Баасан гарагт АНУ-ын Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ гэж АНУ-ын Геологийн албанаас мэдэгдсэнийг BBC мэдээллээ.
Орон нутгийн цагаар 08.29 минутад болсон газар хөдлөлтийн голомт нь тус мужийн хамгийн том хот болох Анкориджаас хойд зүгт долоон милийн зайд байсан гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдэгдэв.
Одоогоор албан тушаалтнууд 40 ослын шинж тэмдэг бүртгэсэн ба 10,000 орчим оршин суугч цахилгаангүй болж, зарим барилга байгууламж, гүүр нурсан байна.
Мөн газар хөдлөлтийн улмаас агаарын болон төмөр замын хөдөлгөөн тасалдаж, мужийн хамгийн том агаарын тээврийн компани үүр цайтал үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Гэхдээ Анкориджын нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн хохирлын хэмжээ хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд хүний амь эрстсэн гэх мэдээлэл байхгүй байна.
АНУ-ын түүхэн дэх хамгийн том газар хөдлөлт 1964 онд Анкоридж хотод болж байжээ. 9.2 баллын хүчтэй тус газар хөдлөлт нь чичирхийллээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байсан аж.