Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн охин Өмнөд Солонгост суух элчин сайдаар томилогдсон гэж албан ёсоор Сөүлийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнийг Yonhap агентлаг мэдээллээ.
Зенани Мандела-Дламини өнгөрөгч пүрэв гарагт дипломат журмын хүрээнд Гадаад хэргийн яамны удирдлагуудтай уулзав.
Тэрбээр "Солонгос улсад элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байна. Би бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны хоорондын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно" гэж сэтгүүлчдэд хэлэв.
Зенани Мандела-Дламини удахгүй Ерөнхийлөгч Мун Жэ Инд итгэмжлэх жуух бичгээ өргөн барих аж. Өмнөд Африкийн талаас түүнийг энэ оны эхээр Өмнөд Солонгос дахь элчин сайдаар томилох болсноо зарлаж байсан юм.
Одоо 60 настай тэрбээр Нелсон Манделагийн хоёр дахь эхнэр Винни Манделагаас төрсөн ууган охин бөгөөд өмнө нь Маврики болон Аргентины дипломатаар ажиллаж байсан туршлагатай билээ.