Өмнөд Солонгос Орос улстай цэргийн утсан холбоотой болохыг хүсэж байна
Өмнөд Солонгос ОХУ-тай утсаар цэргийн утсан холбоо байгуулахаар төлөвлөж байна гэж Ёнхап мэдээллийн агентлаг мягмар гарагт Сөүлийн парламентын штабын даргын үгнээс иш татаж мэдээлжээ.
Тэрбээр 10-р сарын сүүл гэхэд Өмнөд Солонгос, Орос улс нь цэрэг армийн холбогдох санамж бичигт гарын үсэг зурж магадгүй гэж нэмж дурдсан байна. Сөүлийн Хамтарсан штабын дарга "Өмнөд Солонгос болон Оросын Агаарын цэргийн хүчин хоорондын утсан шууд холбоо нь бие биеийнхээ агаарын бүсэд санамсаргүй байдлаар нэвтрэхээс урьдчилан сэргийлэхэд тусална" гэж хэлэв.
Гэсэн хэдий ч Сөүлийн цэргийн хүчнийхэн ТАСС агентлагт хэлэхдээ "Орос улс Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ нь олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа бөгөөд Москва хэзээ ч өөрийн хилийн ойролцоо ийм бүс байгуулаагүй байна" гэжээ.
Өмнөд Солонгосын хамтарсан штабын дарга нар энэ оны 7-р сарын сүүлээр Оросын байлдааны онгоц Сөүл, Токио хоёрын маргаантай байгаа Дугдо (Такешима) арлын ойролцоох агаарын орон зайд нэвтэрсэн гэж зарласан.
Харин Оросын Батлан хамгаалах яамныхан Оросын Ту-95МС бөмбөгдөгч онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын орон зайд халдаагүй болохоо мэдэгдсэн юм.