Хоёр их гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Хоёр их гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үргэлжилсэн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх хугацааг түр хойшлуулахаар тохиролцсон байна. Энэ уулзалтаас өмнө АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа ирэх долоо хоногоос 30 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм. Хоёр гүрний удирдагчид ирэх арванхоёрдугаар дугаар сард Чилид болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Д.Трамп мэдэгдээд байна.
 
Тэгвэл АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан монголчууд бидэнд ямар хамаатай  болох талаар иргэд тэр бүр мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Тэгвэл эдийн засгийн гадаад орчин тухайн улсын дотоод орчны  хамаарлаас илүү хамааралтай  байгааг дэлхийн эдийн засгийн шинжээчид  онцолсоор байна.  БНХАУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнд АНУ тарифын шинэ бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор АНУ-руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ зарим бүтээгдэхүүн эрс багассан. Өөрөөр хэлбэл, ашиг буурч байгаа учраас тэр. Үйлдвэрлэлийн хэмжээ багасахын хэрээр эрчим хүчний хэрэглээ буурч гаднаас авах түүхий эдийн  хэмжээ автоматаар буурсан. Эдгээр түүхий эдээс нүүрс, зэс голлодог. Ингэснээр Монгол Улсаас гарах нүүрс, зэсийн хэмжээ буурч, гаднаас орж ирэх доллар, юан мөн дагаад багасахаар ханш өсч төгрөг суларна. Энэ тохиолдолд бидний авдаг хэд багасана.
 
Иргэдийн сайн мэддэгээр барааны үнэ өснө. Тэгэхээр Монголын эдийн засаг Хятад улсаас хамааралтай байгаа тохиолдолд хаа холын АНУ-ын худалдааны маргаан манайд хамаагүй гэсэн бодлыг үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, Саудын Арабын газрын тосны үйлдвэрт дэлбэрлэлт болсон. Энэ дэлбэрэлт  Улаанбаатар хотын иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ гэвэл  дэлбэрэлт болсон учраас газрын тосны хэмжээ багасч, үнэ нэмэгдэнэ. Хэдийгээр манай улс Саудын арабаас биш ОХУ-аас бинзен, шатахуунаа авдаг ч  тэрхүү хямралыг дагаж дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдэнэ. ОХУ шатахууныхаа  үнийг нэмэхээс өөр аргагүй болно. Үр дүнд нь манайд орж ирэх шатахууны үнэ нэмэгдэнэ. Энэ нь иргэдийн халаасыг тэмтрэнэ гэсэн үг.Тэгэхээр үнэ нэмэгдэхгүй байх арга хэмжээ бодлогын шийдвэрүүдийг эрх баригчид авах ёстой. Ийм л харилцан хамааралтай зах зээл, эдийн засгийн орчинд бид амьдарч байна. Тиймээс Монголын топ эдийн засагчдын байр суурийг бид анхааралтай сонсч шийдвэр гаргалтад нөлөөлөх  шаардлага байгааг “Бизнесийн орчин” форумын үеэр зохион байгуулагчид нь онцолж байсан юм.  “Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл” сэдвээр Эдийн засгийн клубын гишүүн эдийн засагч Н.Энхбаяр, Ш.Алтанцэцэг, Б.Түвшинтөгс, Ж. Дэлгэрсайхан  нар байр сууриа илэрхийлсэн юм. Эдийн засгийн дараагийн хямрал магадгүй өмнөх хямралуудаас илүү урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй, бүр илүү гүнзгий байж магадгүй гэсэн сөрөг сэтгэгдэл зах зээлд ажиглагдах нь илэрхий байна. Үүнд тэд байр сууриа илэрхийлсэн юм.
 
