Сири дэх АНУ-ын цэргүүд Туркийн цэргийн хүчний их бууны суманд өртөх дөхсөнийг CNN мэдээллээ.
Сирийн зүүн хойд хэсгийн Кобани хотын байрлалаас буудсан их бууны сум аравдугаар сарын 11-ний өдрийн оройн 9 цагийн орчимд АНУ-ын цэргүүдийн байрлаж байсан газраас хэдхэн зуун метрийн зайд буусныг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Брук ДеВалтт мэдэгдэв.
Тэрбээр “АНУ-ын тал Туркээс түрэмгийлсэн, дайн өдөөх шинжтэй үйлдэл хийхгүй байхыг шаардаж байна" гэж хэлэв.
АНУ-ын тал Туркийн уг үйлдлийг санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байгаа бөгөөд шаардлагатай бол АНУ-ын цэргүүд өөрсдийгөө хамгаалах үйлдэл хийх эрхтэй болохыг сануулсан байна.
Харин Туркийн батлан хамгаалах яам "АНУ-ын бааз руу санаатайгаар гал нээгээгүй бөгөөд АНУ-ын цэргийн бааз байрлаж буй цэгээс 1,000 орчим метрийн зайнаас өөрийнх нь тал руу гал нээсэн тул хариу арга хэмжээг авсан. Гэхдээ бид АНУ-аас мэдээлэл хүлээн авснаасаа хойш галаа зогсоосон" гэж мэдэгджээ.
Турк улс Сирийн зүүн хойд бүсэд цэргийн ажиллагаа эхлүүлснээс болж тухайн бүс нутагт оршин сууж байсан 100.000 орчим иргэн орон гэрээсээ дүрвэж, амиа алдагсдын тоо хэдэн зууд хүрээд байгаа юм.