Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

Мао Зэдуны эхнэр Жян Чинийг хамгийн зальтай, хүйтэн сэтгэлтэй нэгэн бөгөөд эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Нийгмийн доод давхаргын ядуу гэр бүлээс гаралтай, хөдөөний жүжигчин бүсгүй алдарт хувьсгалчийн сэтгэлийг татаад зогсохгүй, түүний улс төрийн ажилд ч оролцож, эрх мэдэлтэй болж чадсан юм. Түүнийг хэрхэн хурдацтай алдрын оргилд хүрснийг түүх судлаачид одоо ч гайхдаг аж.

1 Жүжигчин болохоор шийдсэн бүсгүй

Жүжигчин болохоор шийдсэн бүсгүй

Жүжигчин болох мөрөөдөл нь түүнийг ирээдүйд хөтөлдөг байжээ

Жян Чин (Jiang Qing) 1914 онд хятадын Шаньдунд төрсөн байна. Аав нь мужаан байсан ба архи хэтрүүлэн хэрэглэдэг учир залуудаа таалал төгсжээ. Харин ээж нь зарцын ажил хийдэг байж. Тэрээр “хүүхэд нас минь хүнд хэцүү, өрөвдөлтэй амьдрал дунд өнгөрсөн” хэмээн ярьсан байдаг. Жян Чин ядуу гэр бүлд төрж, ахынхаа хуучин хувцсыг өмсөж, үеийнхээ хүүхдүүдийн доог тохуу дунд өсжээ. Жүжигчин болох мөрөөдөл нь түүнийг ирээдүйд хөтөлдөг байж. Нэгэн удаа аялан тоглолтын жүжигчид түүнд хамтран ажиллах санал тавихад 16 настай охин шууд зөвшөөрсөн байна. Ийнхүү тэрээр гэрээ орхин адал явдлын эрэлд гарчээ.

22-настай Жян Чин болон түүний ээж, 1936 он

Жян сохор зоосгүй байсан ч хүнээс мөнгө зээлэхгүй гэсэн бодолтой байжээ. Төрөлхийн сэргэлэн, үзэсгэлэнтэй бүсгүй маань аялан тоглолтын жүжигчний ажлыг удаан хийгээгүй бөгөөд өөрт хэрэгтэй хүмүүстэй амархан танилцдаг байв. Алдарт найруулагч, кино шүүмжлэгч Тан На (Tan Nah)-тай гэрлэсэн нь түүнийг Хятадын театрын урлагийн дээд давхаргад төвөггүй хүргэжээ. Хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд тэднийг салсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чиныг “алдартай одыг хуурч чадсан тосгоны зальжин бүсгүй” хэмээн бичиж байж. Харин тэрээр энэ бүгдийг удалгүй мартаж, жүжигчний карьераа амжилттай үргэжлүүлэн нэр алдарт хүрч, амрагуудаа сольж эхэлсэн байна. Жян Чин дахин нөхөрт гарсан ч удалгүй мөн л салалтаар төгсжээ. Тэрээр улс төрд амжилт гаргаж чадна гэдэгтээ бат итгэлтэй байсан учир “Хятадын хамгийн алдартай хүнтэй гэрлэх болно” гэсэн зорилго тавьсан байна. Тухайн үед Хятадын хамгийн алдартай улс төрч бол Мао Зэдун байсан юм.

Лань Пин нэрээр алдартай Жян Чин, сэтгүүлийн нүүрэн дээр, 30-аад оны үе

Мао Зэдун Жян Чинийг нэгэн тоглолтын үеэр анх харжээ. Бүсгүй шууд л түүнд таалагдсан учир тоглолтын дараа Жян Чинийг өөрийн Марксизм-Ленинизмын институтын лекцинд суухыг урьсан байна. Ингээд тэд нууцаар болзож эхэлжээ. Тухайн үед Маогийн гурав дахь эхнэр ЗСБНХУ-руу эмчилгээгээр явсан байж. Маог эхнэрээсээ салсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэлмэгц тэрээр дараагийнхаа бүсгүйг олон нийтэд ил болгосон байна. Хэдийгээр УТТ-ыхон энэхүү харилцаанд тааламжгүй хандаж байсан ч 45 настай Мао болон 24 настай Жян Чин нар үүнийг огтхон ч тоогоогүй аж.

2 Удирдагч болохоор шийдсэн эмэгтэй

Удирдагч болохоор шийдсэн эмэгтэй

Жян Чин-ий амраг, нөхөр Мао Зэдун

Мао Зэдун болон Жян Чин нар 1938 онд гэрлэжээ. Анхандаа залуухан эхнэр тэрээр даруу төлөв гэрийн эзэгтэй байв. Жян Чин сайн эхнэрээс гадна Маогийн дотны анд, ажлын хамтрагч байсан гэдэг. Бүсгүй Маогийн итгэлийг хүлээж, бүх мэдээллийг цаг алдалгүй мэдэхийг хүсдэг байв. Гэрлэсэн эхний өдрөөс эхлэн жүжигчин бүсгүй Маогийн эрүүл мэнд, цагийн хуваарь, хувцаслалт, хооллолт, хүлээн авалт гээд бүх л зүйлсэд анхаарал хандуулж эхэлсэн байна. Энэ үеэс л Мао эхнэрийнхээ үгээр явж эхэлсэн гэж түүхчид үздэг.

