С.Шаравдорж: Сонгууль бүрийн өмнө хэвлэлийн эрх чөлөөнд халтай заалт оруулдаг

С.Шаравдорж: Сонгууль бүрийн өмнө хэвлэлийн эрх чөлөөнд халтай заалт оруулдаг
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Шаравдоржтой ярилцлаа.
 
-Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой ямар өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
 
-Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Эрх баригч намынхан сонгууль ойртохоор л хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Энэ нь гэм биш зан болжээ. Энэ удаа ч давтагдах нь гэж харж байна. Улстөрчид хууль өөрчилж болно. Гэхдээ хуулийг өөрчлөн батлах бүртээ хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтуудыг дураараа өөрчилдөг болжээ.
 
Ингэхдээ чөлөөт хэвлэлд халтай, тэдний эрхийг хязгаарласан байдлаар өөрчилж байна. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль , 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд нэгдсэн хуулиар явагдсан. Тухайн хуульд орсон заалтууд нь телевизээр гарах цаг хугацаа нэлээн хязгаартай, сонин дээр гэхэд нүүр, талбайн хэмжээ мөн багасгаж өгсөн байдаг. Уг нь бол хэвлэл мэдээлэл сонгуулийн үед иргэдэд мэдээлэл өгөх, сонголтоо зөв хийхэд нь туслах үүрэгтэй юм.
 
-Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар сонгуулийн үед үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг үү?
 
-Үүргээ биелүүлэхэд хуулиар хязгаар тавьж өгсөн нь хүндрэл үүсгэж байна. Ер нь бол хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо сайн байх тусам сайн нэр дэвшигч, улстөрч гарч ирнэ. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэлэ улстөрчдийн хоорондын PR-ийн талбар болж хувирч байна. Энэ нь маш буруу жишиг. Миний ойлгосноор ерөнхийлөгч, парламент, орон нутаг гээд гурван тусдаа хууль болж гарах юм билээ. Тэгэхээр удахгүй хэлэлцэх сонгуулийн хуульд бид саналаа хүргэх нь зүйтэй. Иргэдэд мэдээллийг хүртээмжтэй, хангалттай хүргэхэд чиглэсэн хязгаарлалтуудыг арилгах хэрэгтэй.
 
-Сүүлийн хоёр сонгуульд цахим мэдээллийн хэрэгслийг нэлээд ашиглаж байна. Энэ чиглэлд ямар зохицуулалт байвал зүгээр вэ?
 
-Цахим орчин дахь мэдээлэл гэх шинэ хэлбэр хүч түрэн орж ирсэн. Уламжлалт цаасан хэлбэр, телевиз, радиогийн төрлүүд харьцангуй бүдгэрсэн ч үнэ цэнээ алдаагүй. Цахим орчин дахь мэдээллийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол замбараагүй, сөрөг мэдээллүүд ч олон гарч байна. Тэгэхээр үүнийг ялган зааглаж, Сонгуулийн хуульд тусгах нь зүйтэй. Тодорхой хэмжээнд хязгаарлалтууд байх нь зөв гэж үздэг. Ер нь олон улсын жишигт ч сошиол мэдээлэл толгойны өвчин болсон. Энэ асуудал зөвхөн Монгол Улсад байгаа юм биш л дээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн салбарынхан, мэргэжлийн холбоод сэтгүүлчдийн байгууллага саналаа өгөх хэрэгтэй. Энэ боломж нээлттэй байна.
 
-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ асуудлаар СЕХ-ны төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтаар юу яригдсан бэ?
 
-Манай Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан СЕХ, болон салбарын байгууллагуудтай хамтарсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан. Тодорхой заалтууд дээр яриагүй ч ерөнхий саналуудаа нэгтгэж чадсан. Ойрын үед Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Манай Хэвлэлийн зөвлөлөөс энэ асуудлаар СЕХ-ны ажлын хэсэгт саналаа хүргүүлсэн байгаа. Сонгуулийн хууль бол нийгмийн амьдралын зохицуулалтын нэг л хэсэг. Энэ дээр бид саналаа хэлнэ. Түүнээс гадна өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад ч хэвлэл мэдээллийн салбарт эрх зүйн таатай орчин чухал байна.
 
