Чингис хааныг өөриймшүүлэх гэсэн Хятадын бодлого удаан хугацаанд аажмаар хэрэгжсээр байна...

Чингис хааныг өөриймшүүлэх гэсэн Хятадын бодлого удаан хугацаанд аажмаар хэрэгжсээр байна...

Намайг Б гэдэг. Би 2012 онд Хятад-Монголын соёлын солилцооны дагуу Бээжин хотод суралцаж төгссөн юм. Тэнд бусад орны олон нөхөдтэй болсноос гадна өвөр монгол хоёр оюутантай дотно найзалсан. 
Уржигдар нэг өвөр монгол нөхөр маань энд ажлаар ирээд надтай хоол идэхдээ нэг юм ярилаа. Тэдний телевиз-хороонд ажиллаж байсан хүн болохоор нэр усыг нь дурдсангүй. Би та нарт сонссоноо дуулгая гэж бодлоо.

Монголчууд Чингис хааны музей барих гэж байгааг Хятадын соёлын хорооны нөхдүүд анхааралдаа авчээ. Бариулахгүй удаашруулах, гацаах явуулга хийгээд эхэлсэн гэнэ. Хятадын Ордост байдаг Чингис хааны онгон гэх музейг үзсэн хүмүүс мэднэ дээ, тэд дэлхий даяар Хятадын Чингис гэх сурталчилгааг хийдэг шүү дээ. Энд байдаг нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан эсрэг сурталчилгаа хийлгэж байгаа бололтой. Ноцтой нь Байгалийн түүхийг музейг нураалгахгүй, нүүлгэхгүй гээд байгаа нөхдүүд үүнтэй уялдаатай. 
Цаад санаа нь Чингисийн музейг сууринд нь босгох гэснийг гацаах зорилготой. Үүний ард О.Магнай гэх АН-ын улс төрч 3 сая юаниар санхүүжсэн тухай надад хэллээ.

Би нэг юмыг өмнө нь тэнд сурч байхдаа анзаарсан. Хятадын соёлын төв хороо урлагаар дамжуулан манай улсад олон жил тасралтгүй "зөөлөн хүчний" бодлого явуулж байна. Үндэсний телевизийн хятад олон ангит кинонууд өдөр бүр гардаг болсон, X-Түц хамтлагийн Солиот эх кино, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч хятад улсад зурсан санамж бичгүүд, Ши Жинь Пин Монголд ирээд буцсаны дараа жил бүр 100 сэтгүүлчийг Хятадаар аялуулдаг болсон цаашид 5000 хүргэх зорилготой, Хятадын жил бүрийн соёлын өдөрлөгүүд гэх мэт бүх зүйл цаанаасаа их хэмжээний санхүүжилттэй явагдсаар байна. 
Эдгээр хүмүүс, захирлууд хөшигний цаана нууцаар улсаа худалдаж хөлжиж байгааг төр засаг хардаггүй л юм байхдаа гэж харамсаж сууна. Ер нь бол Монголыг Монголтой нь алалцуулж төрийг нь хүчгүйдүүлж байсан түүх одоо ч яваад л байдаг юм байна гэж л ойлгосон. Чингис хааныг өөриймшүүлэх гэсэн Хятад бодлого удаан хугацаанд аажуухан явж байгаа гэдэг бол үнэн шүү. Энд бол яг л бичсэн байна чирээд ирлээ.

DMNN

ЧИНГИС ХААН ХЯТАД ХҮН БАЙСАН УУ?

/КҮНЗ:Чулууг чулуу дийлэхгүй, чулууг ус дийлнэ/

Аливаа улс үндэстэн байхын утга учир, оршин тогтнохын үндэс суурь нь тухайн хүмүүсийн хэн бэ гэдэгт оршдог. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил ч гэж бид ярьдаг. Яг энэ утгыг Монголчууд бид сайн мэддэг юм шиг мөртлөө бас мэддэггүй ч юм шиг ард түмэн. Талын Монгол айл нь тайван амгалан гэж дуулаад налайж суух зуур хилийн чанадад аюулын том гал аажим аажмаар асаж байна. Учир юу вэ гэвэл Монголоо гэх үндэсний үзлийг хязгаарлах, Чингис хаан Хятад хүн байсан гэх их урд хөршийн бодлого асар хүчтэй явсаар байгааг бид анзаарахгүй байна.
 

