Казахстаны Алмата хотод 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Лхагва гарагт орон нутгийн цагаар 3 цаг 49 минутад Казахстаны Алмата хотод 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ гэж онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Газар хөдлөлтийн гол цэг нь Алмата хотын Кегенский дүүргийн нутаг дэвсгэрээс зүүн өмнө зүгт 140 км-т байв.
Одоогийн байдлаар ямар нэг хохирол учирч, хүний амь нас эрстээгүй байна.