удаан хүлээсэн юм шиг санагджээ.

Гэрлээ бүхнийг умартаж Сүхээгийн мэдэлд очжээ. Эмзэг турьхан бие нь Сүхээгийн бахим гарынх нь аясаар бөмбөрч түүний бүх л мэдрэхүй сохор мэлмийгээ орлоно. Түүнийг хязгааргүй их дур хүсэл тарчилган тамлаж аль нэг үл мэдэх зүг рүү авч одох мэт болжээ. Заяа тавилантайгаа эвлэрэн гангарах түүний хатаж ширгэсэн нүднийх нь аньсага хүртэл чийгтэж, бөгсөн бие нь хөндүүрлэн нойт оргино. Салхи тогтож тэнгэр цэлмэсэн хойно тэр хоёр гадаа гарч зэрэгцэн суугаад нөгөө л самраа цөмцгөөв. Сүхээгийн өгдөг самар зүгээр л самар шиг самар ажээ.

Түүнд тийм гойд сайхан амт байсангүй. Сүхээ түүний хувцас хунарыг янзалж өгөөд,

- Чи ингээд сууж бай гээд аль нэг тийшээ явж одов. Ангаж цангасан их талын дээгүүр ганц нэг бороо дусаагаад өнгөрсөн хурын үүл сарнин замхрах шиг Гэрлээгийн сэтгэл дотор эзгүйрэн хоосров. "Би ингээд сууж байна аа" гэж тэрбээр өөртөө дуулдахаар аяархан шивнэлээ. Тэр хэзээ ч харахсан гэж ийм ихээр хүсч байсангүй. 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат

9
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

“Open Box” худалдаа зохион байгуулагдана

2020-02-14

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг

2020-02-12

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Глобалчлалын эрин төгсгөл болсныг коронавирусын тахал харууллаа!

2020-02-14

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Ziko's podcast #12 - Entertainment News!

2020-02-12

Түрээслэгч нарын эрх ашгийн өмнөөс дуу хоолойгоо өргөлөө

2020-02-18

Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртэв

2020-02-18

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэлээ

2020-02-18

Согтуугаар жолоо барьж яваад гурван хүнийг гэмтээжээ

2020-02-18

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17
6:27

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж

2020-02-15

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

2020-02-10

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

Итгэл гэж...

2020-02-18

Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2020-02-18

Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ

2020-02-18

Энэтхэг улс Франц, Их Британийг гүйцэж дэлхийн 5 дахь том эдийн засагтай орон болжээ

2020-02-18

Ши Жиньпинийг коронавирусийн талаар юу ч мэдэхгүй гэж шүүмжилсэн хуульчийг баривчилжээ

2020-02-18

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбум төгрөг алдаж байна

2020-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.05%
АНУ
31.89%
Арабын орнууд
6.85%
ОХУ
4.5%
Хойд Солонгос
2.7%
Израиль
2.34%
Иран
1.62%
Бусад
1.44%
Африкийн орнууд
1.08%
Энэтхэг
0.72%
Турк
0.72%
Афганистан
0.54%
Европын Холбооны орнууд
0.36%
Пакистан
0.18%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,356

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,593

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,764

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,478