-Манай салбарынхан бие даасан хуультай болох тухай их ярьдаг л даа. Гэхдээ төдийлөн алхам хийж чаддаггүй?
 
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсан. Зарчмын том заалт мөн .Өөрөөр хэлбэл товчхон ч гэлээ өмнөх тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих үед үүргээ гүйцэтгэж чадсан. Гэхдээ одоо хэвлэл мэдээллийн салбарт шинэ суурь хууль зайлшгүй өгүүлэгдэж байгаа. Суурь хуульгүй болохоор ямар нэгэн хууль гарах бүрт хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтууд нь дагаж өөрчлөгддөг. Тэр нь дандаа салбарын үйл ажиллагааг боомилсон, сөрөг заалтууд орж ирдэг. Жишээлбэл Сонгуулийн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль дээр энэ бүхэн ажиглагдаж байна. Хэвлэл мэдээллийн үндсэн зарчмыг дандаа мохоодог. Тэгэхээр хэвлэлийн салбарт суурь хуулийг яаралтай боловсруулан батлуулах шаардлагатай байна. Түүнчлэн сэтгүүлчид маань хууль шүүхэд дуудагдахгүй байх хөшүүргэ нь ерөөсөө л ёс зүйгээ бариад ажилчих хэрэгтэй. Олон улсын жишигт бол хэвлэл мэдээлэл нь ёс зүйн код, дүрмээ гаргаад хэрэгжүүлээд явдаг. Үүнийг өөрийн буюу зөөлөн зохицуулалт гээд байгаа юм.
 
-Хэвлэл мэдээллийн зөвлөл маань ёс зүйн тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна уу?
 
-Тийм ээ. Хэвлэл мэдээллийн зөвлөл анх байгуулагдахдаа нэг тийм мохоо, зөөлөн дүрэмтэй байгууллага шиг байсан. Гэтэл олон улсын хэм хэмжээ нь тийм байсан. Тухайн зөөлөн зохицуулалт нь цаагуураа хэвлэл мэдээлэл хараат бус, чөлөөтэй, иргэний мэдэх эрхийг хангах ёстой гэсэн заалтууд рүү чиглүүлж байдаг. Хэвлэл мэдээллийг чөлөөтэй гэдгээр нь зоргоор тавьчихаар хүн гүтгэдэг, доромжилдог, алдаа гаргадаг, хүний эрхийг зөрчдөг. Ийм доголдлууд гараад ирэхээр төр зайлшгүй иргэдийнхээ эрх ашгийг зохицуулахын тулд хэвлэл мэдээллийн салбарт хатуу хуулийн заалтуудыг тулгадаг. Ийм байдалд хүргэхгүйн тулд ёс зүйгээ л баримтлаад явчих хэрэгтэй. Үүний тулд Хэвлэл мэдээллийн зөвлөл маань 2015 онд байгуулагдаж байлаа. Ёс зүйн код боловсруулж, зөвлөл байгуулах дээр нэлээд хугацаанд ажиллаж байна.
 
-Сонгуулийн үеэр гэлтгүй жирийн өдрүүдэд ч Хэвлэл мэдээллийн зөвлөлд нилээн санал, гомдол ирдэг байх. Өнгөрсөн сонгуулийн үеэр яаж ажиллав. Ирэх сонгуулиар яаж ажиллах вэ?
 
-2016, 2017 оны сонгуулийн үед харьцангуй, балчир байгууллага байсан. Манай ёс зүйн дүрэмд ч сонгуультай холбоотой заалт байгаагүй. Ийм хоёр шалтгаанаар 2016 оны сонгуулиар Хэвлэлийн зөвлөл ямар нэгэн гомдол хүлээж аваагүй. Ингээд 2019 он хүртэл Хэвлэлийн зөвлөл чамлалтгүй амжилттай ажилласан. Хөл дээрээ боссон. Улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг ёс зүйн, өөрийн зохицуулалтын байгууллагатай боллоо гэдэг ойлголтыг өгсөн. Хэвлэлийн зөвлөлд ирдэг гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ хэрээрээ сэтгүүлчид хуулийн байгууллага дээр асуудлаа шийдэх биш манай дээр ёс зүйн хүрээнд асуудлаа шийдээд явах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр ирэх сонгуулийн үеэр манай зөвлөл ёс зүйг баримтлуулах талаар ажиллана.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417