ЖИШЭЭ 1: Хятад улсын Ордос гэдэг газар та очиж үзээрэй. Тэнд Чингис хааны онгон гэдэг музей бий. Нэг өвөр монгол тайлбарлагч гарч ирээд энд Чингис хаан энэ газарт ташуураа унагаж байсан учраас энэ хөшөөг босгосон, энэ бол Чингис хааны эдэлж хэрэглэж байсан ийм ч юм тийм ч юм гээд л тайлбарлаж гарна. Эцэстээ яван явсаар Чингис хаан гэдэг бол хятад хүн байсан, хятад гүрний нэгэн хаан байсан ухааны юм ярьдаг. Энэ бол тэвчиж болохгүй, цаашид Монгол үндэстэн оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудал.

ЖИШЭЭ 2: Чингис хааны музей байгуулах тухай Засгийн газраас ярьж эхэллээ. Тэд Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд шинээр барьж хуучин суурин дээр нь Чингис хааны музейг барих гэж буй. Харин үүнийг улдан эсэргүүцэх ажиллагаа тодорхой төсөв санхүүтэй зохион байгуулалттайгаар эхэлж байна. Байгалийн түүхийн музейг нурааж болохгүй гэдэг “ариун” тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байна. 7 сарын 1 өдрийн гол эзэн холбогдогч О.Магнай гэх нөхөр гаднын санхүүжилттэйгээр энэ ажлыг өөрийн улс төрд ашиглаж эхэлсэн нь баримтаар нотлогдож эхэллээ. Учир нь сонгууль дөхсөн учраас О.Магнайд санхүүжилт хэрэгтэй болсон. Харин энэ нөхөрт итгэж мөнгө өгдөг дотоодын компани байхгүй болжээ. Тэгээд энэ нөхөр гаднын буюу хятад агентуудын үргэлж тавьдаг байсан саналыг хүлээж авахаас өөр аргагүй болжээ.

ЖИШЭЭ 3: Хятадуудын хийсэн Чингис хаан гэдэг олон ангит киног та бид бүхэн сайн мэднэ. Уг кинонд зарим нэгэн түүхийг гуйвуулж байсан нь бол жижигхэн баримт. Харин хамгийн ноцтой бөгөөд анхаарах ёстой зүйл нь гэвэл Хятадууд энэ киног улсын төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хийсэн төдийгүй дэлхийн олон улс орны хэл дээр орчуулж дэлхий даяар цацаж байна. Энэ нь яван явсаар Чингис хаан бол хятад хүн байсан гэдэг тунхаглалын суурийг дэлхий даяар цутгаж байна. Харин бид Чингис хаанаа архины шил, зочид буудлын оройд залснаас өөрийг хийсэнгүй.

ЖИШЭЭ 4: Брюс Ли бол дэлхийд танигдсан Хонг Конгоор овоглодог Хятад хүн. Энэ хүнийг алдартай болгох, үүний цаана Хятадын кунфуг сурталчлах бодлого бол Бээжингийнх гэдгийг дэлхий даяараа мэднэ. Гэтэл Монголын Үндэсний Олон нийтийн телевиз буюу та бидний татварын мөнгөөр санхүүждэг газар Бээжингийн бодлогыг сүүлийн 2 жил илтэд сурталчилах болсон. Эхлээд Хятадын олон ангит болсон болоогүй баахан киног Хятадын ЭСЯ ны далд санхүүжилттэйгээр баахан гаргасан. Энэ нь багагүй хэл ам дагуулсан учраас Монголчуудын олонх нь дуртай байдаг Брюс Ли гэдэг олон ангит киног энэ зун гаргаад дууссаныг та бид мэднэ.

ТӨГСГӨЛД: Монголчууд бид дотроо Чингисийн Монгол гэж хашхирах нь сонин биш ээ. Эцсийн бүлэгт Монголыг дэлхийн улс орнууд Чингисийн Монгол гэж ойлгодог байх уу аль эсвэл Хятадын Монгол гэж ойлгодог байх уу гэдэг л сонин. Та бид түүх хэрхэн яаж бичигдэхийн торгон зааг дээр амьдарч байна. Дотоодын урвагчид үеийн үед л байсан. Өнөөдөр ч улс төр, урлаг соёл, түүх, шашин гээд бүхий л салбарт байсаар л байна. Гэхдээ бид тэнгэрийн тамгатай хаан ухаантай хатан зоригтой халуун цустай ард түмэн гэдгээ хэзээ ч мартаж үл болно. Тиймдээ ч бидний өвөг дээдэс, үе үеийн эх орончид Чингис хааны Монголыг авч явсан түүхтэй. Харин түүхийн үргэлжлэл, үүрэг хариуцлага өнөөдөр та бидэнд оногдож байна.

Үргэлжлэл бий...

Нийтлэлч А.Уудамтал /Өвөрмонголын Шилийн гол аймгийн уугуул Монгол улсын иргэн/

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417