Л.Түдэв: Ухаан саруул, урт наслалтын нууц хонины сүүл

Л.Түдэв: Ухаан саруул, урт наслалтын нууц хонины сүүл

Нэгэн эмнэлэг дээр залуухан эмчтэй ярьж суутал

-Та дал хүртлээ ерөөсөө эмнэлэгт хэвтэж байгаагүй юмуу гэж гайхан асуусан юм.  Би түүнд-

-Тиймээ! гэж хариулсан чинь үнэмшихгүй гайхаж

-Нэг ч удаа хэвтээгүй гэж үү? гэв.

-Нэг удаа нэгдүгээр эмнэлэгт гурав хоног хэвтсэн л дээ. Хэвтэх ч гэж дээ ор байхгүй, ахмадуудад нь ор хүрэхгүй тэгээд шалан дээр нэг бэржээхэн дамнуурганд гурав хоноод гарсан гэсэн чинь, залуу

-Тэр дамнуурган шалан дээр хэвтэж чадахгүй, тэгээд тийм амархам гарчихсан юм уу гэж гайхав.

-Үгүй ээ, гарах болоод л гарчихсан “Хүүхэд чинь гарчихжээ” одоо эмнэлгээс гap! гэж эмч хэлсэн юм гэсэнд өнөө залуу бүүр гайхаж

-Юун хүүхэд вэ гэв

-Төмөр хүүхэд! гэсэн чинь бүүр ч алмайрч орхив бололтой

-Шоглоод байна уу? Та гэв,

-Шог бишээ. Жинхэнэ ёсоор нь “төмөр хүүхэд” гаргасан юм гэсэн чинь тэр бүр сониучирхаж.

-Ямар хачин үг вэ? Та ойлгогдохоор яриад өгөөч! гэв

-Одоогоос бараг жараад жилийн тэртээд би багш нарыг бэлтгэх сургуульд бараг л арван хэдэн настайдаа ороод (хөдөө долоон жилийн сургуулиас цааш анги байхгүй) сурч байтал нэг өдөр ухуулах хуудас ангид хадах болоод би хадаас амандаа зуугаад сандал дээр гарч өнөөх хуудсыг хадах гэж байтал ангийн нэг амьтан дороос гижигдээд би хөхрөхдөө нөгөө хадаасаа залгичихсан юм.

Багш маань түүнийг мэдээд айж, гижигдсэн найзыг маань загнаж даруйхан нэгдүгээр эмнэлэгт хүргэж эмчид үзүүл гэсэн. Тэр эмнэлэг манай сургуулийн урдуур өнгөрдөг засмалын цаад талд дөнгөж ашиглалтад орсон шинэ газар байсан Одоо ч тэндээ байгаа Эмнэлэгт очсон чинь эмч нь яасныг сонсоод гэрэлд харна гэсэн юм Гэрэлд хараад:

-Гэдсэн дотор чинь нэг хадаас хөндөлдөөд хавж явна Хамаагүй хөдлөж болохгүй Нам хэвтээд махгүй цагаан будаа идээд харзнахаас өөр аргагүй гэсэн л дээ. Тэгээд хэвтүүлэх гэтэл ор байхгүй, нэг дамнуурган дээр хэвтүүлсэн л дээ Гуравдахь хоног дээр нэг эмч ирж бургуйдаж гаргана гээд бургуйдаж орхиод жорлон сахиад тэнд сууж бай, хөдлөж болохгүй гэсэн юм Тэнд сууж байгаад гэдэс гүйлгэж юу ч үлдэхгүй болсон шиг байгаа юм. Тэгээд л ахиж гэрэлд харснаа:

-Хүүхэд нь гарчээ. Одоо эмнэлгээс гарч болно гэж билээ. Тэгсэн чинь найзууд маань удалгүй, “Түдэв эмнэлэгт хэвтээд: Төмөр хүүхэд гаргасан” гэж шог үг дэгдээж билээ Ингэж л эмнэлэгт гурав хоног “хэвтсэн” юм л даа гэсэн чинь нөгөөх залуу эмч тачигнатал инээж:

-Тэрнээс хойш эмнэлэгт хэвтээгүй юм уу? гэж асуув

-Үгүй шүү! гэсэн чинь

-Дал хүртлээн үү? гэж ахин лавласнаа: Таны насныхан эмнэлгээс салахгүй л юм. Та яаж ийм эрүүл байна? гэж асуув.

