Х.Цогбаяр: Цэнхэр дуулгатны эгнээнд орох нь миний мөрөөдөл

Х.Цогбаяр: Цэнхэр дуулгатны эгнээнд орох нь миний мөрөөдөл
ҮБХИС-ийн АБС-ийн сонсогч Х.ЦОГБАЯРЫГ энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тэрээр үндэсний сурын Монгол Улсын гарамгай харваач бөгөөд спортын мастер цолтой.
 
Таныг сурын харваагаар амжилттай өсөж яваа тамирчин гэж сонссон. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
 
-Зэвсэгт хүчнээрээ шимтэн уншдаг цэргийн сониндоо ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Уншиж сууснаас өөрийгөө ингэж ярилцлага өгнө гэж бодож байсангүй. Би 1999 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. 2017 онд Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит хоёрдугаар бүрэн дунд сургуулийг төгсөөд ҮБХИС-д элсэж орсон. Багаасаа л цэргийн хүн болно гэж бодож байсан болохоор ямар ч эргэлзээгүй ҮБХИС-ийг сонгосон. Манай аймагт анх удаа Зэвсэгт хүчний анги байгуулагдаж, цэргийн хувцастай, цог жавхаатай ах эгч нарыг хараад бахархаж өссөн маань нөлөөлсөн. Ах минь ч ятгасан. Тэр цэргийн хүн л дээ.
 
Таны бодлоор цэргийн сургуулийн онцлог юу вэ?
 
-Хүнийг хүндлэх, зөв боловсон харьцахаас эхлээд амьдралд хэрэгтэй олон зүйлд сургадаг юм байна. Хамгийн наад зах нь “Та” гэж харьцаж, хэлэх үгийг нь дуустал сонсож сурсан. Өмнө нь болж өгвөл тайлбар тавиад л, өөрийн буруу байсан ч өөрийгөө өмгөөлдөг байж. Одоо бол цэргийн хүн даруу байх ёстой гэсэн алтан дүрэмтэй.
 
Таны хувь хүний хөгжилд их сайнаар нөлөөлсөн байна шүү...
 
-Тийм ээ. Хүнээс үг сонсох, цаг баримтлах, цэргийн дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсөх гээд л сурсан зүйл зөндөө бий. Гэрийнхэн маань ч гэсэн “Манай Цогоо цэргийн сургуульд ороод өөр болж. Төлөв даруу болсон байна” гээд магтаж байсан. Би багадаа их сахилгагүй байлаа. Аав, ээжийнхээ үгэнд ордоггүйн зэрэгцээ болж бүтэхгүй зүйлийг туршиж үзэх сонирхолтой гэж жигтэйхэн. Харин одоо өөрийгөө томоожсон гэж бодож байгаа шүү. Өөрийгөө магтах нь онцгүй л дээ. Зүгээр л цэргийн алба намайг төлөв даруу болоход нөлөөлсөн.
 
Та цэргийн хүн болоход ах маань нөлөөлсөн гэсэн. Энэ тухайд тодруулна уу?
 
-Миний ах Х.Цогтбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад алба хаадаг, ахлах ахлагч цолтой. Тэр бээр 2013-2014 онд БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөн 2015 онд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн. Энхийг сахиулаад ирсэн ахаараа аав, ээж бид бүгд бахархдан. Эх орондоо газардсан ахыгаа болон бусад энхийг сахиулагчдыг хараад ямар мундаг юм бэ гэж бодсон. Би хожим ах шигээ цэнхэр дуулгатан болохыг мөрөөддөг. Үүний төлөө л өнөөдөр хичээж байгаа.
 
Сурын харвааны талаар ...
 
-Би 2009 оноос хойш үндэсний сурын харваагаар хичээллэж байгаа. 2018 онд Үндэсний их баяр наадмаар хоёрдугаар байрт шалгарч, Монгол Улсын гарамгай харваач, спортын мастер цол хүртсэн. Энэ жил харин сургуулийнхаа хичээлийн нээлтэд сурын харваагаараа оролцсон. шүү. Сургуулийн захиргаа “Хичээлийн шинэ жилийн нээлтээ шинэлэг байдлаар хийе” гээд надад дуут сум харвахыг санал болгосон. Би ч дуртай зөвшөөрсөн. Тавин метрт дуут сумаар самбар харваж, цаанаас нь “Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ гарч ирсэн юм.
 
Сурын харваагаар хичээллэхийн ач холбогдол юу вэ?
 
-Олон талын ашигтай. Харваач хүн хараа хурц, эрүүл саруул биетэй байх ёстой. Сурын харваа тухайн хүнээс тэсвэр тэвчээр их шаарддаг. Тиймээс сурын харваагаар хичээллэдэг хүний зан ааш дөлгөөн, тогтуун болдог.
 
 
Харвахад тайван байдал чухал. Сэтгэл зүйн хувьд тайван байснаар тогтож харван хасаагаа онодог. Сэтгэл хөдлөл, догдпол ихтэй хүмүүс байгаа оноход нь хэцүү.
 
Сургуулийн зүгээс хэрхэн дэмжпэг үзүүлдэг вэ?
 
-Сайн дэмждэг. 2017 онд сургуулийн спорт цогцолборыг түшиглэн Үндэсний сурын харвааны дугуйлан хичээллэж эхэлсэн. Тэнд техникийнхээ бэлтгэлийг хийхээс гадна мөн хүчний бэлтгэл тогтмол хийдэг. Үргэлж тусалж дэмждэг аав, ээж, багийн хамт олон, сургуулийнхаа захиргаанд маш их баярладаг. Надад итгэсэн хүн бүхний сэтгэлийг би зүтгэлээр хариулахын төлөө хичээж явна даа.
 
Та аль спортын багт харьяалагддаг вэ?
 
-Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг болсон. Энэ баг маань таван улсын мэргэн, гарамгай, гоц харваач, мастеруудтай үндэсний сурын харвааны шилдэг багуудын нэг. Тэднээс их зүйл сурч байна.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417