Дэлхийн сүүлчийн арслан заан 4,000 жилийн тэртээ амьдарч байжээ
Хамгийн сүүлчийн арслан заан 4000 жилийн тэртээ Хойд мөсөн далайн алслагдсан арал дээр амьдарч байсныг СNN мэдээлжээ.
Судлаачид нэгэн үед арслан заануудыг бөмбөрцгийн хойд хагаст тархан амьдарч байсан гэж үзсэн ба тэд сүүлийн мөстлөгийн үе дуусаж, дэлхийн дулаарлын улмаас 15000 жилийн тэртээ устсан байна.
Гэхдээ зарим өөр бүс нутагт амьдарч байсан сүргүүд бусад арслан заануудыг устаж дууссанаас хойш 10,000 орчим жил амьдарч чаджээ.
Финлянд, Орос, Германы эрдэмтдийн баг Канад, Аляска, Сибирь, Врангел арлаас олдсон арслан зааны олдворуудыг судалж, яс, соёо зэргийнх нь бүтцийг шинжилж, тэдгээрийг ямар шалтгааны улмаас хэзээ мөхсөнийг нь тодорхойлсон байна.
Сибирь болон Врангелын арслан заануудын мөхсөн шалтгаан өөр өөр байсан бөгөөд эрдэмтэд Врангел арлын арслан заануудыг хүний нөлөөллөөр устаагүй гэж үзжээ.