Эдийн засагч Н.Энхбаяр: Эрсдэлийг даван туулах стратеги боловсруулах шаардлагатай
 
-АНУ,БНХАУ-ын хоорондын худалдааны маргааны  асуудал 2018 оны  нэгдүгээр сард Хятадад гангын үйлдвэр дэлбэрснээс хойш эхэлсэн. Гуравдугаар сард АНУ,  Хятадын  импортын бараанд тарифын өөрчлөлт оруулахаар мэдэгдэж үүнээс хойш одоог хүртэл нэлээд олон сар үргэлжилж байна. Эл маргаан зөвхөн худалдааных  биш технологийн асуудал ч бий. Жил гаруй хугацаанд үргэлжилж буй энэ хоёр улсын  маргаан Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болохыг тодорхой тоон мэдээлэл дээр тулгуурлан ярьж болохоор олон мэдээлэл гарсан байна. Тиймээс оны эцэст энэ асуудалд бүгд анхаарал хандуулж ярилцаж тодорхой стратеги боловсруулах шаардлагатай.
 
Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг: Хятад руу гаргах нүүрс, зэсийн хэмжээ багассанаар  ханш суларч  импортыг өдөөж болзошгүй
 
-2008-2010, 2013-2015 оны дэлхийн эдийн засгийн хямрал өөр өөрийн онцлогтой байсан. Олон улсын эдийн засагч, судлаачид  дэлхийн зах зээл дэх эдийн засгийн хямралыг мөчлөгтэй нь холбоотойгоор хүндрэлүүдийг тооцсон гэдэг. Тухайлбал, 2008-2010 оныг дэлхийн хэмжээний санхүүгийн хямралаас, 2013-2015 оных үнийн түүхий эд, металийн үнийн шокоос үүдэлтэй бэрхшээл хүндрэл гарсан гэж тайлбарладаг. Харин энэ удаа дэлхийн хэмжээний хямрал болох уу гэдгийг хэлэх эрт байна. Гэхдээ хямрал боллоо гэхэд шалтгаан нь дэлхийн номер нэг орнуудын худалдааны маргаан, хөрөнгө оруулалтын урсгал, дэлхийн нийтийн эдийн засгийн идэвхижлийн саарсан  зэрэг байх болно. Энэ маргаан үргэлжилснээр  дэлхий нийтийн эдийн засгийн идэвхижил буурсантай холбоотойгоор  маргааныг сэдсэн  АНУ-ын тарифын шинж чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэхдээ нөгөө талаас Хятад улс АНУ болон бусад орнуудад түүхий эд, бараа материалаа экспортолдог болохоос биш АНУ өөрөө Хятад улс руу  экспортолдог бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн. Тиймээс Хятад улс хариу арга хэмжээ авахдаа хятадад үйл ажиллагаа явуулж буй компаниудад технологийн шинж чанартай бодлогын арга хэмжээ авах мөн ханшийн бодлого барих чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна. Хэрэв хөрш орон үндэсний мөнгө тэмдэгт болох юаны ханшийн бодлогод тоглолт хийж эхэлбэл АНУ-ын зах зээлд том нөлөө үзүүлнэ. Харин  БНХАУ-д өөрийн бараа бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засгийн өсөлтөө хангадаг манай улсын хувьд ханш суларсан тохиолдолд импортыг өдөөж болзошгүй. Энэ нь харин эсрэгээрээ манай улсын Төвбанк, Монгол Улсын засгийн газраас импортын өсөлт болон хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогоо макро түвшины бодлоготой хослуулан хэрэгжүүлэхэд нөлөөлсөн нь сайн хэрэг болсон. Хоёрдугаарт, түүхий эд металын үнийн бууралт сонгодог хямралуудын нэг. Энэ утгаар энэ удаагийн хямрал гадаад талаас нөлөөтэй. Түүнчлэн Монгол Улсын дотоод өр өндөр байгаа нь өмнөх онуудын хямралаас өөр шалтгаантай байхаар харагдаж байна. Нөгөө талаас экспорт буурсан тохиолдолд  гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь нь ганцхан төсөл руу /Оюутолгой руу/ өрж байгаа зэрэг нь  манай эдийн засгийг эмзэг, мэдрэмтгий болгодог. Тэгэхээр экспортод голчлон гаргах бүтээгдэхүүний эрэлт буурвал манай улс ямар арга хэмжээ авах вэ гэдгээ боловсруулж  одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэдийгээр гадаад валютын нөөц өндөр  байгаа ч 2021 оноос төлөх өрийн хэмжээ, 2020 оны төсвийн орлогын тооцоолсон хэмжээг тооцож үзэхэд дээрх санхүүжилтын дутагдлын эрсдлийг хааж чадахааргүй дүр зураг харагдаж байна.
 
