Үндсэн хуулийн асуудалд...

Үндсэн хуулийн асуудалд...

Өнөөдөр засгийн эрх ард түмний гарт байна уу, сонгож болсон  төрөө иргэд хариуцлага тооцож огцруулж чадаж  байна уу, баялгийн хувиарлалт шударга байна уу, боловсрол эрүүл мэнд нийгмийн асуудлаар та сэтгэл хангалуун байна уу, ашигт малтмалыг ард түмэн эзэмшиж байна уу,  эсвэл гадаад дотоодын олигархиуд эзэмшиж байна уу,  иргэд шүүх прокурор цагдаад итгэлтэй  байна уу, хүний эрх шударга ёс хангагдаж байна уу, бизнесийн орчин шударга байна уу, бие даасан эдийн засагтай байна уу, нийгмийн эмзэг бүлгийнхэн  төрийн хайр халамжийг  хүртэж чадаж байна уу, мал машин байр сууц таны мэдэлд  байна уу, эсвэл банкны барьцаанд байна уу,  энэ бүхнийг өнөөгийн Үндсэн хууль  зохицуулж чадаж байна уу үгүй юу гэх зэрэг асуултыг та өөрөө өөртөө тавиад үзээрэй, Үгүй бол Үндсэн хуулиндаа дараахь  зарчмийн өөрчлөлтүүдийг оруулах цаг нь болжээ.

Монголын ард түмэн бол төр засаг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр нь ард түмний байнгын хяналтанд байж ард түмний эрх мэдэл төрийн дээр тогтож төр зөвхөн сайн үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэж  нийгэмд шударга ёсыг сахиулан ард түмнийг малтай өмчтэй эрхтэй нь  өөрийн найдвартай хамгаалалтандаа байлгаж хангалуун амьдралаар хангах үндсэн зорилготой.

Эмхлэгдэн байгуулагдсан төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж хугацаанаас нь өмнө огцруулан шинээр эмхлэн байгуулах эрхийг баталгаажуулах ёстой.  1992 оны Үндсэн хуульд орхигдсон ардын хянан шалгах тогтолцоо, хүний эрхийг хамгаалах тогтолцоог хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалаас тусад нь  дөрөв-тавдахь засаглал болгон  авч үзэн Үндсэн хуульд тусгай бүлэг заалт болгон оруулах шаардлагатай.

Монгол үндэстнээ нэгтгэх зорилгоор гадаадад байгаа элэг нэгт ахан дүүсдээ монголын иргэншил авахад нь давуу эрх олгох, төрөөс хилийн чанадад оршин сууж байгаа монголчууддаа үндэсний хэл соёлоо хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зүйтэй.

Газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмалыг нь ард түмний дундын өмч болгож нөөцөөс нь хамаараад стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилж, баялгын сангаа нэн тэргүүнд иргэдийн боловсрол эрүүл мэнд орон сууц нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах нь зөв.

Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод  байгаа, үлдсэн 98 хувь нь онгоноороо байгаа, үүнээс  Оюу Таван гэсэн хоёрхон толгой  орд нийлэхэд л есөн зуун тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэнэ гэсэн бүдүүн баргын албан бус тооцоо бий.

Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго бол туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд оршин тогтнохын үндэс бол хөгжил, хөгжлийн үндэс бол боловсрол юм. Ирак Афгантай адилхан олон жил дайн дажинд нэрвэгдсэн ч   Саддам Хуссейн тухайн үедээ ард иргэддээ өндөр боловсрол эзэмшүүлсний ачаар өнөөдөр Афганаас арав дахин хурдан босч хөгжиж байна.

Хятад биднээс 500 дахин, Орос 50 дахин хүн амтай тул бид тэднийг биеийн бяраар бус еврей нар шиг оюуны бяраар дийлэх зарчимд тулгуурлан төр засгаас монгол хүн бүрт дээд боловсролыг Герман Франц шиг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай. Монголын бакалаврыг дэлхийн бүх оронд хүлээн зөвшөөрч магистрантуртаа саадгүй элсүүлж байгаа боломжийг ашиглан  гадаад мастерийн төлбөрийг баялгын сангаасаа  гаргуулан монгол хүн бүр дэлхийн боловсрол гүйцэд эзэмших бололцоотой.

