Хөлс дуссан мөнгө…

Хөлс дуссан мөнгө…

…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ.

Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. Ажилдаа улайран махрахад духнаас минь борооны дуслууд адил урсах хѳлс нарны гэрэлд солонгорон гэрэлтэх шиг тийм нэгэн мэдрэмж миний сэтгэлд баяр хѳѳрийг бялхуулах аж.

Би амьд байгаадаа бас юуг ч юм бүтээж байгаадаа, “Бүтээлийг минь хэн нэгэн баярлан талархаж хүлээж авна шүү дээ?” гэх бодол миний сэтгэлийг хѳгжѳѳнѳ. Би ѳѳрѳѳ ч мэдэлгүй амандаа дуу аялж, бүтээл дээр минь дуслах хѳлсѳѳ ч гараараа арчих завгүй хѳдѳлмѳрлѳнѳ. Миний гарын хѳдѳлгѳѳнѳѳр бүтэж байгаа бүтээл болгон нь миний, бас бусдын сэтгэлийг баясгаж баярлуулна гэдэг юутай сайхан.

Миний бүтээлийг худалдаж авахдаа надад тѳлж буй мѳнгѳ болгонд миний сэтгэлийн шим хѳлс болон шингэж тэр л дэвсгэрт дээр дусна. Миний сэтгэлийн хѳлс дуссан тэр л мѳнгийг би гартаа аяархан илбэж тэнийлгэнэ. Тэр мѳнгѳѳр би ѳѳртѳѳ хүссэн бүхнээ худалдаж авахдаа баярладаг. “Яагаад вэ гэвэл?” би ѳѳрийн хѳдѳлмѳр зүтгэлээ шингээж байж энэ мѳнгийг ѳѳртѳѳ авсан болохоор…

Тэр бол миний сэтгэл зүтгэлийн үнэлэмж. Би хэнийг ч хуурч мэхлээгүй, би хэнд ч авилгал ѳгѳѳгүй, би хэнээс ч хулгай хийгээгүй болохоор энэ мѳнгѳ миний хувьд үнэт баялаг. Би тэр мѳнгѳѳр бусдын бүтээсэн баялгаас ѳѳртѳѳ хэрэгтэй зүйлээ л худалдаж авдаг. Мѳнгѳ бол шударга хѳдѳлмѳрийн солилцоо. Хүн ѳѳрийн ѳчүүхэн хэрэгцээгээ хангахад тийм ч их мѳнгѳ хэрэггүй л дээ. Гэхдээ ѳѳрийн хэрэгцээнээсээ илүү гаргаж бусдын сайн сайханд зориулан тэднийг баярлуулсан мѳнгѳ болгон дэндүү үнэ цэнэтэй. Яагаад гээч? Надаас дорой, надаас хэцүү нѳхцѳлд амьдарч байгаа тэр л хүмүүст миний тусламж дэмжлэг үргэлж хэрэг болдог болохоор. Тэд миний зүгээс ѳгч буй ѳчүүхэн боломж болгоныг, амьдралын хүчтэй урсгалд живэхдээ тааралдсан ганц мѳчрѳѳс нь атган ѳѳрийн сүүлийн хүч боломжоо шавхан байж амьдрах хүслийг тѳрүүлдэг шиг талархан хүлээж авдаг юм. Заавал түүнийг харах албагүй л дээ, гэхдээ тэгж бодож тѳсѳѳлѳх гоё.

