Эр хүн нэг алдаа л биз гэж аавыгаа би бурхнаас өмөөрсөн...

Эр хүн нэг алдаа л биз гэж аавыгаа би бурхнаас өмөөрсөн...

Анх төрөхөд л дэргэд аав гэж хүн байсангүй. Хэлд орохдоо ааваа гэдэг үгийг мэдэлгүй өсөж торнисоор цэцэрлэгт орж айлын хүүхдүүдийн амнаас аав гэх үгийг сонсоод "Миний аав хаана байдаг юм бол? гэж бяцхан тархиндаа анх бодож билээ.

Тэрхэн үедээ юу ч бодолгүй ээжээсээ аавынхаа талаар залхтлаа асууж байсан байх. Ганцаараа үрээ өсгөж яваа ээжийн минь сэтгэлийг тэр асуулт ямар их шархлуулж байсан бол гэж одоо бодохоор зүрх эмтэрдэг юм.

Юугаар ч дуталгүй, эрүүл саруул өсөж байсан надад нэг л зүйл дутуу байлаа. Хэзээ ч, хэн ч дүүргэж чадахгүй тэр орон зайг би 16 нас хүртлээ нүдээ ширгэтэл хүлээсэн. Хаалгаар ороод ирэх юм шиг санагдаж, ямар хүн байдгийг нь сонирхож, намайг санадаг болов уу гэж бодож өчнөөн жилийг харуулдан өнгөрөөж байв.

Сургуульд орж найзууд аавыгаа гайхуулж, сургууль дээр аавуудын тэмцээн болоход би ганц түшиг тулгуур болсон ахыгаа л царайчилдаг байв. 

Хэнээс ч илүү эрхлүүлж, нялх дүүдээ бантан хийж өгч, тэвэрдэг байсан ах минь толгойг минь илээд л над дээр ирнэ. Би дотроо аав минь байсан бол гэж шанална.

Хүүхдүүд болсон л хойно нэг нэгэнтэйгээ ам мурийх үе гардаг байлаа. Гэтэл нэг удаа би гэдэг хүн "Чи аавгүй биз дээ" гэж үеийнхээ хүүхдүүдэд шоглуулж, чулуу шидүүлж байв. Надад уйлаад очих аав байсангүй.

Шарандаа зөрүүлж цүнхээрээ тэр хүүхдийг цохитол өөдөөс "Би чамайг аавдаа хэлнэ дээ" гээд гүйгээд явав.

Тэр үед би тэнгэр нэргэтэл "Ааваа" гэж хашхирмаар байж билээ. Гэхдээ би амандаа надад ч гэсэн аав байгаа ш дээ гэж үглэхээс өөрийг хийж чадаагүй юм.

Миний тэрхүү гунигийг хэн ч мэддэггүй байлаа. Сэтгэл эмзэглэсээр дунд ангид ороод би хагас өнчин нэр зүүв. Тухайн үед судалгаа авах, ангийн хүүхдүүдийн бүртгэл хийхээр багш нар их юм асуудаг байж. Гэхдээ ангиар нэг аавгүй, хагас өнчин гээд эрхлэгчид бичүүлнэ гэж хэн мэдэхэв. Бүгд над руу шоолсон, өрөвдсөн харцаар харна. Би ч хичээлдээ явахаас дургүй хүрдэг болов.

Тэгээд худлаа ярьж эхэллээ. Ээжийнхээ Солонгосоос явуулсан шинэ хувцаснуудыг хичээл дээрээ өмсөж очихдоо "Манай аав гадаадад байдаг юм. Надад явуулсан юм. Тэгээд ирдэггүй юм" гэж сайрхан гайхуулах болов.

Гэхдээ хэдэн жил өөрийгөө хуурч аавтай юм шиг жүжиглэдэг байсан он жилүүд хойд аавтай болсноор дууссан юм. Эхэндээ ээжийгээ харамлаж, төрсөн аавынхаа өрхийн тэргүүний орон зайг л их л хамгаалдаг байв.

