“Монголоос л хурдан зайлмаар байна” буюу залуу үеийн хүсэл тэмүүлэл

“Монголоос л хурдан зайлмаар байна” буюу залуу үеийн хүсэл тэмүүлэл

“Монголоос л хурдан зайлмаар байна”… Ийм нэг шидтэй үгийг та хэн нэгний амнаас ядахнаа ганц удаа сонсож байсан байх учиртай. Бараг хэн хүнгүй л хэлдэг болж дээ. Эхэндээ дөрөв, таван албан газраас халагдаж аргаа бараад, хийдэг ажил, олдог орлогогүй болж гүзээгээ илэн тэнгэр ширтсэн хэсэг 30–40 насныхан ийм үг хэлж, болж бүтэхгүй байгаа шалтгаанаа Монгол руу чихдэг байв. Харин сүүлдээ бид бүхний мэдэхээр 10 жилээ төгсөж буй өсвөр, залуу үеийн төлөөлөл бүрийн амнаас барагтай унадаг болж гэвэл үнэнээс хол очихгүй. Тэд Монголоос л холдмоор байгаа гэнэ. Яагаад, яах гэж? гэсэн асуултыг хэн нэгэн тавиад аль.

Асуултыг тавилаа. Хариулт нь тодорхой юу? “Монголд болж байгаа зүйл алга”, “Монголд аз жаргалтай, хүссэнээрээ амьдарч болохгүй байна”, арай нарийсгавал “Монголчуудын сэтгэлгээ хоцрогдсон”, “Хэзээ ч хөгжих нь мэдэгдэхгүй ийм газар байж залуу насаа үрмээргүй байна”. Эдгээрээс нэг их хол очилгүй зогсоно, хүүхдүүдийн хэлэх шалтгаан. Ерөнхий утгаараа Монголд байх нэг л явцгүй санагдаад байдаг болж ээ гэмээр.

10 жил төгсөж байгаа залуусын дийлэнх хувь GAP YEAR авч гэртээ суудаг болсныг бас хөндүүштэй. Нэг жил өнжиж, энэ хугацаандаа гадны оронд суралцах, тэтгэлэг горилох шалгалт энэ тэр ажилдаа бэлдэх учиртай юм. Өөрөөр хэлбэл мөн л Монголоос хурдхан гарахыг хүсээд байна аа л гэсэн үг. Болно, болно. Яагаад болохгүй гэж.

Нэг талдаа бид асар их үндсэрхэг үзэл дунд өсөж торнижээ. Гэхдээ энэ нь зөв биш, харин ч таг буруу үндсэрхэг үзэл. Чингис хаан ярьж цусаа буцалгадаг, ёстой нөгөө цээжээ дэлддэг, Монгол цус гэж балайрдаг, дэлхий сүйрсэн ч гурван саяулаа торойгоод хоцрох юм шиг “тэнэгтдэг” үндсэрхэг үзэл. Засгийн газрын ордны гадаах загварыг хүртэл монгол гэр мэрний хэлбэртэй болгоод, Чингис хаанаа бариад суулгачихсан байх. Парламентийн засаглалтай орны засгийн газрын ордон болохоос ямар музей, дурсгалын газар юм уу гэлтэй бодол ч хааяа төрнө. Нэг л биш мессеж, энэ бүхэн. Сүүлдээ Монгол гэхээр омогшдог биш, гутдаг болоод байгаа юм биш үү, залуу үе чинь.

Ингээд залуу үеийн дүр зургийг бүхлээр нь харвал, Монголдоо л их элэггүй болж. Тэд өөрсдөө төрж өссөн эх орноосоо сэтгэлээрээ ингэж алсраад байна уу, өөр ямар нэг нийгмийн хүчин зүйл нөлөөлөөд байна уу, онож хэлэхэд хараахан эрт. Магадгүй дээр дурьдсан хоосон хийрхэл бүхий үндсэрхэг үзлээс залхдаг ч байх. Гэхдээ асуудал тодорхой байна. Энэ маягаараа удвал хамаг залуус маань “Гэрээ мартсан Гэсэр” болох нь.

Би ч бас бодлоо, ер нь Монголд амьдрахад яг юу хэцүү байгаад байна вэ? Асуултыг тавилаа. Яг юу? Тэгээд хэдэн зүйл яах ч аргагүй жагсаж байна.

  1. Эдийн засаг. Улс ядуу, бүр хасах руугаа заачихсан өртэй. Манайхыг саарал жагсаалтад оруулах эсэхийг удахгүй хэлэлцэнэ.
  2. Хятадаас хараат байдал. Албан мөн эсэхийг мэдэхгүй, аливаа улс орны эдийн засаг нэг орноос 30 хувиас илүү хэмжээгээр хамааралтай болчихвол үндэсний аюулгүй байдлын асуудал яригддаг гэнэ. Манайх 90 хувь Хятадаас уяатай.
  3. Хүнсний баталгаат байдал. Эрүүл хүнс идэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
  4. За тэгээд, Улаанбаатарчуудын хувьд “гамшгийн” утаа, агаарын бохирдол.
  5. Мэдээж улстөрийн хэрүүл. Хэт их хов жив, хар бараан сенсаци хөөцөлдсөн сошиал медиа.

