Өвгөн

Өвгөн

Эмэгтэй хүний зандран хашхичих дуунаар тосгоны иргэдийн сониуч зан хөдлөн гудманд цугларсаар өнгө нь гандаж хир дагандаа баригдсан навсгар дээлтэй өвгөнийг чирж гулдрах шар толгойтой хүүхнийг бүчин овооров. Хүүхэн газар ширтэн зогсох хоёр хөвгүүн рүү заагаад:

-Аман дээр нь битүү яр туурчихсан. Энэ өвгөний өгсөн чихрийг идсэн гэж байгаа юм. Үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхэд хордуулаад гэж орилов. Олны дундаас нэг нь:

-Хомхой долоочихсон юм биш үү? гэхэд хүүхэн түүн рүү ширэв татаад:

-Юу гэж хоёрын хоёулаа хомхой долоодог юм. Энэ тэнэмэл өвгөний өгсөн чихрээс хордсон нь лав гээд хөгшний ханцуйнаас зуурсан барьцаа улам эрчлэн ороов. Өвгөний нүд бүлтэгнэж зугтахаар биеэ чарайв ч мяраалаг хүүхний тэнхээнд тамир нь дутан түүний дугтрах гарын аясаар нааш цааш савчин байлаа.

-Наад хөгшин чинь өдөр бүр оршуулгын газар руу явж байгаа харагддаг. Аягүй бол тэндээс түүгээ дээ гэж нэг авгайг хэлэхэд хүмүүс пүү паа гэцгээн өвгөнийг жигшив.

Тэгмэгц хүүхэн өвгөний гарыг бушуухан тавиад хялалзсанаа үүрсэн торыг нь угз татаад:

-Эндээ юу хийчихсэн юм гээд доош харуулан сэгсэрлээ. Торноос гурван цөгц газар өнхрөн ойчиход хүмүүс:

-Ямар бузартай юм бэ. Шарил тонодог байх нь гэж орилолдов.

Өвгөн “Болохгүй, болохгүй” гэж амандаа үглэсээр газраар өвдөглөн мөлхөж цөгцнүүдээ хаман торондоо хийгээд тонгойсон чигтээ толгойгоо тэврэн хэвтчихэв. Хоттой ойр байх энэ тосгоны уугуул суугчид амьдралаа хөөн хот руу нүүсэн бол тэдний орыг залган зах хязгаар аймгуудаас төв газар бараадахаар шинэ суурьшигсад ирж өдгөө тосгоныхон бие биеийнхээ царайг л гадарлахаас нэгнээ төдийлөн сайн танихгүй болжээ. Бараг л анх удаа ойроос царайгаа харалцаж байгаа нь энэ ажээ. Хот газрын донжтой харагдах гэж үсээ алтан шар өнгөөр будуулсан мяраалаг хүүхэн тонгойн хэвтэх өвгөнийг:

-Алив босооч гээд мөрөөс нь сэвхийн татав. Өвгөний хүлцэнгүй, ноомой байдлыг өрөвдсөн нэгэн эр:

-Яах нь вэ дээ, хөөрхийг. Бүл муутай юм шиг байгаа юм. Хашаа нь нураад хэчнээн ч сарын нүүр үзэв. Уг нь нэг залуу ирээд додомдож байгаа харагддаг. Сүүлийн үед лав харагдсангүй гэж өмөөрөв.

-Үйлийн үр нь тэр байхгүй юу. Залуудаа олигтойхон амьдарсан бол өдийд юу гэж ингээд нохой шиг явах вэ дээ гэж хүүхэн ярвалзаад:

-Дахиж хүүхдэд элдэв юм өгсөн байж үзээрэй. Хохь чинь шүү гэж заналтайяа хэлээд түлхэв. Өвгөн тэрхүү сиймхийг ашиглан гудамж өөд зүтгэхэд цугласан хүмүүс түүнд хүрэхээс шижиглэн ярсхийн зам тавьж өгчээ.

Хүмүүсд гэм хийснээ ойлгосон өвгөний айдас хүрч тэднээс бушуухан хазганан зугтлаа. Энэ байдал хүмүүсийг улам хөгжөөж зарим саваагүй нэг нь түүний араас чулуу шидэхэд өвгөн бүрч айн, майжигнасаар гүйж яваад бүдэрээд уначихав. Өвгөн боссонгүй. Хүмүүс түүнийг хөдлөх нь үү гэж харсаар байлаа. “Үхчихээгүй байгаа” гэж олны дундаас нэг нь хэлэв. Тэгтэл гудамжны үзүүрээс ачааны тэрэг гарч ирээд өвгөний дэргэд чихран зогслоо. Бүхээгнээс өндөр залуу үсрэн буугаад газар түрүүлгээ харан хэвтэх өвгөн рүү гүйн очиж чангааснаа удалгүй сугадан босгов. Тэд юм ярьж буй бололтой цугласан хүмүүс рүү харах ажээ. Тэгснээ өвгөн толгой сэгсэрч залуугийн гарыг түлхчихээд цааш бөгтөгнөн одов. Залуу эргэж бүхээгтээ суух гэснээ онгорхой хаалгаа тас хийтэл савж хаагаад хүмүүс өөд алхав. Түүнийг тосгоноос хол амьдардаг малчин эр болохыг нэг нь таниад “Дуутын амны малчин л байна” гэж мэдэмхийрэхэд одоо яах бол гэсэн шиг хүмүүс тарж явалгүй сайхь эрийг хүлээцгээв. Залуу өөр рүү нь сониучирхан харах тэднийг нүд тойруулаад:

-Та нар хэн юм бэ? Бусдыг доромжилж, харааж зүхэх ямар эрхтэй юм? Хэн та нарт энэ эрхийг олгосон юм? гэж орилов. Хүмүүс гайхаж балмагдлаа.

