Л.Оюун: Зээлийн хязгаар тавьж, бонд гаргахаас айх шаардлагагүй

Л.Оюун: Зээлийн хязгаар тавьж, бонд гаргахаас айх шаардлагагүй
Ирэх оны төсвийн төсөөллийг Сангийн яамнаас танилцуулсан. УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны байр суурийг хүргэж байна.
 
-Ирэх жилийн төсөв хоёр их наядын алдагдалтай байхаар төсөөлсөн байна. Алдагдлаа ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хүрээнд аж ахуйн нэгжид ногдуулах орлогоос нөхнө гэжээ. Түүнчлэн Засгийн газар бонд гаргахгүй. Мөн тогтворжуулалтын сангийн орлогоос нөхнө гэсэн. Энэ нь хэр бодит төсөөлөл вэ?
 
-Энэ төсөөлөл бодитой боломжийн төсөөлөл гэж хэлж болно. Ямар ч байсан алдагдал, зөрүүг санхүүжүүлэх эх үүсвэрээ тодорхойлсон байна.
 
– 2020 оны дунд үеэс дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унана гэсэн мэдээ бий. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлоно гэжээ. Энэ тохиолдолд төсвийн орлого бүрдэх үү?
 
-Тогтворжуулалтын санд хэдэн төгрөгийн орлого төвлөрөх нь нүүрсний борлуулалтаас шалтгаална. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ ямар байхаас шалтгаалж тус санд төлөвлөснөөс илүү гарсан орлогоо хуримтлуулдаг. Үнэ унах үед түүнийгээ авч хэрэглэдэг зорилготой. Тэгэхээр алдагдлыг биднээс хамаарахгүй шалтгаанаар биелэхгүй байгаа зардлын эх үүсвэрийг тогтворжуулалтын санд төвлөрүүлсөн орлогоос нөхдөг. Нөгөөтэйгүүр төсвийн алдагдалыг яагаад Засгийн газар дотоод бонд гаргаж нөхөж болохгүй гэж. Гэтэл Засгийн газар бонд гаргахгүй гэжээ. Уг нь дотоод бонд гаргана гэдэг нь ард түмнээс зээл аваад зээлийг нь хүүтэй эргүүлж өгдөг. Тиймээс иргэдэд орлого бүрдүүлэх талаас нь авч үзвэл бонд болон зээл гаргахаас болгоомжлох шаардлагагүй. Тэр тусмаа тодорхой зориулалттайгаар бонд босгож ашиглах нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бонд гаргаж орлогоос нь хүүтэй зээлээ төлж төсөв ашигтай байх хэлбэр, санхүүгийн бусад хэрэгслүүдийг ашиглах нь зөв. Засгийн газар нь санхүүгийн хэрэгслээс татгалзаад байвал хэн ашиглах юм. Ер нь зээлийн хязгаар тавиад, бонд гаргахаас цэрвэж хүмүүсийг айлгах шаардлагагүй.
 
-Энэ онд мах болон шатахууны үнэ огцом өссөн нь иргэдийн худалдан авах чадварт муугаар нөлөөлсөн. Төсвийн төсөөлөл ард түмэнд хэр ээлтэй байхаар болсон бол?
 
-2020 оноос Татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэж эдийн засагт нэлээд идэвхжих хандлагатай байгаа. Гэхдээ бүрэн татвараа хураан авч чадвал боломжтой. Харин манайхан татвараа хугацаанд нь бүрэн төвлөрүүлдэггүйтэй холбоотой эдийн засгийн сууриа бэхжүүлж чаддаггүй алдаа байдаг.
 
-2020 оны сонгууль болохтой холбоотой эрх баригчид сонгуульд зарцуулах мөнгөө төсвийн ард нууж байна гэсэн хардлагыг зарим эдийн засагч хэлж байна.Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Төсвийн ихэнх нь бүтээн байгуулалт болон зогссон байсан төслүүд болон шинэ төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.Тухайлбал, Байгалийн түүхийн музейг нурааж өөр газар барина гэжээ. Нураагаад өөр газар барина гэвэл үргүй зардал гарна. Харин нураахгүйгээр газар дээр нь чанартай барилга барьж болдог гэдгийг олон жишээнээс харж болно. Тэгэхээр нураагаад газар дээр нь шинэ музей яагаад барьж болохгүй гэж. Эндээс л төсвийн үр ашигтай төлөвлөлт харагдана. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Том бүтээн байгуулалт хийснээр жуулчдын тоог нэмэгдүүлэх хэдий ч хэрэгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй.
 
-2019 онд эдийн засаг өсөлттэй гарсан. Энэ өсөлт иргэдийн амьдрал, орлого, цалин, тэтгэвэрт хэрхэн нөлөөлж байгаагаар төсвийн үр дүнг тооцох байх. 2020 онд цалин, тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэжээ. Таныхаар ер нь тодотгол хийхгүйгээр энэ төсөөлөл хэрэгцээгээ хангах болов уу?
 
– Эдийн засаг өссөнөөр иргэдийн хэрэглээ өснө.Хэрэглээ өссөнөөр эдийн засгийг хөгжүүлдэг. Цалин өснө. Харин өссөн цалингийн хэмжээгээр хөдөлмөрийн бүтээмжтэй байх талаас нь хөшүүргэ хийхгүй бол хий дэмий инфляци дуудсан мөнгөний өсөлт болчих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.Тодотгол хийхийг одоогоор хэлэх боломжгүй.
 
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээлийг ирэх онд нэг тэрбум ам. доллараар нэмэгдүүлнэ гэсэн байна. 2021 оноос өрүүдээ төлж эхлэнэ. Зээлээр өмнөх зээлийн өрөө төлөх гэж байна. Энэ нь хэр зөв юм бэ?
 
-Зээлийг өр гэж хэлэхгүй. Зээлийг зээлээр төлж болно. Сангийн яам зээл төлөх стратегиа боловсруулсан нь сайн байна. Зээлээс айх хэрэгүй. Зээлээр орлого бүтээж ядууралтай байсан хэсгээ дундаж давхарга руу оруулсан хөрш БНХАУ-ын эдийг засаг сэргэсэн. Зээлээс айгаад байгаагийн учир нь ашиглах, хэрэглэх дээрээ алдаж байна. Тиймээс гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, орлого орж ирэх хугацаатай нь уялдуулсан графикаа зөв гаргах нь чухал.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417