Энх цагт эндэх ёсгүй амь

Энх цагт эндэх ёсгүй амь
Бид гурван саяулаа. Тодотговол, монголчууд бид цөөхүүлээ. Гэхдээ амар тайван амьдарч байгаа. Дайн дажин, халдлага, байгалийн гамшигт үзэгдэл болдог бусад улс, оронтой харьцуулахад манайх хамгийн тайван орон. Гэтэл хүмүүс ямар нэгэн шалтгаанаар өдөр бүр хэд хэдээрээ нас барж буй нь үнэхээр харамсалтай, бас эмгэнэлтэй. Өвчин эмгэгийн улмаас хэдэн зуугаараа нас барж буй тохиолдлоос гадна өч төчнөөн хүүхэд, хүн ямар нэгэн шалтгаанаар амь насаа алдаж, хорвоог орхиж буй нь сэтгэл сэртхийлгэм явдал юм. Товчхондоо, энх цагт эндэх ёсгүй амь эндэж байна.
 
Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг аж. Монгол Улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлж байна. Сүүлийн таван жилд энэ төрлийн гэмтлийн шалтгаанд унаж бэртэж гэмтэх, 0-4 насныхны  түлэгдэлт, зам тээврийн осол, хүчирхийлэл, амьгүй механик хүчинд өртөх осол багтаж байна. Монгол Улсын хэмжээнд эндэх ёсгүй эндэгдлээр жилдээ 500 гаруй хүн, үүнээс хоёр анги буюу 50 гаруй хүүхэд нас барж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих ноцтой, анхаарал татсан аюултай үзүүлэлт гэдгийг мэргэжлийн болон салбар байгууллагууд анхааруулж буй.
 
Энх цагт эндэх ёсгүй амь эндэж буй үйл явдлын хамгийн сүүлийн жишээ бол насанд хүрсэн дөрвөн хүн, хоёр хүүхэд угаартаж нас барсан хэрэг юм. Тодруулбал, энэ сарын 3-10-нд угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 96 насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс өмнө улсын хэмжээнд 2016- 2017 онд 244, 2017-2018 онд 27 хүн угаартаж эмнэлэгт хандаж байжээ. Тэгвэл 2014-2016 онд нийт 45 хүн гэртээ угаартаж амиа алдсан байна. Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Хүүхдэд хамгийн аюулгүй байх ёстой тоглоомын төв, сургуулийн орчимд бага насны хүүхдүүд гэмтэж, бэртэн, амь насаа алдах тохиолдол ч бий. Түүнчлэн нэгхэн хормын уур омгоо барьж чадаагүйгээс хүний амь насыг хохироох явдал ч нэлээд гарах болов. Тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 2017 онд 22 хүн нас барж, өнгөрсөн онд 7957 хүн эрүүл мэндээрээ ч хохирсон нь харамсалтай. Энэ бол энх цагт эндэх ёсгүй амь эндэж буйн бодит жишээ юм. Эдгээрээс гадна эндэх ёсгүй амь олноороо эндэж буй харамсалтай зарим осол аваар, хэргийн талаарх мэдээллийг хүргэе.
 
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД 4045 ХҮҮХЭД ӨРТСӨНИЙ 52 НЬ АМЬ НАСАА АЛДЖЭЭ
 
Хамгийн эхний асуудал бол зам тээврийн осол. Энэ төрлийн ослын гаралт жилээс жилд нэмэгдэхийн зэрэгцээ ялгангуяа бага насны хүүхэд өртөж, хөгжлийн бэрхшээлтэй болж, амь насаа алдаж буй харамсалтай тоо, мэдээлэл тасрахгүй байна. Жил бүр хагас мянга гаруй, өдөрт дунджаар хоёр хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Тодруулбал, манай улсад жилд дунджаар 50 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг төдийгүй энэ төрлийн осол бага насны хүүхдийн өвчлөлийн тав дахь, нас баралтын гурав дахь шалтгаан болж байна. Зам тээврийн осолд 10-14 насны хүүхэд хамгийн их өртдөг. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 14 хүртэлх насны 4045 хүүхэд зам тээврийн осолд өртөж, үүнээс 52 нь нас баржээ.
 
 
Зам тээврийн осол гарч буйн нэг шалтгаан тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж буй явдал. Мөн жолооч нар хөдөлгөөнд дүрмээрээ бус дураараа оролцдогтой холбоотой гэж үздэг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 98 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог аж. Тухайлбал, сүүлийн гурван жил хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүн амь насаа алджээ.
 
