Хүүхдээ боддог эцэг, эхчүүд үүнийг заавал дуустал нь унш!

Хүүхдээ боддог эцэг, эхчүүд үүнийг заавал дуустал нь унш!

Хүний ой санамж хязгааргүй гэж сэтгэл зүйч эрдэмтэд үзэж байгаа.

Ихэнх ой санамж бидний далд ухамсарт бичигдэж, эргээд бидний ур чадварыг нөхцөлдүүлж байдаг билээ.

Жишээ нь бид амьдралдаа нэг л удаа унадаг дугуй унаж сурдаг. Ингээд унадаг дугуй унах чадвар буюу энэ мэдээлэл нь бидний далд ухамсарт үүрд хадгалагддаг гэсэн үг.

Тийм учраас миний хувьд хүүхэд 1 настай байна уу, 2 настай байна уу хамаагүй тэдний ой санамж, далд ухамсарт эргэн тойронд болж буй бүх үйл явдал бичигдэн үлдэж буй гэж үздэг билээ.

Жишээлбэл манай хамаатны нэг хүүхэд англиар хэлд орсон байна. Ингээд тэдний эцэг эх хүүхдээ сод ухаантай гэж хэлэв. Би хариуд нь танай хүүхэд сод ухаантай биш ээ, жирийн л хүүхэд, та нар харин хүүхдэдээ өдөр шөнөгүй ютюб дээр англи хүүхэлдэйн кино үзүүлсэн учраас англиар хэлд оржээ гэж хэлсэн юм. Нээрэн ч очоод уулзахад хүүхэд нь англиар цэвэр ярьж байв. Мэдээж нөгөө талд нь монгол хэлэндээ муу. Учир нь тэд хүүхэдтэйгээ Монголоор бараг харилцахгүй.

Та бүгд хэрхэн хүүхэд бүр нэг ч үг заалгаагүй байж хэлд ордог болохыг бодож үзсэн үү. Тэгэхээр хүүхдийн эргэн тойронд явагдаж байгаа бүх үгийг хүүхдийн тархи тасралтгүй бичиж авна. Яваандаа эдгээр үгнүүдийн зүй тогтлуудыг далд ухамсар анализ хийж, нээж илрүүлж эхэлнэ. Ингээд л нэг өдөр ярьж эхэлнэ шүү дээ.

Саяхан үүнийг батлах чухал судалгаа гарчээ.

Бетти Харт ба Тодд Рислэй нар бүтэн 2 жилийн турш бага насны хүүхэдтэй айлуудад очиж бичлэг хийсэн байна. Хүүхдийн эргэн тойронд явагдаж буй яриаг бичсэн гэсэн үг.

Ингээд тоонууд дээрээ анализ хийж үзээд сонин зүйлийг нээжээ. Чинээлэг айлд дөнгөж төрсөн хүүхдийг, ядуувтар айлын хүүхэдтэй харьцуулахад тэд 4 нас хүрэхэд бүхэл бүтэн 30 сая үгний зөрүү гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл чинээлэг айлд төрсөн хүүхэд 4 нас хүрэхдээ ядуу айлын хүүхдээс 30 сая илүү үг сонссон байсан гэсэн үг.

Энэ нээлтээс хойш олон тооны шүүмжлэл, батлах болон няцаах судалгаанууд хийгджээ. Мэдээж энгийн хүн ч ойлгоход хялбар. Хэрэв та бид - насанд хүрсэн хүмүүс - цоо шинэ хэл, жишээлбэл франц хэл сурахаар болсон гэж бодъё. Хэрэв би та бүгдээс 30 сая франц илүү үг, чихээрээ сонсвол миний хэлний төвшин ямар болох вэ.

Нейро судлаач нар харьцуулж үзэхэд илүү олон тооны үг сонсож байгаа хүүхдийн тархины хөгжил илүү өндөр төвшинд хүрч байжээ.

Одоо Хүүхдээ мундаг хүн болгохоор зэхэж байгаа эцэг эхчүүдэд хэлэх гол зөвлөгөөндөө оръё.

