Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

Сүүлийн хэдэн жилд эхчүүд жам ёсоороо амаржихаас эрс татгалзах болжээ.

Өөрөөр хэлбэл, амаржиж буй эхчүүдийн 40 хувь буюу 100 эмэгтэй тутмын 40 нь кесарево буюу манайхны хэлдгээр хийсвэр хийлгэж байна гэсэн судалгаа бий.

Хийсвэр хагалгаа гэдэг нь өөрөөрөө буюу байгалийн жамаараа амаржих боломжгүй эхэд зайлшгүй хийдэг нэг төрлийн мэс засал юм. Өөрөөр хэлбэл энэ нь эмчийн заалтаар, эрсдэлтэй жирэмслэлтийн үед хийгддэг мэс ажилбар билээ. 

Энэхүү төрөлтийн 2 үйл явцын талаарх албан ёсны дүгнэлт, тодорхойлолт манай улсад байдаггүй ч олон эхчүүдийн эрүүл мэндэд ялгаа нь ажиглагдаж байдаг. 

Хийсвэр хагалгаагаар төрсөн эх тодорхой хугацаанд буюу нэлээд хэдэн сар хоолны дэглэм сахих шаардлагатай байдаг. Сүүтэй цай болон гэдэс дүүргэх ямар ч хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болдоггүй. Үүнээс үүдэж хөхөнд нь сүү орохгүй удах, ядрах гэх мэт шинж тэмдгүүд илрэх нь бий.

Дээр нь дотор болон гадна оёо нь хүндүүрлэх, нуруу чилэх гэх мэт олон зовиурууд илэрдэг. Мөн кесар хагалгаагаар төрсөн эхчүүд ихэвчлэн дараагийн төрөлтөндөө ч хагалгаа хийлгэх шаардлагатай болдог. Учир нь кесарын дараа өөрөөрөө төрөх явцад оёоны эдгэрэлтээс хамаарч маш олон эрсдэлүүд үүсэж болдог байна.

Хагалгаа хийлгэсэн эхийн умайд сорвижилт үүсдэг бөгөөд хэрвээ оёо нь хэт их сорвижсон байвал дараагийн хүүхэд жам  ёсоороо төрөхөд хүндрэл учруулж, умай урагдах эсвэл цус алдах тохиолдол гардаг. Хэрвээ сорви урагдвал хүүхдээ цааш тээх боломжгүй, цаашлаад умай саваа тайруулах хүртэл хүндрэл эрсдэл учирдаг аж.

Үүнийг дагаад сорвины жирэмслэлт гэх аюул бий. Кесарын дараах хоёр эсвэл гурав дахь жирэмслэлтэд ургийн ихэс умайн сорвинд бэхлэгдсэн тохиолдолд эх, ураг 2 хоёулаа амиа алдаж ч болдог.

Ийм л учраас өөрөөрөө буюу жам ёсоороо төрөх нь хамгийн зөв сонголт билээ.

Гэхдээ мэдээж кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй, эмчийн заалттай бол өөрийн болон үр хүүхдийнхээ төлөө хийлгэх нь зөв юм. Харин эрүүл саруул жам ёсоороо төрөх боломжтой хэрнээ мэс ажилбар сонгох нь хэтэрхий өрөөсгөл юм.

Кесар хагалгааг төрөхийн өвдөлтөөс айсан эхчүүд болон гоо сайхнаа хадгалж үлдэх гэсэн хүсэлтэй бүсгүйчүүд сайн дураараа хийлгэх болжээ. Тэгвэл кесар хагалгаа ч маш аймшигтай өвдөлтийг мэдэрдэг гэдгийг санах нь зүйтэй.

Тус хагалгааг хийхдээ хэвлийн доод хэсэг, давсагны дээд хэсгийг нээж, хүүхдийг гаргаж авдаг. Дараа нь хэвлийг буцааж оёж, хэвийн байдалд оруулахыг хичээдэг. Улмаар хагалгааны дараа, мэдээ алдуулагчийн үйлчлэх хугацаа дуусаж, хийсвэрээр төрсөн бүсгүйчүүд асар их өвдөлт, тухгүй байдлыг мэдэрч, зовлон гээчийг өөрсдийн биеэр амсдаг.  

