Эквадор дахь засгийн газрын эсрэг жагсаалын үеэр амь үрэгдсэн хүний тоо 7 болж, 1340 хүн шархадсан болохыг хүний эрхийн байгууллагаас мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Харин Эквадор дахь эсэргүүцлийн тэмцлийн удирдагчид эрх баригчидтай яриа хэлцэл эхлэхээс татгалзаж байна.
Эсэргүүцлийн жагсаал 10-р сарын 3-наас эхэлснээс хойш нийт 1212 хүн баривчлагджээ. Өмнө нь Эквадорын Дотоод хэргийн сайд Мариа Паула Ромо жагсаалын үеэр хамгийн багадаа 86 цагдаа шархадсан гэж мэдэгдэж байсан юм.
10-р сарын 1-нд Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено 10-р сарын 3-наас эхлэн шатахууны хөнгөлөлтийг цуцлах тухай тогтоолыг гаргаж, гарын үсэг зурав. Ингэснээр шатахууны үнэ 120% -иар нэмэгджээ.
Түүнчлэн Эквадорын эсэргүүцлийн жагсаал цагдаа нарын эсрэг мөргөлдөөн болж хувирсан тул Морено улсдаа онц байдал зарлах шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрсэн байна.