Трамп Сири дэх АНУ-ын холбоотнуудыг тайван байлгахыг Туркэд анхааруулав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Анкарагаас Сирийн зүүн хойд хэсэгт явуулах цэргийн ажиллагааны үеэр Сири дэх АНУ-ын цэргүүд эсвэл холбоотнуудад цохилт өгч болохгүйг анхааруулсныг ТАСС мэдээллээ.
АНУ-ын удирдагч "Тэр бүсэд манай 50 хүн байгаа бөгөөд би тэднийг үхэлд хүргэхийг хүсэхгүй байна. Би ард түмэндээ ямар нэг муу зүйл тохиолдохыг хүсэхгүй байна" гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоганд хандаж хэлэв.
Түүнчлэн тэрбээр АНУ Анкарад хангалттай дарамт шахалт үзүүлж чадахыг санууллаа.
Трамп "Туркүүд миний бодож байгаагаас өөр хүнлэг бус ямар нэгэн үйлдэл хийвэл би тэднийг эдийн засгийн асар том хямралд оруулж чадна" гэж мэдэгдэв.
Мөн Трамп Туркийн цэргийн ажиллагаа явуулж буй Сирийн бүсээс цэргээ гаргах шийдвэр гаргахдаа Хамтарсан штабын дарга нартайгаа зөвлөлдсөн гэж хэлжээ. Тэрбээр "Хүмүүсээ эх оронд нь буцаах цаг болжээ. Бид цагдаагийн байгууллага биш" гэж нэмж дурдсан байна.
Даваа гарагт Рас, Аль-Айн болон Тел Абади дахь баазуудаас АНУ өөрсдийн цэргүүд, техник хэрэгслийг татах болсон юм. Курдууд тус алхмыг Вашингтоныг амлалтаа зөрчсөн гэж үзэж, АНУ-ыг Сирийг орхисны дараа Исламын бүлэглэлийн аюул улам бүр нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.