Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

Бидний Ирээдүй хойч үе

Posted by Нэмэлт Өөрчлөлт on Sunday, October 13, 2019

 

Монголчууд бидний үзэн яддаг Хятад улс саяхан дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлаа нээж, 70 жилийн ойгоороо өмнө нь харуулж байгаагүй шилдэг цэргийн зэвсгүүдээ олонд танилцуулж, оюутнууд нь дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд үүрийн 5 цагаас эхлэн номын санд дугаарлаж байхад манай залуус архидсаар, зодолдсоор, нэг нэгнээ шүүмжилсээр, жалга довны хэрүүлээ хийсээр л...

Одоо бүр эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь архи ууж, нэг нэгнээ зодож, танхайрч гэмт хэрэгт холбогдох нь их болжээ. Юутай харамсалтай. 

Ид хийж бүтээх насан дээрээ хийцгүйрч яваа залуус Монголын ирээдүйг дэндүү харлуулж байна. Тэгээд болоогүй ийм ухамсаргүй залуусаас үр хүүхэд мэндэлнэ гэхээр төсөөлөхөд ч бэрх юм.

Монголчууд оюуны потенциалаараа хаа ч ялгарч чаддаг. Гэхдээ өмсөж зүүсэн нь хэнээс ч дутахааргүй харагдах охид, залуусын тархи аль хэдийн илжрээд дуусжээ.

Өнөөдөр Монголын нийгэмд асуудал их байгаа хэдий ч үнэхээр хүсээд, хичээж чадвал маш их боломжууд байна. Ажлын байрууд ч жил ирэх тусам нэмэгдэж, зарын сайтуудаар ажил олгогчид нь "Ажил хийх хүн алга байна" гэж халаглаж байна.

Харин 18-35 насны залуус баасан гараг бүр шоудахаа л хууль мэт ягштал биелүүлдэг болжээ. Баасан гарагт Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихсэж, хаа сайгүй л архи, пиво ууж суугаа залуучууд харагддаг. Тэд шөнө нь зодолдож, гэмт хэрэг үйлдэж аваар осол гаргаж хэдэн цагдаа нарынхаа ясыг цайлгана.

Энэ л үнэн төрх Монголын ирээдүй аж.

Юунд найдаж, юунд итгэж яаж амьдраад байгаа нь ер тодорхойгүй шоучин залуус насны эцэст гудамжны архичид, биеэ үнэлэгчид, хараа хяналтгүй хаягдсан хүүхдүүдийн тоог олшруулахвий.

Баар цэнгээний газраас жаргал эрдэг, стрессээ тайлж байгаа нэрийдлээр өөрсдийгөө хорлодог байдал хэзээ арилах вэ? Угтаа бол хар бүхэн шингэсэн тэдгээр газруудад сайн сайхныг даллах юу ч олдохгүй.

Хүсэл тэмүүлэл, зорилгыг өөртөө бий болгож, өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж, амьдралаа үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэх тийм ч хэцүү зүйл биш. Гэвч дэндүү арчаагүй охид, залуус хар усанд толгойгоо мэдүүлж, ажиллаж, суралцахын оронд мансуурч, хөлчүүрхэн явж байна. 

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээ хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Мөн нийгмийг цочроосон олон гэмт хэргүүдийн ихэнхийг нь согтуу эсвэл мансуурсан хүмүүс үйлдэж байгааг бүгд харж, сонсож байгаа...

Ерөөсөө л эцэг, эхийнхээ эсвэл өөрийн олсон хэдэн төгрөгөөрөө зовлон худалдаж авч ууж байгаа нь авто машины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэт олон асуудлуудын эх үүсвэр болж байна. 

Биеэ захирч чадахгүй, ухаан мэдрэлээ алдталаа согтсон хүмүүс бусдын амь насанд эрсдэл учруулах үйлдлийг хэнэг ч үгүй хийж чаддаг. Энэ бол маш том аюул юм.

Дэлхийд нэрээ цуурайтуулж яваа, эх орондоо ч хичээнгүйлэн ажиллаж яваа олон мундаг залуус манайд бий. Тэднээр бахархахгүй байхын арга үгүй. Харин тэднээс суралцаж, үлгэр жишээ авдаг залуу үе хичнээн бол. Дандаа хийж, бүтээж байгаа нэгнээ муулна, гоочилно. Тэгээд өөрсдөө гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулахгүй зөвхөн амаараа л том том "баана". 

Адаглаад ирээдүйд хэвлийдээ үр тээх охид, бүсгүйчүүд минь дэг жаягтай, соёлтой, ухамсартай, үлгэр жишээ баймаар байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гутааж, өөрсдийгөө доош нь хийж, үнэ цэнэгүй амьдралаар битгий амьдраач!!!

Н.Чимгээ

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

21
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417