-Яахав дээ. Би хөдөөний хүүхэд болохоор хоёр мээм хөхөж хүн болсон юм. Тэгээд л тэр биз! гэсэн чинь

-Хоёр ээжтэй байсан юм уу? гэв

-Үгүй л дээ Нэг л ээжтэй байлаа Ээжийн мээмийг хөхөөд дараа нь “хонины мээмийг” хөхөж унтдаг байлаа гэтэл тэр залуу нүдээ бүлтийлгэж

-Яаж хонины мээм хөхөх юм бэ? Доогуур нь мөлхөж ороод хөхдөг юм уу? Тэгээд бас хонины мээм хөхөж унтдаг гэж юу яриад байнаа? гэв.

-Ээжийнхээ мээмийг хөхөж сүүнд нь цадахаар нэхий манцуйтай нь орон дээр тавьж унтуулна.Тэгэхдээ аманд минь хонины сүүл үмхүүлээд орхичихдог байсан юм билээ. Тэгээд унтаж байгаад үе үе сэрэхээрээ тэр сүүлийг үлгэж тайвшраад дахиад л нойрсоод өгдөг байж. Тэгдэг байснаа би яаж мэдэх вэ?

Харин дүү нар минь яг над шиг тэгэж сүүл хөхөж унтдагийг сүүлд өөрөө үзсэн юм. Сайхан унтаж байснаа л сэрэхээрээ нөгөөх сүүлийг хөхөөд бувалзаж байгаад ахиад л унтаад өгдөг, Өхөөрдмөөр хөөрхөн харагддаг байж билээ гэсэн чинь залуу эмч духаа алгадан:

-Нээлт! Нээлтийг минь баталгаажуулахад хэрэгтэй! гэж дуу алдав. Би гайхаж

-Ямар нээлт гэвэл

-Хонины сүүл дархлаажилтыг сайжруулдаг гэж би нотлоод байгаа юм. Тэгэхээр та хонины сүүл манцуйтай үедээ их хөхөж дархлаажилтаа сайжруулсан хүн байна шүү дээ! гэж баясав,

-Магадгүй. Их л олон cap намайг хонины сүүл хөхөж байсан гэдэг. Бас ээжийнхээ шар уургийг шууд л хөхсөн хэрэг. Одоо чинь хүүхдүүдийг эхээс төрмөгц нь шууд шар уургийг (орос эмч нарын шавь нар) хөхүүлдэггүй болчихсон юм гэх чинь билээ ! гэж би хэлсэнд залуу эмч:

-Дөчөөд оноос тийм болгочихсон юм гэнэлээ. Тэр бас дархлаажилтад муу нөлөөтэй гэж үзэж байгаа л даа.

-Одоогийн хүүхдүүд та нар чинь ганц айдаг юм “өөх” болчихсон гэлүү? Өөхнөөс, тэр тусмаа хонины өөх, ялангуяа хонины сүүлнээс айх хэрэггүй гэмээр байна. Чи бас өөхнөөс айгчдын нэг үү? гэж эмчээс асуусан чинь.

