Таван жилийн хугацаанд ОХУ-ын Батлан хамгаалах яамны хяналтад байдаг Цэргийн экологийн алба нь Оросын Арктикийн нутаг дэвсгэрээс 4500 гаруй тонн хаягдал цуглуулсан гэж хэвлэлийн албанаас нь лхагва гарагт мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Зөвхөн 2019 онд тэд 1500 тонн гаруй металл цуглуулж чадсан бөгөөд энэ нь төлөвлөснөөс нь 10 хувиар илүү байсан аж.
Красноярск мужийн Норильскийн ойролцоох Арктикийн бүсэд 30-аад цэргийн алба хаагч металл илрүүлэх арав орчим төрлийн тоног төхөөрөмжтэйгөөр ажилладаг.
Тэд тус цэвэрлэгээг 2025 он хүртэл ОХУ-ын экологийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ба цэргийнхэн 2015 оноос эхлэн Новая Земля, Котельный, Врангель арлууд, Норильск хотод металл хаягдлыг цуглуулан ажиллаж байгаа юм.