 
Үүний 150 нь хүүхэд байв. Тэгвэл энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн сая гаруй осол бүртгэгдсэний 72 хувь нь нийслэлд 27 нь орон нутагт гарсан байна. Долоо хоногийн нэгэн жишээг энд дурдъя. Өнгөрсөн сарын 9-13-ны хооронд зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж, есөн хүн амь насаа алдсан. Үүнээс найман хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ бол нэг долоо хоногт гарсан зам тээврийн ослын тоон мэдээлэл.
 
Өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан зам тээврийн ослын тоон үзүүлэлтийн талаарх судалгааг гаргажээ. 2007-2017 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17511 бүртгэгджээ. Осолд өртсөн 15077 хүнээс 3859 нь амь насаа алдаж, 11218 нь хүнд, хөнгөн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Ослын нөхцөл байдлыг авч үзвэл зун, намрын улиралд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг их гарчээ. Зам тээврийн ослын улмаас нас барж буй байдлыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоогоор авч үзвэл 100 мянган хүнд 15.3 байгаа нь маш өндөр үзүүлэлт аж. Энэ нь хүн ам цөөхөн манай орны хувьд дэлхийн бусад улс, оронтой харьцуулахад харьцангуй өндөр учраас зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч буйг харуулж байна. Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хэвшвэл зам тээврийн осол 50 хувь буурах боломжтой.
 
ТОМЧУУДЫН ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС БЯЦХАН ЗҮРХ ХОРВООГ ОРХИЖ БАЙНА
 
 
Манай улсын нийт хүн амын сая гаруй нь 0-18 хүртэлх насныхан буюу энэ нь нийт хүн амын 36 хувь юм. ‘‘Хүүхэд, залуусын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн долоон жилийн дунджаар жилд 75 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ хэрээр хүүхдийн асуудлыг өндөр түвшинд авч үзэн, аюулгүй байдлыг хангах ёстой ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эцэст нь тэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Үүний нэг нь сүүлийн жилүүдэд газар авч буй ахуйн осол.
 
 
Энэ төрлийн осолд ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг бөгөөд энэ нь томчуудын хайхрамжгүй байдал, хараа хяналтаа сулруулсантай холбоотой байдаг. Хамгийн сүүлд гарсан харамсалтай хэргийг дурдвал, өнгөрсөн сарын 17-ны өдрийн 10.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутагт ой зургаан сартай охин нүхэн жорлонд унаж нас барсан. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барж буй дөрөв дэх тохиолдол энэ байв. Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу мөн сарын 3-нд Баянгол дүүргийн X хороонд ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан. Түүнчлэн одоогоос дөрөвхөн сарын өмнө Хөвсгөл аймгийн Тариалан сумд хоёр настай хүү, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж хорвоог орхиж байв. Харуусалтай эдгээр хэрэг эцэг эх, асран хамгаалагчдад хангалттай сургамж болсон баймаар. Гэтэл хайхрамжгүй, хэнэггүй эцэг эх, асран хамгаалагчдын хар балгаар нэг зуны дотор л цэцэг, цэврүү шиг дөрвөн нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барлаа. Таны хашаан дахь жорлонгийн хаалгыг танаас өөр хэн ч түгжихгүйг хэчнээн бяцхан зүрх хорвоог орхисны дараа ухаарах юм бэ. Монголчууд бид нэг үе нялх үрсээ хэдэн арваар нь  халуун тогоонд шалзалж байсан бол нүхэн жорлон гэх аюулын харанга нүүрлээд байгааг дээрх жишээ харуулж байна. Эцэг эхийн үл тоосон, хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж ахуйн орчинд хүүхэд эндэж буй бас нэгэн асуудал бол түлэгдэлт юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж буй түлэгдсэн хүмүүсийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд тэр дундаа 0-5 хүртэлх насны хүүхэд хамгийн их хувийг эзэлж байна. Үүний гол шалтгаан мөн л эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдал. Эмнэлэгт хандсан хүүхдүүдийн 90 хувь нь гэртээ байхдаа цахилгаан тогоо, халуун ус, идэж, ууж байгаа хоол ундандаа түлэгддэг байна. Түлэгдсэн шалтгаанаар ГССҮТ-д нас барсан хүмүүсийн 76.5 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байгаа нь гол асуудал юм. Энэ насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтад байдаг, өөрөө бие дааж ахуй орчинтойгоо харьцах чадамжгүй, дөнгөж хөлд ороод хөдөлгөөн, бусад зүйлсийг сонирхох насан дээрээ байдаг тул маш сайн анхаарал тавих хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд сануулдаг ч энэ тоо буурдаггүй нь харамсалтай. НҮБ- ын Хүн амын сангийн төлөөлөгч манай улсад ажиллах үеэрээ “Эцэг эхчүүд хүүхдээ халуун тогоонд түлж байгаа нь нялх үрсийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөн” гэж хэлж байсан удаатай. Барууны оронд бага насны хүүхэд ахуйн осолд өртсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдад нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. Хүүхдээ эрүүл аюулгүй орчинд, өлсгөлгүй өсгөх нь эцэг эхийн үүрэг гэж Үндсэн хуульд нь заасан байдаг аж. Иймд хүүхдээ хараа хяналтгүй орхиж, хайхрамжгүй, хөнгөн хуумгай хандаж үүргээ биелүүлээгүйгээс бол хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх цаг ирснийг дээрх тоо баримт сануулж байна
 