Хэдийгээр Чин гаднаа даруухан эхнэрийн дүр бүтээж байсан ч тансаг байдлаас татгалзаагүй. “Амарч зугаалах болон өөрийн сонирхолд цаг зав гаргаж байгаа нь өөрийгөө золиомолж буй хүний хувьд байж болох зүйл гэж би үздэг” гэж тэр хэлсэн байна.

1940 онд хосууд Ли На хэмээх охинтой болжээ

1950 оноос эхлэн Чин улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Тэрээр боловсрол, соёлын салбарт Маогийн туслахаар ажиллах болжээ. Энэхүү албан тушаалд томилогдсоныхоо дараа түүний хийсэн хамгийн анхны зүйл бол өнгөрсөн амьдралынхаа талаарх мэдээллийг устгах явдал байсан юм. Тэрээр өөрийг нь ядуу амьдралтай, олон амрагтай байсан гэх мэдээллийг олон нийтэд тараахыг хүсээгүй учир үүнтэй холбоотой бүх хуучин зураг, баримтуудаа устгах даалгавар өгчээ.

Хэдэн арван жил өнгөрсөн ч Жяны намтрыг бүрэн цуглуулахад хүндрэлтэй. Түүний талаарх мэдээллүүдийн үнэн худлыг ялгаж салгахад одоо ч төвөгтэй байгаа аж.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд болсныхоо дараа тэрээр хятадын уламжлалт үнэт зүйлсээс татгалзаж, харин балет, дуурийн урлагийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан байна.

Мао, Жян нар, 1946 он

1966 онд Мао Зэдун Соёлын их хувьсгал өрнүүлж, өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөн дарж, залуучуудыг турхиран өөрийгөө дахин шүтүүлэх компанит ажлаа эхлүүлэв. Мао Зэдун 1969 онд эхнэр Жян Чинийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болгож, Соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс жүжигчин Жян Чин Хятад орныг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалын эргүүлгийг удирдаж эхэлжээ.

Чин болон түүний хамтран зүтгэгчид хуучны үзэл санаа, соёлоос татгалзаж “цоо шинэ” нийгэм бүтээх зорилготой байжээ. Эхэн үедээ театр, кино, ном зэргийг устгалд оруулах ажиллагаа эрчимтэй явуулсан байна. “Гартаа алх барьж, атгасан гараа дээш өргөж хуучин бүхний дээгүүр алхах шийдвэрийг би гаргасан” хэмээн Чин хэлжээ.

Бүсгүйн шинэ албан тушаал түүнд асар их эрх мэдэл өгсөн ч тэрээр нөхрөөсөө илүү их эрх мэдэлтэй болж, өөрөө жинхэнэ удирдагч болох хүсэл өвөртөлж байсан юм. Өндөр албан тушаал бүсгүйн толгойг эргүүлсэн мэт санагдана. “Эмэгтэй хүн ч гэсэн удирдагч байж чадна. Коммунист нийгэмтэй байсан ч эмэгтэй удирдагчтай байж болно” гэж тэрээр ярьж байжээ. Даруухан, нөхрийнхөө сүүдэрт нуугдаж байсан энгийн нэгэн гэрийн эзэгтэй хэдхэн жилийн дотор алдартай улс төрч болон хувирсан байна.

3 Бодит байдалтай нүүр тулсан нь

Бодит байдалтай нүүр тулсан нь

Улс төрч Жян Чин Францын ерөнхийлөгч Жорж Помпидугийн Хятадад хийсэн албан ёсны айлчлалын үеэр

Мао Зэдун нас барсны дараа Чиний улс төрийн амьдрал ч дуусгавар болсон юм. Тэрээр төрийн удирдлагыг гартаа авч, шинэ дэг журам тогтоох зорилготой байв. Харамсалтай нь, Жян Хятадын түүхэн дэх хатдын түүхийг давтаж, нөхрийнхөө титмийг авах эрхээ алдахын зэрэгцээ эрх чөлөөгөө хүртэл хасуулсан байна.

Шүүх хурлын үеэр бүсгүйн талаар аймшигтай мэдээллүүд ил болсон юм. Тэрээр соёлын хувьсгалыг эсэргүүцсэн 1.4-1.6 сая хүний амийг хилсээр хороох шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Харин Жян Чин “Би Маогийн хэлснийг л хийсэн. Би түүнд хайртай байсан учраас түүний үгийг үргэлж дагаж, яг л үнэнч нохой мэт зүтгэдэг байсан” хэмээн шүүх хурлыг үеэр хэлжээ. 1981 онд Жян болон түүний хамтрагчдад насан туршид нь хорих ял оноосон байна.

Жян Чин өөрийг нь эсэргүү, хортон хэмээн үздэг нийгэмд амьдрахыг хүсээгүй учир 1991 оны 5 сарын 14-ний өдөр амиа хорложээ.

Эх сурвалж: caak.mn

2
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417