Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан боллоо

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан боллоо
Сайжруулсан түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  Нийслэлийн Онцгой комисс өмнө нь хэд хэдэн удаа хуралдаж, цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл өчигдөр орой /2019.10.17/ Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан болж, цаг үеийн асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга нар аравдугаар сарын 03-17-ны өдрийн хооронд ямар асуудлууд дээр тодорхой шийдвэр гаргаж ажилласан талаараа мэдээлэл хийлээ. 
 
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн  “Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 594 байгууллагын 4302 алба хаагч төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 167.362 айл өрхүүдээр орж, зөвлөмж мэдээлэл хүргэж ажилласан. Бидний ажлын үр дүн 95.9 хувийн биелэлттэй байгаа” гэлээ. Сайжруулсан шахмал түлшний дээжийг ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс руу шинжилгээнд  явуулаад байгаа бөгөөд одоогоор хариу нь ирээгүй байгаа юм байна.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бид нөхцөл байдал үүссэнээс хойш лабораторийнхоо тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн дээр “Тавантолгой түлш” компани дээр нийт 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнууд болон мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч, эрүүл ахуй, агаарын чанарын байцаагч нар 24 цагийн өндөржүүлсэн байдалд хяналтыг тасралтгүй явуулан ажиллаж байна. Бидний хянаж буй гол зүйл бол шахмал түлшний үйлдвэрлэлийн явц,  өдөрт гаргаж буй тоо, нөөцийн үйлдвэрлэлийг бичлэг хийн хянаж байгаа” хэмээн мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар өдөрт 1000 тонн түлшийг 363 цэг дээр  борлуулж байгаа бөгөөд борлуулалт хийгдээгүй цэг байхгүй гэнэ.
 
Хурлын үеэр гишүүдийн зүгээс цаашид хүйтний эрч улам чангарах учраас Онцгой комиссын өндөржүүлсэн бэлэн байдлыг тасралтгүй 90 хоног үргэлжлүүлж, энэ хугацаанд төр захиргааны байгууллагууд, дүүрэг, хороод, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаарх зөвлөмжүүдийг үргэлжлүүлэн хүргэж, хоорондын ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлэлцэж тохирлоо.
Түүнчлэн нам даралтын зуух буюу ханан пийшинд сайжруулсан түлш тохирохгүй байгаа талаар иргэдээс гомдол санал ирж буйг харгалзан үзэж, 70-100 квт-ын хүчин чадалтай зуухыг хэрэглүүлэх талаар судлаач эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж шийдэлд хүрэх, мөн үйрч  бутарсан, чанаргүй түлш нийлүүлж байгаа асуудал, түлшний түгээлт, борлуулалт дээр онцгойлон анхаарч ажиллах талаар “Таван толгой” компанийханд комиссын гишүүд шаардлага тавьж байв.
 
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах үүргийг гишүүдэд өглөө. Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд онцгой анхаарч, аюул эрсдэл гаргахгүй байх, түүхий нүүрс Улаанбаатарт оруулахгүй байх тал дээрх хяналтыг сайжруулж, зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж буй айл өрх, ард иргэдэд арга хэмжээ авах, дүүрэг, хороод, хэсгийн ахлагч нар ажлын уялдаагаа сайжруулах, утааны шүүлтүүр тавьсан айл өрх, аж ахуйн нэгжийн тоог гарган, чанарын шаардага хангаж байгаа эсэхийг нягталж, Онцгой комиссын гишүүдийг цаг тутам мэдээллээр хангаж ажиллахыг онцгойлон даалгалаа. Түүнчлэн хотоос холгүй орших амралт сувиллын газруудад түүхий нүүрс түлж байгаа, эсэх талаар шалгалт хийж, тоо баримтыг нь нарийвчлан гаргах, түлшний асуудлаас гадна иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд дээр анхаарал хандуулах, шахмал түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч, цаашид өндөржүүлсэн бэлэн байдлаа улам нэмэгдүүлэн ажиллахыг шат шатны  холбогдох албаны хүмүүст хатуу анхааруулсан юм.
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417