Би ч тэр хүнээс аавын хайрыг мэдэрсэнгүй. Зодуулж харцнаас нь айхдаа өрөөнөөсөө ч гарч чадахгүй шөнийг өнгөрүүлдэг байлаа. Оюутан болоод өнөө л айдастай гэртээ очихоос айж, зугтаж оройтож харих болсон. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж их л өөрийгөө завгүй байлгахыг хичээнэ.

Их сургуулийн 1-р курсэд харин надад төрсөн аавыгаа олох боломж гарлаа. Би ааваасаа "Яагаад над дээр ирдэггүй байсан юм бэ?" гэх ганцхан асуултын асуухыг хүсэж байв. 

Миний хүсэл биелж би ч аавыгаа олж, холбогдлоо. Утас дугарч, танихгүй дугаараас нэг их баргил хоолойтой хүн "Байна уу? Миний охин..." гэж билээ.

Амьдралдаа эр хүний амнаас "Миний охин" гэх үгийг сонсож байгаагүй учир хоолой минь зангирч "Аав мөн үү?" гэж асууж чадалгүй "Хэн бэ?" гэж асууж байсан юм. Гэтэл аав нь байна гэж хариулав.

Тэгээд бид 2 уулзахаар боллоо. Төрсөн цагаасаа эхлээд зургийг нь ч харж байгаагүй аавдаа хөөрхөн харагдах гэж их л сандарч, гэрээсээ гараад урд талын байр луугаа эргээд хартал нэг хүн гараа алдлан зогсож байна. Холоос ажвал даруухан хувцасласан, нүдэнд дулаахан хүн байв.

Би ч утсаараа залгатал над руу гараа алдлав. Шууд гүйж очоод тас тэвэрмээр байсан ч нэг л зүйл хөл тушаад байв. Тэгээд салгалсан гараа чанга гэгч нь атгаад, хөлөө зөөж ядан тайван гэгч нь алхаж очоод "Сайн байна уу та. Намайг А гэдэг" гэж хэлтэл аав толгойг минь илж, үсийг минь илбээд "Нааш ир тэвэрье, аав нь" гэлээ.

16 жилийн минь мөрөөдөл тэр намрын нэг өдөр биелэв. 

Бид 2 хоол идэхээр болж, ярилцаж суухдаа миний аав надад " Охиноо их санасан шүү. Аав нь багадаа амьдарч байсан гэрийн чинь утас руу их залгадаг байсан" гэж хэлэв. Би багадаа ээжээсээ холдож эмээ дээрээ амьдрахаар Эрдэнэт рүү очиж байсан учраас намайг хаана байгааг мэдээгүй хэрэг.

Би тэр үгийг сонсоод "Яагаад намайг хаяад явчихсан юм бэ? гэж асуулаа. Харин аав "Миний охин эмээтэйгээ их адилхан юм. Хөөрхөн байна" гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, эгцэлж харж чадахгүй сууж байсан юм.

Нэг ч хараагүй хэрнээ хүн бүрээс илүү сэтгэлдээ хайрлаж ирсэн аавыгаа би уйлуулахыг хүсээгүй учир ярианы сэдвээ өөрчилж инээлдэж эхлэв.

Зөөгч хоол авчирч өгтөл аав ам руу минь "Энийг ид дээ, гоё юм амттай юм байна" гээд халбагадаж өгөв. Тэр хүн ч гэсэн хүүхдэдээ хоол халбагадаж өгөхийг 16 жил хүссэн бололтой гэж би өрөвдсөн юм.

Гэхдээ л би аавыгаа "үзэн ядаж" байлаа...

Миний дотор яагаад охиноо орхичихсон юм бэ? Яагаад? гэх асуулт эргэлдсээр, гомдсоор, шаналж өнгөрүүлсэн мөчүүдээ бодохоор үзэн ядмаар санагдаж байлаа. Гэхдээ л би аавдаа хатуу үг хэлж чадаагүй.

Бидний уулзалтын хамгийн хайр татам нь аав 3 настай охинтойгоо уулзаж байгаа юм шиг "Надаас миний охин зайрмаг идэх үү, амттай юм авахуулах уу?" гэж асуув. Би ч уухайн тас "Тэгье ааваа" гээд л дэлгүүр ортол нэг харсан миний аав жоохон хүүхдийн үсний боолт барьчихсан кассан дээр охиндоо авья гээд зогсож байх юм. 

