Аризонагийн их сургуулийн судлаач Такеши Иномата нь Мексикийн Үндэсний Статистик, Газарзүйн хүрээлэнгээс 2011 онд гаргасан газрын зургийг (LiDAR ) ашиглан шинэ нээлтүүд хийсэн болохыг New York Times сонинд бичжээ.
Тус газрын зургийг Мексикийн Табаско, Чиапас мужийн 4,400 квадрат газар нутгийг судалж, тэдгээрийг бизнес эрхлэгчид болон судлаачдад таниулах зорилгоор бүтээсэн байна.
Улмаар Маяа соёл иргэншлийн гарал үүсэл, эрт үеийн олмек хүмүүсийг судалдаг Иномата нь энэхүү газрын зургийг ашиглаж эрдэмтдийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй газруудыг олж чадсан байна.
Тэрбээр өтгөн бут бургасаар бүрхэгдсэн 27 томоохон хот, байгууламжуудын ул мөрийг олсон ба түүний олдворууд бусад археологичдод урам зориг өгч, олон нийтэд ил тод байгаа LiDAR газрын зургуудын эрэлтийг ч нэмэгдүүлсэн байна.
Мексикийн судалгаанаас үзэхэд Брандейзын их сургуулийн антропологийн профессор Чарльз Голден НАСА-г ашиглан Мексик-Гватемалагийн хил дээрх Усумачинта голын ойролцоох эртний суурин газруудыг олж байжээ.
Гэхдээ LiDAR газрын зургийг ашиглаж Маяагийн археологид хувьсгал хийсэн хийсэн тус нээлт нь Гватемал дахь эрдэмтдийг гайхшруулж чадсан юм.