-Үгүй,үгүй! Би өөхийг судлаж байгаа юм гэхэд

-Тэгвэл сүүл бол сүү гэсэн үг. Тэгэхдээ хонины сүүл шүү гэсэн чинь залуу эмч

-Тантай санал нэг байна гэв. Ийм хурц, амтлаг бус зүйлийг түүхийгээр нь нялх хүүхдэд хөхүүлж өгч болохгүй. Малын элдэв өвчин халдчихна гэж хатуу хориглоод байх юм гэхэд нь

-Тэгвэл хэдэн зуу, мянган жил нялх хүүхэддээ сүүл хөхүүлж ирсэн уламжлалтай монголчууд малын өвчнөөр мөхөж дуусахгүй яагаад эрүүл чийрэг, амьд сэргэлэн яваад байгаа юм бэ? гэвэл:

-Харин тийм ээ! Хонины сүүлэнд Д, С, A, К гэхчилэн амин дэмүүд агуулагдаж байдаг юм байна. Эдгээр нь харшил, хордлого, сульдааны эсрэг сайн нөлөөтэй бас өвчин эсэргүүцэх чадвар, ухаан санаа, бие бялдарт их өгөөжтэйг судалгааны дүн харуулж, гадаадын эрдэмтэд ч дэмжиж сонирхдог болсон гэж залуу эмчийг ярихад:

-Тэгвэл сайн байна. Гэхдээ чиний үеийн зарим залуу зоотехникчид болон бизнесменүүд хонины сүүлгүй болгох гээд байгаа шүү дээ гэсэн чинь

-Юу? Хэн тэгээд байна? Яаж сүүлгүй хонь байх юм бэ? гэж гайхав.

-Яахав дээ! Үүлдэр угсааг нь голоод л буржгар үстэй миронос хонь өсгөж, монгол хонио шахах гээд байгаа юм биш үү? Тэр миронос хонь чинь бараг сүүл байхгүй биз дээ? гэвэл:

-Нээрээ тийм шүү! Сүүлгүй шахам нэг годгор юмтай л даа. Хайран сүүл гэж эмч шогширсноо: Арай ч бүх хонин сүргээ сүүлгүй болгон мироносчилохгүй байлгүй дээ. Монгол хонь шиг гайхамшигтай мал дэлхийд одоо манайд л байгаа биз дээ? гэв

-Харин тийм л дээ. Монгол хонь чинь эрс тэс уур амьсгалтай дөрвөн улиралтай, энэ орондоо байгалын шалгарлаар үлдсэн сонгодог мал болсон юм биш үү?

Би бас хонины тухай цөөн бус нийтлэл бичсэн л юмдаг. Монгол хонины сүүл бол түүний “банк” гэж болно. Хамаг шим тэжээлтэй бүхнээ зун намрын цагт хуримтлуулж сүүлэндээ шингээн хадгалж түүнийхээ ачаар өвөл хаврын тарчиг хэцүүг давдаг амьтан билээ. Тэмээ хоёр бөхөндөө тэр шим тэжээлээ хадгалдаг бол хонь сүүлэндээ хуримтлуулдаг биз дээ гэвэл залуу эмч бүр сэргэж:

-Тиймээр барах уу! Хонь наяас доошгүй төрлийн ургамлаар хооллодоггийн дотор 30 гаруй зүйл нь гагцхүү эмийн ургамал байдаг юм байна. Тэгэхээр хонины сүүл нь зөвхөн таны хэлдгээр “банк” бас “аптек” юм байна. Тэгэхээр хүнс тэжээлээр барахгүй эм тан болдог зүйл гэмээр байна гэв

-Сайн хүү! Чи чухал юмыг нь олж мэджээ. Бүх амьд амьтан юу иддэгээсээ хувь заяа, зураг төөрөг нь хамаардаг гэдэг юм. Хонины мах иддэгээрээ монгол малчид судас хатуурах өвчинд барагтай л бол нэрвэгддэггүй байж. Мөсөн галавын үеэс л монголчууд хонины мах идээ идээ биз дээ? Гэтэл төө хойно мах мах өөхөнд орсон европчууд өөхнөөс айдаг, тэрийг нь залуус та нар дуурайдаг болоо юу гэсэн чинь:

-Хонины өөх ходоодонд ороод 50 хэмд хайлдаг, үхрийнх 47 хэмд, гахайнх 37 хэмд, адууных 28 хэмд хайлдаг юм гэдэг. Тэгэхээр хонины өөх нь их хүнд гэж ходоод муутай хүмүүс үздэг. Тэгээд л гахайн маханд дурладаг байх. Гэтэл хонины өөхөнд холестрин хамгийн бага байдаг Ердөө л 29мг (миниграм). Тэгвэл гахайн маханд холестрин 125мг байдаг. Хачин байгаа биз? Холестрин ихтэй маханд нь дурлаад л тэрний архаг тусаад байдаг. Гэтэл хонины мах иддэг монголчууд тэр өвчин тун бага тусдаг. Харин одоо л хотынхонд ихсээд байна гэж эмч залуу мэргэжлийн юм ярихад нь би сайшааж:

-Овоо хүү юм чи! Одоо наад  баримжаагаа гүнзгийрүүлэн судлаад хонины сүүлийг (монгол бэлчээрийн хониных шүү) дэлхийд нэрд гараад ёстой өнөө “бренд” гэдэгтээ хүргээч! гэж зөвлөсөн чинь:

-Харин тэгэхийг хүсч байгаа. Австрали, Германы үйлдвэрүүд биднээс (Тэд хонь ихтэй ч монгол хонь өөр) Түрүүлээд хонины сүүлээр бүтээгдхүүн хийж их нэртэй болох гээд байгаа. Хонины сүүл ханаагүй хүчил ихтэй, тэжээллэг чанар өндөр, кальц ихтэйг ашиглан сайн хүнс хийх бололцоотой юм л даа. Хоньтой улс орнууд бий. Гэхдээ монгол хонь шиг цэвэр орчинд цэвэр тэжээллэг хонь байхгүй. Үүнийг л бодоод явдаг боллоо гэж эмч хүү ярихаар нь:

-Хэдэн жилийн өмнө Америкад суудаг лам Жамбалдорж гуай 100 насныхаа ойг тэмдэглэж л дээ. Тэр хавийн Монголчууд очиж баяр хүргэхдээ:

-Та яаж ийм өндөр наслав аа ? Нууцаа хэлээч гэсэн чинь Нууцсах юмгүй ээ.Би хонины сүүлээр бууз хийж идсээр байгаад л гайгүй тэнхлүүн яваа гэж боддог хэмээн хариулсан тухай хэвлэлд гарсан. Өөх үзэж чаддаггүй америкчууд хонины сүүлийг хямдхан зардаг, бас олдоцтой ч байдаг байж мэднэ. Тэгвэл эдийн засгийн хувьд ч бас ашигтай л байсан биз! гэж би хэлсэн чинь эмч хүү инээж:

-Тийм юм дуулдаж байсан үнэний талтай л байх гэж би бодсон л доо.Сүүлнээс гадна өвчүүний хэрсэн гэж бас их чухал чанартай өөх юм билээ. Судлах, ажил болгох л хэрэгтэй байна. Бас дэмжлэг, ойлгох ухаарах тал нь ч чухал гэхэд нь

-Урьдын цагт хонины сүүл зөвхөн хүүхэд төдийгүй хөгшдөд бас их хүсэмжит хоол байсан юм. Нэгд: тэжээлтэй, Хоёрт: зөөлхөн болохоор шүд муутай хөгшид аргагүй л сонирхдог байсан биз Тэгэхээр Жамбалдорж ламтангийн явдал ч оргүй биш биз зэ. “Монгол хонины сүүл” гэдэг ховор бүтээгдхүүнээр “дангаарших” талаар цогцолбор ажил хийхээр их ирээдүйтэй санагдах тул хөвгүүн чи “энэхүү сүүл бариад ав” гэснээр бид хоёрын яриаг хүмүүс таслаж билээ Сүүлийг сүү мэт шимцгээе!

Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417