“Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа монголчууд ашиглаж эхэлнэ

“Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа монголчууд ашиглаж эхэлнэ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссан“E-Mongolia” буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан.
Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, цахим болгоход энэхүү“Цахим засаглал”-ийн гол зорилго чиглэгдэж  буй бөгөөд ирэх 11 дүгээр сараас орон даяар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн бас нэг үр дүн ньтөрийн үйлчилгээтэй холбоотой авлигын асуудлыг нэг мөрцэгцлэх явдал хэмээн Засгийн газар тодорхойлж байгаа юм.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шат дамжлагыг халж, бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг бол Эстони. Ялангуяа цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах тал дээр эдүгээ дэлхийд тэргүүлж байгаа улс юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийлээ. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд  багтсан юм.
 
Айлчлалын хүрээндажлын хэсгийнхэн Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, “Цахим- Эстони” мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Үүнээс гадна манай үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болсон.
 
1,3-хан сая буюу Улаанбаатарчуудтай адил тооны хүн амтай, 1990 онд ЗХУ задрахад бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан Эстони улс IT буюу интернэт технологийг хөгжүүлэх “Дижитал Эстони-2020” хөтөлбөрийг анх зарласан 1997 оноос хойшхи 20-иодхон жилийн дотор Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хот саяхнаас автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Эстонид аль 10 жилийн өмнө л нийтийн тээврийн тасалбар, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байж. Одоо бүр сайхан болсон. Автомашины зогсоол, авто замын хяналт, байрны төлбөр гээд бараг бүх үйлчилгээг цахимжуулжээ.
Газар доороо баялаггүй, уул уурхайгүй ч гэсэн IT-цахим хөгжил, интернэт, программ хангамж зэрэгт тулгуурлан хэрхэн богино хугацаанд хөгжиж болдогийн тод томруун жишээ нь Эстони Улс гэж дүгнэхэд болно. Эстоничуудын хүртдэг төрийн бүх үйлчилгээ урдаа “е” үсэгтэй. Энэ нь тэдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг цахимаар авч болно гэсэн утгатай. Өдөртөө бараг 2000 төрлийн е-үйлчилгээг эстоничууд тогтмол хэрэглэдэг байна.
 
Засгийн газар нь E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээж болдог. E-Tax Board системийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо тус улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн албан ёсны имэйлтэй болжээ. Энэ имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2005 онд л гэхэд иргэд нь  сонгуулиа цахимаар өгсөн дэлхийн анхны орон болсон. Энэ нь манайд хэрэглэдэг “хар машин”-тай харьцуулахааргүй бөгөөд технологийн дэвшил төдийгүй төсөв хэмнэсэн, системийн хувьд дээд зэргээр хамгаалагдсан, тус улсын иргэд дэлхийн хаанаас ч саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Дэлхий нийт мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа нь Эстони Улсад улам их боломж олгож байгаа төдийгүй иргэд нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй хүртэж хэвшсэн нь хамгийн чухал юм. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ“уурхай” шавхагдашгүйаж.
Тиймээс Эстони Улсын энэхүү “Цахим засаглал” буюу “шавхагдашгүй баялаг”-ийн төлөвлөлтийг нарийн судалж, Монголд нутагшуулан төрийн бодлого болгох хойшлуулшгүй шаардлага байна. Ингэвэл уул уурхай, байгалийн баялгаас илүү оюуны “шавхагдашгүй уурхай”-гаа ашиглах бас нэг боломж буюу хөгжлийн өөр нэгэн гарц ирээдүйн 25 жилд Монголд бий болно гэсэн үг юм. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417