Хятадын иргэд интернетэд холбогдох, утасны шинэ дугаар авахын тулд нүүр царайгаа бүртгүүлнэ

2019-10-14, 14:00 Цаг үе 1,189 0
Хятадын иргэд интернетэд холбогдох, утасны шинэ дугаар авахын тулд нүүр царайгаа бүртгүүлнэ

12-р сарын 1-ээс эхлэн Хятадын иргэд интернет холболтын үйлчилгээ, утасны дугаар авахын тулд харилцаа холбооны компаниудад нүүр царайгаа сканнердуулан бүртгүүлэхээр болж буйг Gizmodo мэдээлжээ.

Энэхүү шинэ журмыг 9-р сарын 27-нд БНХАУ-ын Үйлдвэрлэл ба Мэдээллийн Технологийн Яам (ҮМТЯ)-аас зарласан байна. Google орчуулгын программыг ашиглан хийсэн албан бус орчуулгаас үзвэл энэ журмын зорилго нь “Кибер орчинд иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг тууштай хамгаалах” ажээ.

Журмаар компаниуд үйлчилгээ үзүүлэхээс өмнө нүүр царай таних технологи ашиглан үйлчлүүлэгч нь үзүүлж буй баримт бичигтэйгээ таарч байгаа эсэхийг шалгасны дараа үйлчлүүлэгчид Сим карт олгох, бусдад шилжүүлэх үүрэгтэй болж байна. Мөн үйлчлэгч компаниуд тухайн үүрэн болон суурин утас бодит, үнэн зөв нэр дээр бүртгэгдсэн эсэхийг шалган хэрэв зөрчилтэй бол үйлчилгээг цуцлахаар журамласан байна. ҮМТЯ-аас гаргасан мэдэгдлийн төгсгөлд жаахан хачирхалтайгаар “ийнхүү журамлах нь телефон утас ашиглагчдыг бодит, үнэн зөв нэрээр нь бүртгэх үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, хяналтыг сайжруулах, хариуцлагыг бэхжүүлэх, хэрэгжилтийг хангах мөн уг ажиллагааг тууштай дэмжих юм” хэмээн тайлбарлажээ.

Өнгөндөө энэ нь аливаа луйвар залиланг таслан зогсоох сайн талтай мэт харагдавч далд утгаараа цахим ертөнцөд хүмүүс юу ярьж, үзэж бас хийж байгааг хянах боломжийг Хятадын Засгийн Газарт олгож байгаа юм. Интернет ашиглах эрх авахын тулд нүүр царайгаа бүртгүүлэх нь тухайн хэрэглэгч өөрийнхөө олон нийтийн сүлжээнд ямар мэдээлэл, санаа оноо хуваалцаж, нийтэлж байгаагаа бас ямар цахим хуудсаар тогтмол зочилж байгаагаа мөрдүүлэхэд хялбар болгож байна. Хятадын засгийн газраас интернет сүлжээндээ аль хэдийнэ хяналт тавьж Facebook болон Twitter хуудсуудыг хориглочихсон байгаа.

Энэхүү хатуу хаалт Хятадын бус компаниудад ч нөлөөлөөд эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Apple Хятадын засгийн газартай харилцахын тулд Хонгконгийн ардчилалын төлөөх эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийхний ашиглаж байсан апп-ыг мөн Хятад дах Quartz news апп нь эсэргүүцэгчдийн талаарх мэдээллүүдээ тус тус хаасан байна. Энэ оны эхээр Microsoft-ийн Bing хайлтын систем нь хэд хэдэн удаа тодорхойгүй шалтгаанаар хаагдаж байжээ.

Google ч бас Хятадад зориулж засгийн газрын хяналттай, “Dragonfly Төсөл” нэртэй интернетийн хайлтын системийг хөгжүүлэхээр оролдож байсан. Энэхүү хайлтын системд засгийн газраас хориглосон тодорхой хайлтын нөхцөлүүдийг тусган хөгжүүлж байсан ч нэг эгзэгтэй зүйл нь хайлтыг тодорхой тусгайлсан утасны дугаарууд уруу хийхээр тусгасан байжээ. Энэ оны 7-р сард Google-ийн дээд удирдлага АНУ-ын Сенатын Хуульзүйн Хороонд энэхүү төслийг цуцалсан хэмээн мэдэгдсэн авч энэхүү хайлтын систем Хятадад одоо болтол ажиллаж байгаа хэмээх хардлага байсаар байна.

Нүүр царай таних технологи Хятадад өргөн дэлгэр хэрэглэгдэж байна. Ийм ажиглалтын цэгүүдийг онгоцны буудлуудад ашиглаж байгаа бөгөөд цагдаа нар ийм системээр үндэстний цөөнх болсон исламын шашинт уйгурчуудыг мөшгин ажиглаж байгаа. Мөн тун саяхан Хонгконгийн засаг захиргаа жагсагчдыг нүүрэндээ баг зүүх, нүүрээ будахыг хориглосон нь нүүр царай таних ажиглалтын камерт танигдахаас зайлсхийх гэсэн жагсагчдын аргыг үгүй хийх гэсэн оролдлого гэж тооцогдож байна.  

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417