-Тээр тэнд харагдах шатсан балгас юу байсныг мэдэх үү, та нар. Гучин жилийн өмнө тэнд хүүхдийн инээд цалгисан дунд сургуулийн дотуур байр байлаа. Тэгэхэд шөнө дунд гэнэт гал гарч 12-той, 14-тэй ах дүү хоёр бүх хүүхдүүдийг галаас гаргаж амийг нь авраад өөрсдөө харамсалтай нь амь үрэгдсэн юм. Тэр галаас аврагдсан хүүхдийн нэг нь би байна гэж жолооч орилоод ханцуйгаа шуун гараа дээр гэгч өргөн бугуйн дахь түлэгдсэн сорвио үзүүлэв.

Түүний нүд үсчин эргэлдэж, тойрон зогсох хүмүүс рүү олон нохойд боорлуулсан чоно шиг цовхчиж байлаа.

-Тэр хоёр хүү байгаагүй бол дөчин гурван хүүхэд шатаж үхэх байлаа. Та нарын харааж зүхэж, адлаж нүд үзүүрлээд байгаа энэ өвгөн тэр хоёр хүүгийн эцэг нь. Хүүхдээ алдсан эх сэтгэл санаа нь хямраад удалгүй бурхан болж энэ өвгөн орь ганцаараа хаашаа ч явалгүй шатсан туурийг сахиж хоцорсон юм. Та, бид нарын жаргалтай инээдийн цаана хэн нэгний зовлон нуугдаж байдгийг мэдэх үү? Бид нарыг мэдээгүй, анзаараа ч үгүй байхад энэ жаргалын маань төлөө хэн нэгэн сайн санаатан амьдралаа золиосолж байдаг юм. Энэ өвгөний зовлон шаналал миний амьдралын, жаргалтай яваагийн маань төлөөс, үнэ цэн. Та нар нутгаа хаяад ирж байгаа юм чинь хүн чанараа гээх энүүхэнд биз гэж хашгираад жолооч машин өөдөө алхав. Уйлж буй бололтой нүүрээ гараараа шудрах нь харагдлаа. Хүмүүс юу ч дуугарсангүй. Бүгд л бодолд автан дүнсийжээ. Тэртээ гудамны үзүүрт өвгөн тороо савчуулан өөрийг нь хүн хөөж байх вий гэсэн шиг эргэн эргэн харсаар бөгтөгнөн алхах ажээ.

Өвгөн зулын гол ороон суутал гэнэт гадаа нь хүмүүс хашгиралдахад цочсондоо давхийн нугдайв. Хүмүүсээс айсан өвгөн зулын хөвөнгөө хойш тавин биеэ хураагаад нусаа ч татаж төвдөлгүй огт чимээ гаргахгүйг хичээн нам суужээ. Түс тас хэмээн юм шидлэх дуу хадахад өвгөн “Хашааны үлдсэн хэдэн банзыг маань зөөж байх вий” гэж санаад аргагүй өндийн гэрийн хаалгаар болгоомжтой толгойгоо цухуйлгалаа. Гэтэл хэдэн залуус ачааны тэрэгний тэвшин дээрээс банз шидэн буулгаж байхыг үзээд мэл гайхав. Өвгөн гэрийнхээ үүдэн дээр гаран зогслоо. Тэгтэл шар үстэй, ууртай бүсгүй түүн дээр гэрэвшингүй ирээд тортой зүйл сарвайн:

-Энэ хуушуур. Би өглөө хайрсан юм гээд гарт нь атгуулав. Тэгснээ инээмсэглэж:

-Би олон жилийн өмнө эцгээ алдсан. Өнөөдрөөс эхлээд таныг би ааваа гэж бодож явах болно гэж хоолой чичрүүлэн хэлээд дэргэдээ зогсох хоёр хүүд “Өвөөдөө очиж үнсүүл” гэлээ. Түүн рүү хулмайсаар дөхөх хоёр сөөсгөр хүүг хараад өвгөн олон жилийн өмнө орхиод одсон хүүхдүүд нь хүрээд ирчихсэн юм шиг санагдахад гараас нь тортой хуушуур алдууран унаж, хөл нь аяндаа бохирч газар өвдөглөн суув. Гучин жилийн тэртээ нулимс нь ширгэж алга болсон хоёр цийдмэрээсээ халуун зүйл бөмбөрөн хацар даган урсахыг тэгэхэд өвгөн мэдрэв ээ.

Зохиолч Ж. Бямбасайхан

142
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл явж эхэлнэ

2020-07-09

Баяр наадмын өдрүүдээр ажиллах банкуудын цагийн хуваарь

2020-07-09

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

2020-07-09

ДОХ өвчтэй Бразилын иргэн туршилтын эм хэрэглэсний дараа эдгэсэн байна

2020-07-09

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллуулж болох дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглаж эхэлжээ

2020-07-09

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2020-07-08

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

644 санал өгсөн

51-60
24.53%
41-50
19.88%
31-35
13.2%
36-40
9.63%
25-30
9.01%
21-24
6.99%
13-16
6.06%
65+
5.59%
17-20
5.12%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,296

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,711

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,126