Монгол хүнээ төрийн хамгаалалтанд байлгах эрхэм чиглэл нь боловсрол төдийгүй иргэдийн эрүүл мэнд орон сууц нийгмийн баталгаа эрх, эрх чөлөө нь байна. Хөдөөнөөс хотод шилжих иргэдийн эрхийг олон улсын хуулиар болон Үндсэн хуулиар хэнд ч хаах боох эрх байхгүй. Замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй л бол долоо хоногийн нэг өдөр машин жолоодох эрхийг хаах боох эрх хэнд ч байхгүй. Ямар замаар яаж саадгүй зөрчилгүй явуулах гэдэг нь л төрийн үүрэг. Энэ асуудал зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн нийслэл төр захиргааны түшмэдүүдтэй холбоотой болохоос дүрмээрээ явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй. Замын ачааллыг хэдэн жилээр ч тооцоод бөглөрөл үүсэхээс нь өмнө хэдэн багана хатгаад ч гэсэн хотынхоо дээгүүр ч хамаагүй хэдэн арван км хурдны зам, доогуур нь ч метро тавих зэргээр асуудлаа яаж шийдэх нь цэвэр төрийн үүрэг.

Шинээр гэр бүл болж байгаа залуу гэр бүл үнэгүй орон сууцаа гэр бүлийн баталгаатайгаа хамт гардан авах эрх, амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэн төрөөс сар бүр баталгаатай тэтгэмж авах эрх, хүн бүр хүнд мэс заслын төлбөрийг төрөөс зуун хувь гаргуулах, хүүхэд жирэмсэн эмэгтэй ахмад настан эдгэршгүй хүнд өвчтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэтгэцийн хүнд эмгэгтэй  иргэд бүх төрлийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа төрөөс гаргуулах, тэтгэвэр дундаж цалингаас дээгүүр байх зэрэг иргэдийн язгуур эрх тус бүрийг  Үндсэн хуульд баталгаажуулж өгөх шаардлагатай.

Дээд шатны албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, тушаалыг доод шатны албан тушаалтан нь биелүүлэхгүй байх үүргийг, сонгуулийн насны нэг мянгаас доошгүй  иргэний  албан ёсны саналыг төр засгийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан  заавал авч хэлэлцэн шийдвэрлэж байх үүргийг, хууль бусаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэний хохирлыг төр засаг нөхөн төлж байх зэрэг үүргийг зайлшгүй хуульчлах хэрэгтэй.

Ардын хянан шалгах, Хүний эрхийг хамгаалах тогтолцоог Үндсэн хуулиар бий болгож  гишүүдээр нь нам бус иргэдийг их хурал ерөнхийлөгч шиг ард түмнээс шууд сонгох бөгөөд тэд юуны түрүүнд ард түмний нэрийн өмнөөс төрийг хянах хүний эрхийг хамгаалах үндсэн үүргийг хүлээх ёстой.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“The Hu” хамтлагийн "Гэрэг" тоглолтоос 55 сая төгрөг УОК-ын хандивын дансанд цугларчээ

2020-07-06

Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе таалал төгсчээ

2020-07-06

Угтах хаалганаас унаж нарийн гэдэс нь тасарсан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

2020-07-06

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

2020-07-06

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

2020-06-29

Таныг огтхон ч хайрлаж чадахгүй хүний шинж тэмдэг

2020-06-19

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

Хиймэл оюун ухааны хувьсал: Хүний яриа ойлгодог төхөөрөмжүүд

2020-07-03

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хөлөөрөө удирдах “ХУЛГАНА”

2020-06-29

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

2020-07-01

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

2020-07-02

Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

2020-06-29

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

2020-06-23

Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?

2020-07-06

Б.Наранжаргал: Ковидын нөлөөгөөр орон сууцны үнэ он дуустал буурах төлөвтэй байна

2020-07-06

ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-07-01

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

Хятад улс Хонконгтой холбоотой Америкчуудад визны хориг тавина

2020-07-02

Лавров: Европын хил оросуудад хаалттай байна

2020-07-01

ОХУ Монгол Улсыг байранд нь байлгах хүсэлтэй байна

2020-06-30

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ

2020-06-17

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

2020-06-19

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

2020-06-15

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Энгийн тооны алдаа таныг дампууралд хүргэх аюултай!

2020-07-03

Артерын даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

2020-07-03

Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

2020-07-02

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

630 санал өгсөн

51-60
24.13%
41-50
20.0%
31-35
13.17%
36-40
9.52%
25-30
9.21%
21-24
7.14%
13-16
6.19%
65+
5.4%
17-20
5.24%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,292

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,499

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,708

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,119