Японы аврах багийн ажилтнууд ор сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тус улсад болсон "Хагибис" хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 74-д хүрсэн болохыг Ройтерс мэдээллээ.
Олон нийтийн телевизийн NHK телевизийн мэдээлснээр амралтын өдрүүдэд "Хагибис" хар салхи Японы хэсэг бүлэг арлуудыг дайрсны дараа 12 хүн сураггүй алга болж, 220 гаруй хүн шархадсан байна. Мөн Хонсю арлын зүүн хагаст 52 гол үерлэжээ.
Хамгийн их хохирол амссан Фукушима мужийн оршин суугчид сүйдсэн барилга байгууламжийн хог хаягдлыг зайлуулах ажлыг хийж байгаа бөгөөд олон ахман настнууд гэртээ очиж чадахгүй, нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ засгийн газар гамшгийн нөхцөл байдлыг арилгахад 710 сая иен буюу 6.5 сая доллар зарцуулна гэж мэдэгджээ. ($ 1 = 108.8000 иен)