Ээжийн үг эмнээс ч хүчтэй

Ээжийн үг эмнээс ч хүчтэй

Ямар ч эх хүн үр хүүхдээ өвдөхөд тусалж чадна. Үүнийг Оросын эрдэмтэд баталж, эмчилгээний нэгэн шинэ арга боловсруулжээ.

ХҮССЭН БОЛГОНОО ХЭЛЭХ ХЭРЭГГҮЙ

Ээжийн дуу хоолой нь хүүхдийн дотоод дуу хоолой болно. Хэрвээ ээж нь байнга л ууртай, дургуйцсэн байдалтай байж, хүүхэд нь өөрийн нь хүссэнээс өөр гээд байвал хүүхэд ууртай, өвчин зовлонтой байх байдал программчлагдана. Харин эсрэгээр нь энэ дуу хоолой байнга сайшааж, дэмжиж, аз жаргалтай, эрүүл байхыг ерөөж байвал хүүхдийн сэтгэл санааны үйл явц хэвийн байна.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ- ЭЭЖИЙН ХАЙР БҮХИЙ АМИН ДЭМ

“Би чамд маш их хайртай. Чи надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм. Чи миний мах цусны тасархай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Би болон аав чинь чамайг маш ихээр хайрладаг” гэж хэлснээр ээж нь өөрийн хайраа илэрхийлдэг.

ХОЁРДУГААР ХЭСЭГ-БИЕ МАХБОДИЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙЛГАХ

Хүүхдийн бие бага зэрэг тавгүйтэхэд энэхүү “ээж эмчилгээ” дангаараа ямар ч эмгүйгээр эмчилж чадна. “Хүү (охин) минь чи хүчтэй, эрүүл, сайхан хүүхэд. Чи хоолоо сайн иддэг учраас хурдан өсөж хөгжиж байгаа. Чамд хүчтэй эрүүл зүрх, цээж, гэдэс байгаа. Чи хөнгөн бас гоё хөдөлдөг. Чи чийрэг хааяа бага өвддөг”

ГУРАВДУГААР ХЭСЭГ- СЭТГЭЦ-ОЮУН УХААНЫ ЭРҮҮЛ БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭХ, СЭТГЭЦИЙН ХЭВИЙН ХӨГЖИЛ

“Чи тайван хүүхэд.  Чи тэвчээртэй, чи сайн, чи нийтэч, чи ухаантай. Чиний толгой сайн хөгжиж байгаа. Чи бүгдийг сайн ойлгож, санадаг. Чи дандаа сайхан ааштай байдаг, чи бусдыг хайрладаг инээмсэглэдэг. Чи сайн унтдаг. Чиний яриа хурдан сайн хөгжиж байгаа”

Дөрөвдүгээр хэсэг- Ардын ухааныг илэрхийлэх

Дээр үед ээж нь хүүхдээ тэвэрч өөртөө наагаад өөрийн дотоод хүчээр түүний тавгүй байдлыг цэвэрлэдэг байжээ.

“Надад өөрийн өвчнийг өг”

“Би чиний өвчин, хэцүү зүйлийг аваад хаялаа” (Тэгээд ээж нь хүүхдэд байгаа тодорхой асуудлыг нэрлэнэ)

“Би чиний унтаж чадахгүй байгааг авч хаялаа” (хэрвээ хүүхэд муу унтаж байвал)

“Би чиний муу зүүдийг авч хаялаа”

“Би чиний уйлахыг авч хаялаа”

“Би чиний хоолонд дургүй байдлыг авч хаялаа” Тэгээд сүүлд нь “Би чамд маш их хайртай” гэж хэлнэ.

Эдгээр үгнүүдийг зүүрмэглэж байгаа хүүхдэд зөөлөн аядуугаар хэлнэ. Ингэснээр таны хүүхэд эрүүл, ухаантай, аз жаргалтай болж өснө.