Дөхөөд очтол "Энэ ёстой гоё юм байна. Аав нь үсийг нь боогоод өгье гэв" Одоо ч тэр үсний боолт надад бий...

Би тэр өдөр мэгштэл уйлмаар байсан ч миний нүднээс нулимс гарсангүй.

Аавтайгаа болзсон анхны болзоо дуусаж бид 2 саллаа. Цаашдаа утсаар ярьдаг боллоо, хаа нэг уулздаг боллоо. Би ч ааваа гэж дуудах хүнтэй болж, ам эвлэж жинхнээсээ хүмүүст аавтайгаа уулзаж байна гэж хэлж гайхуулна.

Бүхнийг хамт хийж үзээгүй ч бид 2 бие биеэ хараад л магнай тэнийдэг байв. Аавыгаа харах бүрд хорвоогийн хамгийн сайхан залуу миний аав шиг л санагддаг байсан. Нүд нь надтай адилхан, ааш нь надтай ижилхэн би яг л аавын охин...

Би уучилж, бас хайрласан...

Эр хүн нэг алдаа л биз гэж аавыгаа би бурхнаас өмөөрсөн.

Эцгийнхээ ачаар би хүн болж төрсөн юм гэж аавыгаа би нүглээс холдуулсан.

Үрийнх нь заяа түшиг гэж би аавынхаа тавиланг зассан.

Охиноос нь өөр хэн ч битгий эцгийн минь бурууг шүүг гэж би аавынхаа энгэрт тэврүүлсэн.

Яахав дээ, эр хүн юм чинь гээд халамцуу байхад нь түшээд, дуулаад алхаж байсан.

"Сайхан эцэг, эхийн хүү шүү дээ, миний аав" гэж би аавыгаа сэтгэлдээ бөөцийлөн эрхлүүлсэн.

Хамт байгаагүй он жилүүдийг нь би "Нартад ганцхан миний аав" гэж бодон уучилж, үрээ хаясан гэмийг нь цайруулсан.

Миний аав охиныхоо өмнө буруугүй ээ...

Миний аавгүй өнгөрүүлсэн цаг үеийг дүүргэсэн тэрхэн богинохон хугацаа одоо ч миний сэтгэлийг дэвтээдэг юм. Аав минь одоо зээгээ тэнгэрээс хараад "Удмын минь заяа түшиг" гээд зүүдэнд нь эвийлдэг гэдэгт би итгэдэг.

Мөнхөд дэргэд минь орших миний эцэг амьдралд алдсан ч гэсэн охиныхоо хувьд хүний хайлан байсан билээ. "Үрээ чи гомдоосон шүү" гэж бурхан зэмлэхвий гэж эмээсэндээ би цай, сүүнийхээ дээжийг эцэгтээ сүсэглэн өргөдөг юм. Эцгийн минь сүр бараа үргэлж үр хүүхдээ ивээж байх болтугай...

Эв дүй муутай баавгай шиг алхдаг, охиноо хараад хүүхэд шиг жижгэрдэг, нүдэнд дулаахан жирийн Монгол эр хүн миний зүрх сэтгэлийн "наран" байсан билээ.

"Аавын охин адтай даа" гэж зулайг минь үнэрлэж байсныг дурсаж нэрийг тань сэвтээлгүй, эцгийнхээ алдрыг дуурсгаж амьдарна аа, үр нь...

Гэхдээ...

Эцгийн минь гуниглан хэлсэн тэр нэгэн үгийг эр хүн бүр ухаарч ойлгоосой гэсэндээ би ийнхүү сийрүүлэв. Тэр нэгэн орой халамцуухан сууж байсан аав минь надад "За даа, ер нь үр хүүхдээ гомдоосон эр хүн хэзээ ч өөдөлдөггүй юм билээ дээ" гэж санаашран өгүүлсэн юм. 

Засаж болдоггүй тавилан

Залруулж дийлдэггүй алдаа гэж байдаг юм шүү. Эрчүүд минь...

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

22
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417