Еврей нар хүүхдээ 7 нас хүрмэгц бизнес уулзалтууддаа дагуулж явдаг тухай сонсож байлаа. Тэд чинь 5000 жил худалдаа наймаа хийж хот сууринд суусан улсууд шүү дээ. Ингээд сайтар бодож үзэхэд монгол хүүхэд 21 нас хүрч байж арайхийж бизнесийн харилцаанд орж эхэлдэг бол еврей нар 21 настай аль хэдийнээ 14 жилийн туршлага хуримтлуулсан байх нь. Мэдээж далд ухамсартаа. Тэд аавыгаа наймаа хийж байхад нь хажууд нь тоглож сууна. Гэвч тэр хооронд бүх мэдээлэл, үйл хөдлөл, үг яриа бичигдэж байдаг байх нь.

Ийм учир үүний зөв гэж би олон жил бодож явав.

Гэтэл бидэнд байдаг бурангуй соёлоор "цөг гэм, жаахан хүүхэд том хүний ярианд оролцож болохгүй", "хүүхэд ийм юм ярьдаггүй юм" гэх мэтээр хүүхдийг басамжилдаг. Ямар ч багшаар заалгаагүй, оргүй хоосноос, нэг ч даалгавар хийхгүй, нэг ч цаас ашиглахгүйгээр МОНГОЛ гээд нэлээд хэцүү хэлийг төгс эзэмшсэн ХҮҮХДИЙГ - юм ойлгох болоогүй, жаахан хүүхэд гэх мэтээр шүүх бид хэн бэ?

Бидэнд хүүхэд том хүний тухайн ярьж байгаа сэдвийг ойлгох чадваргүй гэдгийг нотлох ямар судалгаа, шинжилгээ байна. Эсвэл зүгээр л залхуурч байна уу.

Мэдээж энэ бүгдээс хоёр төрлийн тархины нядалгаа явагдаж байгаа юм.

1. Бид хүүхдийг мохоож, төөрөгдүүлж, хүүхэд учраас юм ойлгох чадваргүй тэнэг гэсэн сэтгэгдэл үлдээж сэтгэлзүйн цохилт өгч байна. Бид тэдэнд том болмогц гэнэт нэг л өдөр хорвоо ертөнцийг бүхэлд нь ойлгох юм шиг хуурамч төсөөлөл суулгаж байна.

2. Бид тэр хүүхдийн хязгааргүй ой санамжид бичигдэх, далд ухамсарт нь явагдах ёстой боловсруулалтыг тасалдуулснаар ямар ч л гэсэн 21 настайдаа еврей хүүхэдтэй хавьтахааргүй дорой төлөвшилтэй болгох нөхцөлийг тавьж байна.

Би олон жил хүн удирдсан тул үүнийг батална. Өнөөдөр манайд бизнесийн сургууль төгсөөд дипломоо тэврээд орж ирж байгаа залуучууд бизнесийн харилцааны анхан шатны төсөөлөл, арга барилгүй байдаг. Жаахан ширүүхэн дуугарахад л бараг уйлчих гээд. Сэтгэлийн хат муу. Гэтэл Америкт очоод 15 настай хүүхэдтэй ярилцаад үзэхэд тээр хол хөгжсөн байдаг шүү дээ.

Хүүхэдтэйгээ тасралтгүй ярилц. Янз бүрийн түүх байнга хэлж, уншуулж далд ухамсарт нь аль болох (нэг удаа дугуй унаад сурахгүй, 1000 - 10000 удаа туршвал сайн) олон мэдээлэл бич.

Хэзээ ч хүүхдийг бүү басамжил. Учир нь та хүүхдийн тархины чадавхыг шүүж чадахгүй бөгөөд танд тийм төвшний мэдлэг ч байхгүй.

5 настай хүүхэд үхлийн тухай асууж байна уу? Тэгвэл тэр хүүхэд асуух ёстой, хэрэгцээтэй болоод л асууж. Ярилц, тайлбарла. Үхэл бол гарцаагүй. Тэрнийг нь л хэл. Эрт тусмаа сайн.

Еврей нарыг бут цохих монгол үндэстнийг бүтээж яваа эцэг эхчүүддээ амжилт хүсье даа.

Эх сурвалж: Хүүхдээ яаж мундаг хүн болгох вэ?

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417