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Худалдааны дайны нөлөөллийн эсрэг манай улс юу ч хийхгүй байгаа нь хамгийн том эрсдэл
 
-Дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдлыг  ажиглахад сүүлийн хоёр жилд  хямралд бэлтгэлтэй байна. Эдийн засгийн өсөлтүүд нь саарчээ. Саяхан  есдүгээр сард хийсэн дэлхий нийтийн мөнгөний бодлого, бодлогын хүүг ажиглахад  АНУ-ын Төвбанкнаас  эхлээд  Европын зарим банк  бодлогын хүүгээ хасах чиглэлд бууруулжээ. Дэлхийн худалдааны маргаанаас үүдэх  эрсдэлээс болгоомжилсон байдалтай байна. АНУ,БНХАУ-ын худалдааны дайн технологийн болоод эдийн засгийн интергациас болж үйл явдал  харьцангүй  хурдан өрнөж ,тогтворгүй орчинд болж байна. Үүнээс гадна 2008-2009  оны дэлхийн эдийн засгийн хямралаас ялангуяа АНУ-ын эдийн засаг нэлээд хурдтай урагшилсан. Тэгвэл Хятадын эдийн засаг одоогоор саарсан гэж байгаа боловч 96 хувиас доош ороогүй байгаагаас харахад эдийн засаг нь хурдацтай урагшлах магадлалтай.
 
АНУ, Хятад улсын хамгийн том хэрэглэгч.Хятад улс харин АНУ-ын хувьд гурав, дөрөвдүгээрт байдаг хэрэглэгч. Тиймээс худалдааны дайн эхлэхэд хоёр тал яг адил хариу арга хэмжээ авсан. Дунд үеэс Хятад улс хүлээцтэй бодлого явуулсан.Тэгэхээр энэ тохиолдолд манайх шиг жижиг улсад сөрөг нөлөөлөл, эрсдэл өндөр. Харин Зүүн Азийн үйлдвэрлэгч орнууд болох Вьетнам, Малайз зэрэг орнуудад харьцангүй эерэг нөлөөлөл үзүүлэх таамаглал байна. Гэтэл энэ худалдааны дайны нөлөөллийн эсрэг манай улс юу ч хийхгүй байгаа нь хамгийн том эрсдэл. Өнөөдөр 2020 оны төсвийн төсөөллийг харах юм бол магадгүй үүний эсрэг ч юм шиг. 2021 онд болох болзошгүй хямралаас сэргийлэх өрийг төлөх төлбөрийн бэлтгэл ажил хангалтгүй байдалтай байна. Тиймээс гадаад орчноос ирэх эрсдэл тодорхой ч дотоод орчны эрсдэлээ хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин   

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2020-07-08

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

Пос төхөөрөмжийг онлайнаар захиалбал бэлэгтэй

2020-07-07

Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?

2020-07-06

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

ҮХЦ: Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

2020-07-08

Ц.Туваанд АН-ын тамга тэмдгийг шилжүүллээ

2020-07-08

Наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2020-07-08

Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ

2020-07-08

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

639 санал өгсөн

51-60
24.26%
41-50
20.03%
31-35
13.3%
36-40
9.55%
25-30
9.08%
21-24
7.04%
13-16
6.1%
65+
5.48%
17-20
5.16%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,296

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,710

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,124