Хэн нэгний халаасанд байгаа мѳнгийг хулгайлж авах шиг там үгүй. Тийм мѳнгийг огт тоомжиргүйгээр үрж дуусгахдаа ердѳѳ ч харамсдаггүй нь тэр мѳнгѳн дээр ѳѳрийнх нь хѳлс дуслаагүй учраас… Ѳѳрийнх нь сэтгэл зүтгэл шингэсэн хѳлс нь дусаагүй мѳнгийг хулгайлж завшсан хэн боловч зорилгогүйгээр үрэхдээ харамсдаггүй. Таны эргэн тойронд байгаа материаллаг хэрэглээгээрээ таны шуналыг хѳдѳлгѳх гэсэн тэнэглэл, огтоос зохиогүй гоёл, хэрэглээний хэмжээнээсээ давсан ядуухан сэтгэлгээтэй тансаглал бүхэн хулгайлж завшсан хүмүүсийн үйлдэл. Тэд хулгайлж завшсан бүхнээ таны ѳмнѳ илчилж, ѳѳрийгѳѳ гутааж байгаагийн хэлбэр. Юу гээч? Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳж, ѳѳрийн хѳлсѳѳ дусаан байж олсон мѳнгѳѳ эзэн нь хэзээ ч дэмий зүйлд зарцуулдаггүй юм. Тэр хүн ѳѳрийнх нь хѳлс дуссан мѳнгѳ бүрийн үнэ цэнийг дэндүү сайн мэддэг болохоор… Тэр хэрээрээ бусдын хѳдѳлмѳр зүтгэлийг үнэлдэг болж тѳлѳвшдѳг, тийм болоод л тэд “бохир мѳнгѳ”-ийг үзэн ядаж, түүнээс татгалзаж чаддаг юм даа.

Бид ѳѳрсдийн хязгааргүй шуналаасаа болж бусдын мѳнгийг, бас нийгмийн баялгийг хулгайлцгаадаг. “Баригдаж бусдын шившиг болох вий?” гэдэг айдас тэднийг улам их тэнэглэл рүү түлхэнэ. “Айсан хүнд аргал хѳдѳлж, ичсэн хүн хүн ална” гэдэг хэллэгээр Монголын улстѳр дэх хулгайчид яг одоо цагт юу ч хийхээс буцахгүй болж байна. Бид тэднийг тойрч “Жоомоо устгах гэж байшингаа шатаах” гэж оролдоцгоож байна, хамгийн гунигтай нь.

Бид ажил хийж шударгаар мѳнгѳ олж сайхан амьдрах хүслийн оронд биеэ зовоолгүй их мѳнгѳ олох мѳрѳѳдѳлдѳѳ “шатаж” байна. Таны “биеэ үнэлж”, “мѳн чанараа худалдаж”, “үнэт зүйлсээ арилжиж” олж байгаа мѳнгѳ болгон ямар ч үнэ цэнэгүй. Бидэнд халамж болгон “мѳнгѳ ѳгѳѳч” гэж бархиралдахаас бус “намайг ѳѳрийн хѳлсѳѳ дуслуулан мѳнгѳ олж амьдралаа сайхан авч явах боломж олгооч” гэж бид огт шаардахгүй байна. Аргаа барсандаа нүүр номд мѳнгѳний зураг шейрлэж, энд тэндэхийн мод, хаданд хадаг уян залбирч, Сарандавааг даган түрийвчээ даллан, Ганданд ном уншуулж байж “баяжина” гэдэг мухар сүсгээсээ огт салахгүй байна.

Бид ѳѳрсдѳѳ хѳдѳлмѳрлѳж, баялаг бүтээж байж л сайхан амьдарна. Ѳѳр сонголт огт үгүй. Тэгэхээр алхайж залхуурч, хэн нэгнийг буруутган харааж зухэж суухын оронд ѳѳрийн чадах ажил хѳдѳлмѳрийн тусаар баялаг бүтээцгээ. Ажилдаа улайрсандаа духнаас урсах хѳлсѳѳ ч арчих завгүй хѳдѳлмѳрлѳнѳ гэдэг ямар сайхан гээч. Ѳѳрийнхѳѳ хѳлс зүтгэл шингэзэн мѳнгийг гартаа атгаж, түүнийгээ тэнийлгэн байж хэрэгтэй зүйлээ худалдаж авах ямар амттай гээч. Заавал “тэрбумтан” болох албагүй, тийм боломж ч үгүй. Харин ѳѳрийн зүтгэл хѳдѳлмѳрѳѳрѳѳ олсон мѳнгѳѳ ѳѳрийн амьдралдаа, бас хүсэл мѳрѳѳдѳлдѳѳ зарцуулах гэдэг ямар гайхамшигтай гээч. Чиний хѳлс дуссан мѳнгѳ шиг үнэ цэнэтэй юм гэж хаа ч үгүй бѳлгѳѳ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417