Саудын Араб улсад гадаадын хосууд буудалд хоноглоход гэрлэлтийн баталгаа шаардахгүй

2019-10-16, 17:00 Цаг үе 335 0
Саудын Араб улсад гадаадын хосууд буудалд хоноглоход гэрлэлтийн баталгаа шаардахгүй

Муслим шашны хатуу дэглэмийг баримталдаг Саудын Араб гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аяллын визнийхээ нөхцөлийг нэлээд уян хатан болгоод байгаа юм. Тус улсад аяллаар очсон гадаадын хосууд буудалд нэг өрөөнд орж байгаа тохиолдолд гэрлэлтийн батламжаа заавал үзүүлэх журамтай байсан юм. Тэгвэл энэ журамд өөрчлөлт оруулж, Саудын Арабын зочид буудлууд гадаадын хосуудаас гэрлэлтийн баталгааг цаашид шаардахгүй юм байна.  

Саудын Арабын Аялал Жуулчлал, Үндэсний Өв Соёлын Комиссоос  баасан гарагт  аяллын визний нөхцөлд  олон өөрчлөлт  орж байгааг мэдээлжээ.  Саудын Арабд аялаж байгаа гадаад улсын эмэгтэй, эрэгтэй хоёр буудалд нэг өрөөнд орох тохиолдолд гэрлэлтийн батламж хардаг байсан журамыг хүчингүй болгож байгааг мэдээлжээ. Гэхдээ энэ өөрчлөлт тус улсад аялж буй гаднын иргэдэд хүчинтэй юм.

Харин Саудын Арабын хосууд буудалд хамтдаа орох тохиолдолд хууль ёсны харилцаатай гэдгээ батлах бичиг баримтыг заавал үзүүлдэг байдал хэвээр үргэлжлэх юм.  Үүнээс гадна  шаардлагатай баримт бичгийг шалгуулснаар буудалд  ганцаараа байрлах эрх Саудын Арабын эмэгтэйчүүдэд нээлттэй болсон байна. Өмнө нь эмэгтэйчүүд  ганцаараа буудалд орохыг хориглодог байжээ. Ийм өөрчлөлт  бий болсноор Саудын Арабын эмэгтэйчүүд ганцаараа болон найз охид, бүсгүйчүүдтэйгээ аялал хийх боломж нээлттэй болж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Саудын Араб 50 орчим орны иргэдийн аяллын визний нөхцөлийг эрс цөөрүүлж байгаагаа зарласан юм. Энэ нь тус улс аяллын жуулчлалын салбарыг хөгжүүлж, газрын тосны экспортоос хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах зорилготой холбоотой юм. Тус улс 2030 он гэхэд жилд 100 сая жуулчин хүлээн авах зорилго тавиад байна. Ер нь Саудын Араб эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр хаагдмал орон гэх шүүмжлэлд байнга өртөж ирсэн юм.

Гэвч сүүлийн үед  эмэгтэйчүүдийн нийгэмд болон улс төрд гүйцэтгэх эрх, үүргийг сайжруулах, дэмжих алхмуудыг авч эхлээд байна. Өнгөрсөн жил л гэхэд Саудын Араб улсад эмэгтэйчүүдийн жолоо барихыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна Саудын Арабын эмэгтэйчүүд гаднын оронд аялахдаа нөхөр эсвэл сүйт залуугаасаа тусгай зөвшөөрөл авдаг байсан дэгийг хүчингүй болгоод байна. Эдгээр өөрчлөлт нь угсаа залгамжлах Хунтайж Мухаммед бин Салманы Саудын Арабын эдийн засаг  болон нийгэмд  томоохон шинэчлэлийг явуулах бодлогын нэг хэсэг юм байна.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

Болж өгвөл битгий худлаа ярь

2020-06-05

Хүний тархинд санах ойг идэвхжүүлэх хэсэг байдаг

2020-06-04

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг тагнуулын ерөнхий газар хариуцан тайлагналаа

2020-06-04

Долларын ханш тэнгэрт хадаж, гиперинфляцитай тулах уу?

2020-06-04

Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй

2020-06-03

АНУ биткойнтой "дайн" зарлав

2020-05-31

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна

2020-06-04

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02

Хөгжлийн онол...

2020-06-05

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Өнөөдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй

2020-06-05

Х.Баттулга: Бурхны шашин бол Монголчуудын оюун санааны дархлаа, уламжлалт шашин мөн билээ

2020-06-05

Итали улс Европын жуулчдыг хүлээн авч эхэллээ

2020-06-05

АНУ Хятадын агаарын тээврийн онгоцуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй

2020-06-05

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль ямар нөлөө үзүүлэх вэ?

2020-06-04

Энэтхэг, Хятадын удирдагчид "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж мэдэгджээ

2020-06-04

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

2020-06-04

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Уугуул Америкчуудын өвөг дээдсийг 14 мянган жилийн өмнө Байгал нуураас ирсэн гэж эрдэмтэд нотлов

2020-06-04

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

2020-06-04

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

427 санал өгсөн

51-60
25.53%
41-50
18.97%
31-35
13.82%
36-40
9.6%
25-30
8.2%
21-24
7.73%
17-20
5.62%
13-16
5.39%
65+
5.15%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,254

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,470

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,054