Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй

2019-10-09, 10:24 Монголд 2,113 2
Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй
Шүүх засаглал ялзарсан л гэдэг. Шүүхийн шинэчлэл биш ухралт болсон л гэдэг. Ер нь бол шүүх байгууллагыг чиглэсэн олон нийтийн болоод улс төрийн дайралт бишгүй л нэг өрнөдөг. Хамгийн гол нь энэ бүхний бай нь шүүгчид болоод өнгөрдөг. Уулын мод урттай богинотой гэдэг шиг болдоггүй шүүгч нар бас байгаа л даа. Бусдынхаа “эврийг доргиож”, чихийг халууцуулдаг, шүүхийг хувийн компани шиг, шүүгчийн ажлыг захирлын албан тушаал шиг хэрэглэдэг хүмүүс байдаг. Тэдний зарим эхнээсээ шүүлтүүрээр ороод эхэлсэн.
Харин эхэнд хэлсэн бүхний учиг нь хаанаа байдаг вэ гэдгийг саяхан олоод мэдэх шиг боллоо. Монгол Улс шүүхийн захиргааны байгууллагыг тусад нь гаргаж ШЕЗ-ийг байгуулсан. Гэтэл энд ажиллаж байсан, ажиллаж байгаа Гавьяат хуульч нар олон шүүгчийг хамруулсан томоохон хэргийн толгойд нь заларч явсныг хууль, хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Хэрэг үүсгээд шалгаж байна. “…Дэргэд минь байж шүү дээ” гэдэг зохиолын дуу шиг ШЕЗ-өөс толгойлогч маягийн, зохион байгуулагчийн үүрэгтэй Гавьяат хуульч гарч ирж баларсан.
 
 
Шүүхийн захиргааны асуудлыг зохицуулдаг энэ байгууллага ер нь яг юу хийгээд байна вэ гээд толгой сэгсэрчихсэн яваа шүүгчтэй цөөнгүй таарч байлаа. Хоёр, гурван жилийн өмнө дөө, шүүгч нарын хөрөнгө орлогын асуудал дэлгэгдсэн. Х.Нямбаатар гишүүн “…Дансандаа сая ам.доллартай шүүгч байсан шүү дээ” гэж зурагтаар ярьсан юм даг. Харин энэ дуулианы хариуд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “…Шүүгчийн дансанд яахаараа сая ам.доллар байж болдоггүй юм бэ” гэж бас л зурагтаар хэлсэн. Дараа нь шүүгч нар олон нийтийн зүгээс мөн ч хатуу шүүмжлэл хүртсэн дээ.
 
 
Энэ Н.Лүндэндорж гэдэг эрхэм өдгөө ШЕЗ-ийн дарга ажилтай. Ингэж хэлэхийн учир нь түүний албан ёсны бүрэн эрхийн хугацаа аль тавдугаар сард дууссан. Бүрэн эрхгүй болоод таван сар болж байна. Оронд нь хүн томилдоггүй. Ингээд л байж байдаг. Орны нь хүн ирвэл ШЕЗ-ийн даргын өрөөнөөс гараад явахад бэлэн, ачаа тээшээ бэлдчихээд сууж байгаа хүн л дээ. Гэхдээ мань эр зүгээр суусангүй. Бас л бужигнуулаад орхилоо. Тагнуулын дарга асан Б.Хурцыг шүүж байгаа энэ өдрүүдэд эрүүдэн шүүсэн хэргийн талаар иргэд яриад эхэлж байна. Хаанаас нь ч харсан эрүүдэн шүүнэ гэдэг байж боломгүй бөгөөд жигшин зэвүүцмээр ажиллагаа юм.
Үүнийг ярихын учир нь Н.Лүндэндоржийн эрүүдэн шүүлтийн талаар хичээл шиг ярьсан бичлэг цахим сүлжээнд таржээ. Сонслоо. Итгэсэнгүй. Дахиад сонслоо. Олон жил хуулийн сургуульд багшилсан Н.Лүндэндорж яалт ч үгүй эрүүдэн шүүлтийн талаар зурагтаар хичээл заагаад сууж байна. Сийрүүлье. “…Монгол Улсад хаваржингаа эрүүдэн шүүлтийн талаар ярилаа. Монголчууд айгаад ичээд сүйд майд боллоо. Гэтэл энэ эрүүдэн шүүлт бол 1921 оноос хойш ч байдаг юм уу, манжийн үеэс явсан, одоо ч үргэлжилж байгаа шүү дээ. Хүнийг таван см-ийн зузаантай банзаар хөдөлж чадахгүй болтол нүдээд, босч чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаад, нэг талд нь гүйдэл өгөөд тогонд цохиулаад, тэгээд одоо гялгар уут, шүдний сойзыг хайлуулж байгаад нүцгэн биен дээр нь дусаагаад, …ингэж байсан тухай 2006 оны тайланд бичсэн байна шүү дээ. …Шал долоолгоод, тархин дээр нь Б гэдэг мөрдөн байцаагч гишгээд гэж байгаа юм шүү. Баруун гарынх нь долоовор хурууг бахиар хавчсан гэж байгаа юм шүү дээ. Тэгээд төмрөөр ороолгож намайг зодсон. Ингэж надад хилс хэрэг хүлээлгэж байсан гэж байсан” гэж ярилаа шүү дээ. Н.Лүндэндоржийн энэ яриаг юу гэж ойлгох вэ. “…Эрүүдэн шүүлт гэдэг бол байсаар ирсэн, байх болно” гээд байгаа юм уу. ШЕЗ-ийн энэ яриаг сонссон шүүгч эрүүдэн шүүсэн хэргийг “…Байдаг л зүйл болжээ” гэж шийдэх ёстой юу. Ингэж хэрэг төвгийн процессын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хичээл зааж  болдог юм уу.
 
Бүх юм номоороо байх үед цагдаагийн байгууллага сурвалжлагч бидэнд хүчингийн хэргийн тухай мэдээлэхийг түдгэлзэх, ямар нэг гэмт хэргийн процесс бичихээс зайлсхийхийг зөвлөдөг байв. Өөр бусад нь гэмт үйлдлийн санаа авахаас сэргийлж байгаа нь тэр. Харин цагдаа цаагуураа өдөр шөнөгүй ажилладаг байсныг сурвалжлагч бид мэддэг юм.
Гэтэл өнөөдөр ШЕЗ-ийн дарга ажилтай Н.Лүндэндорж эрүүдэн шүүх гэдэг гэмт хэргийг зурагтаар сурталчлаад сууж байх юм.
Эндээс нэг л зүйлийг ойлгож байна. Н.Лүндэндоржийн энэ үйлдлийг баргийн хуульч, шүүгч, ялоангуя ийм албан тушаалтай хүн хэзээ ч хийхгүй. Тэгэхээр Н.Лүндэндорж ингэж яриад хэн нэгэнд “галын дэмжлэг” үзүүлж байгаа бололтой юм.
Хэрвээ энэ нөхөр ШЕЗ-ийн даргын ажлыг дахиад хэдэн жил хийх байгаад, бүрэн эрх нь дуусаагүй байсан бол ингэж солиорохгүй л болов уу даа. Ам дамжиж ирсэн нэг л үг бодогдож байна. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй ээ гэж…
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417