NBA-гийн урьдчилсан тоглолтуудыг Хятадад цацахыг түр зогсоов
БНХАУ-ын NBA-ийн шууд дамжуулалтын эрхийг эзэмшдэг Tencent болон Хятадын төрийн өмчийн CCTV телевиз NBA-гийн урьдчилсан тоглолтуудыг Хятадад гаргахыг түр зогсоож байгаагаа мэдэгдэв.
Энэ нь Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дэрил Моригийн Хонконг дахь засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн твиттерийн жиргээнээс нь болжээ. Хэдийгээр түүний жиргээ устсан ч дэлхий дахинаа шуугиан тарьсан юм.
CCTV "Бид маш их сэтгэл дундуур байгаа бөгөөд Моуригийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ бид үндэсний тусгаар тогтнол, нийгмийн аюулгүй байдалд нөлөөлөх турхирсан үгсийг эрх чөлөөнд хамаарна гэж бодохгүй байна" гэж мэдэгдсэн ба "NBA-тай холбоотой бүхий л хамтын ажиллагааг даруй дахин судалж үзэх болно" гэв.
Үүнээс гадна Хятад дахь Алибаба, JD.com цахим худалдааны сайтууд NBA-тэй холбоотой бүтээгдэхүүнийг жагсаалтаасаа хассан байна.