Хонконгийн тэмцэгчид Хятадын сэтгүүлчийг барьж авч хүлжээ
Хонконгийн тэмцэгчид хэд хоногийн өмнө Хятадын суртал ухуулгын "Global Times" сонины сэтгүүлчийг Хонконгт ирэхэд нь барьж авч хүлж байгаад, дэлхий нийтэд үзүүлсэн байна. Шоконд орсон хятад залууг эмнэлгийнхэн ирж авч явжээ. 10 сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг Бээжинд цэргийн парад хийж, сүржин тэмдэглэсэн ч энэ үеэр Хонконгийн тэмцэгч залуус бүр хүчтэй жагсаал... хийж, Хятадыг дэмжсэн, Хятадын талыг баримталсан нутаг нэгтнүүдээ урвагч хэмээн жигшин зэвүүцэж, зодож нүдсэн тохиолдол олон гарсан байна. Байдал ийм болсон тул Бээжингийн эрх баригчид цэрэг арми оруулна гэж буй.
Хятадын тусгай эрхт автономит бүс Хонконгийн парламент Хятадын даалгавраар Хонконгийн улс төрийн хэргийн сэжигтэн, хоригдлуудыг эх газрын Хятад руу шилжүүлэх хууль батлах гэснээс энэ тэмцэл эхэлсэн байдаг. Ийм хууль батлахыг эсэргүүцсэн Хонконгийн 2 сая иргэн гудамжиндаа гарч хэдэн сар жагсан тэмцсэний хүчинд эрх баригчид арга буюу дээрх хуулийг төслөө татан авчээ. Гэвч эрх баригчид уг хуулийг төслийг татан авсан боловч Хонконгийн тэмцэл зогсохгүй нь тодорхой болжээ. Одоо Хонконг Хятадаас салан тусгаарлахыг хүсэж байна.
Ийнхүү хятадууд нь нөгөө хятадаа жигшин зэвүүцэж салан тусгаарлахыг хүсэж байхад Монголын МАН, АН-ын өнөөгийн эрх баригчид зам тээвэр, цахилгаан, мах, алт нүүрс гээд бүхнээ Хятадад мэдүүлж, хятадуудыг хөдөө орон нутгаар суурьшуулах бодлогыг явуулж байна. Энэ байдлаар Монгол улс удаан тэсэхгүй. Өвөр Монгол-2 болж дуусна. Монголын ард түмэн Хятадад колоничлогдож буйгаа яг л хонь шиг харж суусаар...
Монголын ард түмэн тусгаар тогтнол ямар чухал вэ гэдгийг огт ойлгохгүй, аймшигтай харанхуй бүдүүлэг болжээ. Ийм ард түмэнд сайхан ирээдүй бий юу?
DMNN