Оросын мөрдөгчид ДНХ-ийн мэдээллийг ашиглаж 182 удаагийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олжээ
ОХУ-ын мөрдөн байцаагчид энэ онд 182 удаагийн гэмт хэрэгтэн үйлдсэн сэжигтнийг ДНХ-баазын мэдээллийн ачаар олж тогтоосныг ТАСС мэдээллээ.
Мөрдөн байцаах газрын дарга Александр Бастрыкин "Российская газета" -т өгсөн ярилцлагадаа "Бид олж авсан мэдээллүүдээ Мөрдөн байцаах газрын ДНХ-ийн нэгдсэн мэдээллийн санд хадгалдаг. Өнөөг хүртэл 31,988 генетикийн мэдээллийг бүртгэж, шинжээчдийн үзлэг хийсний дараа тэдгээрийг шалгаж байна. Улмаар энэ жил ДНХ-ийн бүртгэлийг шалгасны дараа 182 удаагийн гэмт хэрэгт үйлдсэн этгээдийг илрүүллээ" гэж хэлжээ.
Мөн тэрбээр "Хэргийн газраас олдсон генетикийн мэдээлэл нь өөр нэг эрүүгийн хэргийн гэмт хэрэгтний мэдээлэлтэй давхцаж болдог. Одоо ДНХ-ийн судалгаа нь гэмт хэргийг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа хурууны хээг судалж, ДНХ-ийн бүтцийг тодорхойлох нь шийдэгдээгүй цуврал гэмт хэргүүдийн нотолгоо болж байна. Он гарснаас хойш мөрдөн байцаагчид ДНХ-ийн мэдээлэл дээр үндэслэн 25 илрээгүй гэмт хэргийн сэжигтнүүдийг олж тогтоосон. Харин тэднийг саатуулах нь цаг хугацааны л асуудал" гэж мэдэгдэв.