Энэ тавын алийг нь ч аль гэхэд хэцүү аж, мэдлэг боловсролтой, арай өөр өндөрлөгөөс харах чадвартай хүмүүс засаж, эсвэл нэлээд хэдийг үргэлжлүүлэн бичих байх. Ямартай ч, асуудал бидний өмнө асуудал бий юу гэвэл бий. Гэхдээ “ийм байгаа эх орныхоо төлөө бид л юм хийхгүй бол хэн хийх билээ?” гэсэн сэтгэлгээ дутаад байгаа гэдгийг дотор нь байгаа нэг эд эсийнхээ хувьд мэдэрдэг юм.

Ер нь өсвөр, залуу үеийнхэнд юун улс орон байтугай, төрсөн ээж аавынх нь аж амьдрал ч нэг их хамаагүй шүү. Ийм л асар их амиа бодсон, тэгсэн хэрнээ хөнгөн, дороо суурьгүй болцгоож байна. Арай л шуудхан дүгнэчихэв үү? За яахав.

Эцсийн эцэст “Эх орон гэж юу вэ” гэсэн асуулттай хоцорно. Энэ яг юу юм, яагаад эндээс уяатай юм. Амьдрал үзэж, амьдралд нухлуулсан, ихийг уншиж нэлээдийг сэхээрсэн хүмүүс яагаад дандаа эх орон руугаа эгдэг юм. Яв явсаар эх орондоо яагаад ясаа тавьцгаадаг юм. Энийг өсвөр, залуу үеийнхэнд ойлгомжтой тайлбарлаад өгөх хүн агаар ус шиг хэрэгтэй байна. Битгий гадаадын их дээд сургуулийг гоёчилж магтан сурталчлаад бай л даа. Хэн гэдгээ, хаанаас гаралтайгаа, хувь хүнийхээ хувьд ямар асуудалтайгаа ч ялгаж ухаарахгүй нисэж байна, дараачийн үе чинь.

Мөнгөний сэдлээрээ хамаг хүүхдүүдийн тархийг угааж, гадагшаа чиглүүлдэг үйлдлээ зогсоо л доо. Хүн ширэнгэн ойд ч байсан амьдарна, хүн бүрт дээд боловсрол хэрэггүй. Үнэт зүйлтэй, зорилго тэмүүлэлтэй, хүсэл мөрөөдөлтэй амьдрал л харин хүн бүрт амин чухал… Харин залуу үеийн хүсэл тэмүүлэл хаана явна? Би бас шулуухан дүгнээд нэг зүйл биччих үү? Тэдэнд хүсэл тэмүүлэл ч алга. Асдаг, шатдаг, тэмүүлдэг, өөрөө шийддэг зүйл алга. Зүгээр л үхмэл, ээж аавынхаа сонго гэсэн мэргэжлийг сонгочхоод хүүхэд насныхаа хөөсөн мөрөөдөл дунд сэрүүн зүүдэлж амьдарч байна.

“Гадаадад сурна аа” гэж үеийн хүүхэд хэлэх бүрт дотор давчиддаг болж байна. Яг яагаад хүсээд буйгаа ч гүнзгий бодолхийлээд, гаргаад ирчихсэн зүйлгүй. Зүгээр л тэдэнд гадаадад сурмаар, гадагшаа гармаар, Монголоос явмаар “санагддаг”. Санагдсаар байгаад л таарч байгаа юм даа…

НЭМЭЛТ: Анх нийтлэгдсэнээс 24 цагийн дараа.

Нийтлэгдээд 24 цаг болоход 11 мянган хүн уншжээ. Яалт ч үгүй хөндүүр сэдэв гэдэг нь ийнхүү батлагдаж байна. Харин бичвэрийн ерөнхий утга санаа зарим талаар туйлширсан, хэт нэг талыг барьсан харагдаж байгааг зарим уншигчид сэтгэгдэл хэсэгт бичсэн тул тодорхой тайлбарыг нэмэлт болгон бичихээр шийдэв.

Би бээр гадаадын оронд суралцаж, боловсрохын эсрэг огтхон ч зогсоогүй юм шүү. Чухам яагаад эх орноо орхин зугтахыг хүсээд байгаа шалтгаанаа ч дорвитой тодорхойлж чадахгүй байгаа залуус гадаадад очиж тодорхой цаг хугацааг өнгөрөөсөн хойноо нэгийг бодож, хоёрыг тунгааж, харин ч эх орныхоо үнэ цэнийг ухаардаг шиг санагддаг. Угаас харийн оронд харь хөндлөнгийн л хүн шүү дээ бид.

Нөгөөтэйгүүр дэлхийн энтэй боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүд бидэнд агаар ус шиг хэрэгтэй, гадны өндөр хөгжилтэй орнуудыг арга барил, туршлагыг судалж ирээд нутагшуулах залуус нэн шаардлагатай байгаа нь үнэн билээ. Системийг системээс гараад гаднаас нь харсан хүн л засаж залруулах гарцыг нь олж хардаг.

31
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417