ЦАГ БА ХУГАЦАА

Хүүхэд унтаж байхад шинэ аргачлалыг турших хэрэгтэй. Хүүхэд шөнө унтаж байхдаа эхийнхээ хэлсэн зүйлийг сайн тогтоодог байна. Хүүхэд унтсанаас 20-30 минутын дараа түүний орны хажууд сууж, гартаа ном аван, өгүүлбэр болгоныг гурван удаа уншаарай. Эхлээд дотроо өөртөө зориулж, дараа нь дотроо хүүхдэдээ зориулж, сүүлд нь чангаар уншина.

СУУРЬ ХИЧЭЭЛ

“Би чамд маш их хайртай. Чи миний хувьд маш үнэтэй, надад байгаа хамгийн дотны хүн. Чи хүчтэй, эрүүл, царайлаг. Чи хоолоо сайн иддэг бөгөөд сайн бойжиж байна. Чиний зүрх, гэдэс, цээж гээд бүх юм чинь эрүүл. Чи хөнгөн, амархан хөдөлдөг. Чи ханиад тусдаггүй. Чиний оюун ухаан сайн хөгжиж байна. Чи үргэлж сайхан ааштай байдаг бөгөөд чи үргэлж инээмсэглэж байдаг. Чи амархан бөгөөд хурдан нойрсдог бөгөөд зөвхөн сайхан зүүд зүүдэлдэг. Чи нойрсож, сайхан амардаг. Би чамд маш их, маш их хайртай.”

Эмчилгээ эхлэх үед та тусгай дэвтэр нээж, хуудсаа хоёр баганаар хуваагаарай. Баруун талд нь хүүхдэд чинь илэрч байгаа өвчний шинж тэмдгүүдийг бичээд, зүүн талд нь бүх сайн сайхан зүйлийг бичих хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд хоолоо идэж эхэлсэн, илүү их инээмсэглэх болсон, шинэ найзуудтай болсон гэх мэт.

Ингээд л болоо. Шинэ зүйл биш юм шиг санагдаж байна уу? Гэхдээ ашигтай зүйл шүү. Ихэнх сэтгэл судлаачид том хүмүүсийн асуудлууд (сэтгэлээр унах, гутрах) хүүхэд наснаас улбаатай байдаг бөгөөд бага насандаа хайр, анхаарал дутуу авч байсныг илтгэдэг гэж үздэг. Ээж нар хүүхдээ аль болох их тэвэрч байх хэрэгтэй ба хүүхдэдээ зөөлөн хүрч, аль болох удаан хугацаанд хөхөөр хооллох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд чинь өөрийгөө бат хамгаалалттай гэдгээ мэдрэх болно.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

2020-06-03

Энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл хийж байсан цэргийн алба хаагч нас баржээ

2020-06-03

"Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшигчид гэр хорооллоос сонгуулийн ажлаа эхлүүлж байна

2020-06-03

Елон Маскын ээлжит сенсаци - ''Улаан өнгөтэй эмийг уу''

2020-06-03

Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй

2020-06-03

АНУ биткойнтой "дайн" зарлав

2020-05-31

Хятад улс Америк долларыг буулгаж авах зорилгоор цахим валют гаргана

2020-05-29

Б.Лхагвасүрэн: Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа

2020-05-29

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Та өөрийн бизнестээ Facebook-ийн төлбөртэй сурталчилгааг ашигладаг уу?

2020-05-29

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

Amazon хэрхэн дэлхийн хамгийн том компаниудын нэг болсон бэ?

2020-06-02

Орон орны боловсролын тухай сонирхолтой баримтууд

2020-05-29

iOS шинэчлэлт iPhone, iPad-ийг эвдэлж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02
2:18

Шарк Амараа: Монголын банкны нууц эздийг ил болгох ёстой

2020-05-31

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Засгийн газрын гишүүдийн эсрэг хуулийн төсөл баталлаа

2020-05-29

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

414 санал өгсөн

51-60
25.6%
41-50
19.57%
31-35
13.53%
36-40
9.66%
21-24
7.73%
25-30
7.73%
17-20
5.8%
13-16
5.56%
65+
4.83%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,252

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,467

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,049