Кесар хагалгааны үед зөвхөн хүүхэд төрчихлөө гээд аюул осол алга болдоггүй. Мэдээ алдуулагч эхийн биеэс бүрэн гадагшлах хүртэл хагалгаа амжилттай болсон эсэхийг хэлэх аргагүй байдаг. Хийсвэр хагалгааны үеэр ээжүүд өвдөлт мэдрэхгүй боловч бие доторх бүхий л хөдөлгөөнийг мэдэрч байдаг. Харин дараа нь тэд тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг хэд хоногийн турш мэдэрдэг юм.

Хийсвэр хагалгаанд орох шаардлагатай нөхцөл байдлууд:

  • Умайн цус алдалт
  • "Эклампси" буюу "хүнд хэлбэрийн жирэмсний хожуу хордлогын таталт"
  • Хярзан урагдах
  • Ургийн аюулгүй бус байдал
  • Цохилж байгаа хүйг алдах (Ургийн хүй нь ургаасаа богино буюу жижиг хэмжээтэй байх)
  • Төрөлт түргэсгэх оролдлого амжилтгүй болсон
  • Ургийн хэмжээ эхийн аарцагтай харьцуулахад хэт том байх
  • Эхийн клиник үхэл
  • Төрөх явцад хүндрэл үүсэж, эхийн бие муудах зэрэг тохиолдолд кесар хагалгааг хийж, ургийг эсэн мэнд төрүүлдэг. 

Тэгэхээр охид бүсгүйчүүд минь аль болох мэс ажилбараар төрөх сонголтыг сайн дураараа бүү хийгээрэй. Мөн хэрвээ та кесар хагалгаагаар төрсөн эхчүүдийг ямар ч эрсдэлгүй, өвдөлтгүй төрдөг хэмээн боддог бол тэр бодлоо тархинаасаа авч хаях хэрэгтэй шүү. Учир нь зарим хүмүүс хагалгаагаар төрсөн ээжүүдийг ихээхэн гоочилж буй харагддаг. Гэвч тэд жам ёсны төрөлтийн өвдөлтөөс магадгүй хэд дахин илүү өвдөлтийг мэдэрч, маш их эрсдэлийг даван туулж, зориг гарган бүхнийг тэсдэг юм шүү.

Эх хүн хүүхдээ төрүүлэх үедээ үхэлтэй нүүр тулаад үрээ шүүрч аваад, энгэртээ тэврэн буцаж ирдэг юм гэнэ лээ.

Э.Анударь 

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ

2020-02-18

Энэтхэг улс Франц, Их Британийг гүйцэж дэлхийн 5 дахь том эдийн засагтай орон болжээ

2020-02-18

Ши Жиньпинийг коронавирусийн талаар юу ч мэдэхгүй гэж шүүмжилсэн хуульчийг баривчилжээ

2020-02-18

Германы ерөнхийлөгч: "Дэлхийд хамгийн их аюул учруулж байгаа улсууд бол Америк, Орос, Хятад"

2020-02-18

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

2020-02-10

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбум төгрөг алдаж байна

2020-02-12

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг

2020-02-12

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

Итгэл гэж...

2020-02-18

Баабар: Шодоргос

2020-02-17

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17
6:27

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж

2020-02-15

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

“Open Box” худалдаа зохион байгуулагдана

2020-02-14

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Глобалчлалын эрин төгсгөл болсныг коронавирусын тахал харууллаа!

2020-02-14

Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртэв

2020-02-18

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэлээ

2020-02-18

Согтуугаар жолоо барьж яваад гурван хүнийг гэмтээжээ

2020-02-18

Г.Загдаа: Траншейнд байсан 130 хүнийг ам бүлтэй нь хүн шиг амьдруулж байгаа нь гавьяа биш үү?

2020-02-18

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Ziko's podcast #12 - Entertainment News!

2020-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.03%
АНУ
31.83%
Арабын орнууд
6.87%
ОХУ
4.52%
Хойд Солонгос
2.71%
Израиль
2.35%
Иран
1.63%
Бусад
1.45%
Африкийн орнууд
1.08%
Энэтхэг
0.72%
Турк
0.72%
Афганистан
0.54%
Европын Холбооны орнууд
0.36%
Пакистан
0.18%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,356

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,592

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,761

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,477