Хятад улс АНУ-тай хийсэн худалдааны гэрээний нөхцлийг биелүүлж эхэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хятад улс худалдааны гэрээний нөхцөлд заагдсанаар Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлсэн бөгөөд энэ нь хоёр улсын тохиролцооны нэг хэсэг байсан" гэж өөрийн твиттер хуудсандаа жиргэснийг ТАСС мэдээллээ.
Түүний хэлснээр, гэрээний эхний үе шатны хэлэлцээрүүд эцсийн байдлаар дуусаад хоёр дахь хэлэлцээр хийгдэх ба тэд 3-4 долоо хоногийн дараа Чилид болох чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурж магадгүй аж.
Энэ талаар Блүүмберг АНУ болон Хятадын талууд хоёр орны хоорондох худалдааны дайныг зогсоох боломжтой хэсэгчилсэн тохиролцоонд хүрсэн гэж мэдээлэв.
Энэхүү гэрээнд Хятад улсаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн худалдан авах, АНУ-ын импортын татварыг тодорхой хэмжээгээр бууруулах гэх мэт заалтуудыг тусгасан байна. Энэ нь 2019 оны сүүлээр хоёр улсын удирдагчдын гарын үсэг зурахаар төлөвлөсөн өргөн хүрээний хэлэлцээрийн үндэс болж буй юм.
Өмнө нь Америкийн ерөнхийлөгч 10-р сарын 25-аас 10-р сарын 30-ны хооронд хятадын бараа бүтээгдэхүүний татварын татварыг 25% -иас 30% хүртэл нэмэгдүүлэхийг түр хойшлуулахаар болсноо мэдэгдсэн. Үүний хариуд Хятадын эрх баригчид 9-р сарын 17-нд АНУ-аас орж ирж буй 16 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нэмэлт татварыг тэглэх шийдвэрийг гаргажээ.