15-29 НАСНЫХНЫ НАС БАРАЛТЫН ХОЁР ДАХЬ ШАЛТГААН АМИА ХОРЛОЛТ
 
Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн буюу жилд 800 мянга орчим хүн амиа хорлож, хорвоог орхидог байна. Харин манай улсад 100 мянган хүн тутамд 28.1 хүн амиа хорлодог бөгөөд энэ нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ. Тэр дундаа 15-29 насны хүмүүсийн нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байгаа бөгөөд амиа хорлох оролдлого хийх эрсдэл өсвөр насны ЛГБТ хүмүүст бусад үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад гурав дахин их байгааг тогтоожээ. Амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь бага, бүрэн бус дунд, бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг бөгөөд нийт амиа хорлогчдын 50 орчим хувь нь ажилгүй хүмүүс байжээ. Амиа хорлосон хэргийн тохиолдлын 40 хувь нь хөнгөн болон хүнд хэлбэрийн согтолттой байсныг судалгаагаар тогтоосон ч 21 хүртэлх насны залуус эрүүлээр амиа хорлох үйлдэл хийдэг байна. Амиа хорлосон хүмүүсийн 33 хувь нь өмнө нь энэ төрлийн оролдлого хийснийг мөн тогтоосон байна. Эдгээр тохиолдолд тухай бүрт нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, амь насыг нь аврах боломжтой аж. Иймд өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, албан байгууллага зэрэг бүх газрууд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтэн болох ёстой албаныхан тодотгож буй. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг буурч, эндэж буй амь эндэхүй гэж үзэж байна.
 
ЖИЛД 250-300 ХҮН БУСДЫН ГАРТ АМИА АЛДДАГ
 
Тайван цагийн бас нэгэн айдас, эмгэнэл, эндэх ёсгүй амь бол бусдын гарт амь насаа алдаж буй явдал юм. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон нь харамсалтай. Тодруулбал, Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд 15-17 мянган хүн гаднын шалтгаан нөхцөлөөс үүдэн амь насаа алдаж байна. Цагдаагийн байгууллагын тоо баримтаас үзэхэд жилд 250-300 хүн бусдын гарт, хоёр мянга гаруй хүн золгүй байдлаар амь насаа алджээ. Ийн золгүй байдлаар амь насаа алдах нь хамгийн өндөр хувьтай байгаа нь үйлдвэрлэлийн осол, бичил уурхайн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй зэрэг олон хүчин зүйлээс болдог байна.
 
ЖИЛД  ДУНДЖААР 88 ИРГЭН УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДДАГ БАЙНА
 
Энх цагийн бас нэгэн эмгэнэл бол амарч зугаалж яваад амь насаа алдах явдал юм. Урин дулааны үед иргэд голын эрэг бараадаж улмаар согтууруулах ундаа хэрэглэснээр усанд осолдох тохиолдол нэлээд гарч байна. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сүүлийн таван жилийн гол усны ослын талаар хийсэн товч судалгаанаас харахад жилд дунджаар 88 иргэн усанд осолдож амиа алддаг байна. 2017 онд нийслэлийн хэмжээнд 30 гаруй өнгөрсөн онд арав гаруй хүн усанд осолдож амь насаа алджээ. Энэ оны тухайд тавдугаар сарын 20- ноос долоодугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 14 хүн эндсэн бөгөөд үүний гурав нь бага насны хүүхэд байжээ. Товчхондоо, хоёр хоногт л нэг хүн усанд живж байна гэсэн үг. Усанд живж амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж. Энэ төрлийн осол удаа дараа гарч, урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвлөөд байхад л ус руу орж амь насаа алдаж буй нь хэнэггүй, хайхрамжгүй, өөрсдийн амь насанд хайргүй байгаагийн илэрхийлэл юм.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417